2010 онд болсон сонирхолтой явдлууд

Та бvхэндээ бид дэлхийн єнцєг булан бvрт янз бvрийн цаг хугацаанд болсон хачин жигтэй явдлуудыг хvргэсээр ирсэн билээ. Харин энэ удаа єнгєрсєн жил буюу 2010 онд болсон сонирхолтой явдлуудаас тvvвэрлэн толилуулж байна. Жишээ нь, долоон давхараас унаад амьд vлдсэн нялх хvvхэд, алуурчин сармагчингуудын тухай цуу, ємсєж явсан ємд нь таалагдаагvйгээс болж хvн буудсан эр, 11 насны зєрvvтэй ихэрvvд... гэх мэт санаанд оромгvй тохиолдлуудыг фото зургийн хамт хvргэхээр бэлэн болоод байна. Ер нь энэ байгаль дэлхий дээрх сонин содон гайхаж бишэрмээр зvйлсээс гадна хvмvvс бид чинь єєрсдєє хамгийн сонирхолтой зvйлсийг бий болгож байх юм даа.
2010 онд болсон сонирхолтой явдлууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

11 насны зєрєєтэй ихэр гурван охин


www.caak.mn

Эдгээр эгч дvv хоёрт цаг хугацаанд аялаж єєрсдийгєє бага байхад ямар байсныг хєндлєнгєєс харах ховор боломж олджээ. Английн 11 настай хоёр охин ємнє нь гvн хєлдєлтийн камерт байсан гурав дахь ихэрээ санамсаргvй олж авчээ. Vvнийг тодруулбал, эдгээр охидын эцэг эх болох Адриан, Лиза Шеперд нар 1998 онд хvvхэдтэй болохыг хvссэн ч эхнэр Лиза нь жирэмслэх боломжгvй байсан тул “хуруувч” шилээр дамжуулан зохиомлоор vр суулгуулжээ. Мидланд хотын эмнэлэгт нарийн аргаар Лизагаас 24 єндгєн эс авч 14 нь амжилттай vр тогтжээ. Гаргаж авсан 14 эм брионоос 2-ыг нь Лизагийн саванд суулгаснаар жирэмслэлт амжилттай явагдаж 1999 онд ихэр Меган, Беттани нар тєржээ.

Vлдсэн 12 vр хєврєл криокамерт (гvн хєлдєєлтийн) 11 жил байсан бєгєєд саяхан Адриан, Лиза нар айлд хоёр хvvхэд цєєн байна, дахиад нэг хvvхэд нэмж тєрvvлэхээр шийджээ. Дахин нєгєє эмнэлэгт хандахад эмч нар vлдсэн vр хєврєлєєс нэг эмбрионыг гэсгээж 2010 оны 11 дvгээр сард 11 настай 2 охины нэг ихэр Райли тєржээ. Ийнхvv нарийн шинжлэх ухаан, эцэг эхийн зоригтой шийдвэрийн ачаар энэ єрх айл хvvхдээ нэгээр нэмэгдvvлж чаджээ.  Харин Меган, Беттани нар єєрсєдтэйгээ усны дусал мэт ижил дvvтэй болжээ. Таны харж буй гурван хvvхэд хуруу шилны хvvхдvvд гэхээр гайхалтай биш гэж vv, хэхэ.


Толгойндоо 5 жил сумтай явснаа мартчихжээ

www.caak.mn

Германд нэгэн эр толгой євдєєд байна хэмээн эмчид ханджээ. Эхлээд эмч нар хавдар байж магадгvй гэж оношложээ. Гэтэл нарийн шинжилгээ хийгээд vзтэл тvvний толгойд 5.6 мм жинхэнэ хар тугалган сум байсныг рентген зураг авалтаар тогтоожээ. Яагаад ингэснийг тэр арайхийн санажээ. Тэрээр хэлэхдээ: 2004 билvv 2005 оны vед нэг vдэшлэг дээр толгой их євдсєн. Халамцуу байснаас vvнд нэг их ач холбогдол єгєєгvй. Ийнхvv бvтэн 5 жил толгойндоо хар тугалган сумтай явсныг эмч нар 2010 онд мэс засал хийж авчээ.


Ємд нь таалагдаагvй бол буудаад бай

www.caak.mn

Америкийн Теннеси мужийн цагдаагийн нэг тєлєєлєгч орон нутгийн нэг сурвалжлагчид 45 настай Кеннет Бондс нэртэй хар арьстан эрийг 2010 оны 9 дvгээр сарын 25-нд єсвєр насны хvvvхэд рvv буудсан хэргээр баривчлаад байгаа тухай мэдэгджээ. Тэр эрд 17 настай залуугийн ємд таалагдахгvй байна хэмээн залууд сануулга єгчээ. Гэтэл залуу уг эрийг цаашаа тонил хэмээн янз бvрийн vгээр дайрчээ. Хариуд нь єнєєх эр буугаа гарган залуугийн биеийн зєєлєн хэсэг рvv бууджээ. Одоогоор тvvнийг єсвєр насны хvvхэд рvv зэвсэглэн халдсан хэмээн ял оноогоод байгаа аж.


Сургуультай сармагчин бол алуурчин

www.caak.mn

China's People's Daily сонинд сурвалжлагч: Талибан хєдєлгєєний удирдагчид сармагчинг америкийн цэргийн албан хаагчид руу буудуулж сургахаар хичээнгvйлэн ажиллаж байгаа баримтыг дэлгэжээ. Золгvй макак, бабуинуудыг харгис хатуу аргаар америкийн цэргийн дvрэмт хувцастай хvн рvv буудаж сургасаар байгаа аж. Энэ зорилгодоо сармагчингуудад Калашниковын автомат, бусад буууг ашиглаж байна гэжээ. Адгуус амьтдын зан vйлдлийг судалдаг мэргэжилтнvvд энэ асуудалд vгvйсгэлтэй хандаж байна. Тэд vзэхдээ сармагчинд гэрэл асаах унтраах, хаалга хаах нээх мэтийн зvйлийг сургаж болно. Хєдлєж буй объект руу буу шагайх зэрэг нарийн vйлдлийг сармагчингууд хийх чадваргvй хэмээн vзэж байна. Дээрх мэдээллийг хуурамч хэмээн зарласан ч одоо vед мэдээллийн хэрэгслийн аль нь vнэн худал байгааг ялгахад бэрх юм даа.


Хамгийн бvдvvн эмэгтэй

www.caak.mn

49 настай Терри Смит 318 килограмм жинтэй. Тэрбээр орондоо байнга хэвтэж байдаг. Єєрєє бие даан хєдєлж явдаггvй. Єєрєє ч явах дургvй! Ингээд Терри дэлхий дээрх хамгийн тарган эмэгтэйн рекордыг тогтоожээ. Терригийн толгой их євддєг. Толгойг хавдартай байж магадгvй хэмээн шинжилж судлахаар хэд хэдэн удаа оролдсон ч Терри эмнэлэгийн хаалгаар багтдаггvй. Тэр бvv хэл томографын орон дээр ч багтдаггvй.

Терри хэзээ ч нарийн гоолиг сайхан байгаагvй нэгэн. 7 настайдаа бараг 70 килограмм жинтэй байжээ. Би ядуу айлд єссєн учраас эцэг эх маань эрvvл сайн хvнсээр хоолож чаддаггvй байсан хэмээн тэр ярьдаг. 12 нас хvрэхэд тvvний жин 120 килограммд хvрчээ. Хэдийгээр ийм тарган ч Терри 1986 онд нєхєрт гарчээ. 32 насандаа архаг артриттай болсноор хэдэн алхамаас цааш бие даан явж чадахааргvй болж, энэ vеэс хєгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахилгаан тэргэнцэр дээр явах болжээ. Биеийн хєдєлгєєнгvй, эрvvл бус хоол их хэмжээгээр хэрэглэснээр тэр улам бvдvvрэх болжээ. Гурван жилийн ємнє нэг хэрэглэж байсан эмнээсээ болж зєвхєн нэг сард 41 килограмм жин нэмсэн байна.


Нохойны эсрэг єнгєлєн далдлалт хэрэглэсэн нь...

www.caak.mn

Грегори Лиаскос хулгай хийх сайхан тєлєвлєгєє бодож олжээ. 36 настай тэрбээр Орегон дахь Эрднэсийн музейн сан хємрєг дэх 250'000 доллараар vнэлэгдэх алтан гулдмайнуудын цуглуулгыг хулгайлахаар шийджээ. Зvсээ нуухын тулд байшинг хvрээлдэг ногоон талбайд єнгєлєн далдлалтын хувцас ємсчээ. Бvх юм бодсоноор болж байтал хамгаалагч музейн гадна талын хананд нvх байгааг санамсаргvйгээр олоод харчихжээ. Тэр нvхээр гадаах нам гvм шєнє, євс ургамал л харагдаж байжээ. Хамгаалагч сандарч тэвдэлгvйгээр мєрєєр нь нохой тавив. Нохой талбай дахь овгор товгоруудын дундаас хачин хэлбэртэй овгор євс руу давхив. Тэр “овгор” нь єнєєх Грегори хулгайлсан эд зvйлстэйгээ хамт хэвтэж байж. Одоо тvvнд єєр газар єнгєлєн далдлалт хийх л vлдэж дээ.


Нэгэн эрэгтэй шахмал тунгаас болж эрхтэнгээсээ салах шахсан нь

www.caak.mn

2010 оны 5 дугаар сард Доминикан улсын нэгэн эмнэлэгээс євчтєн зугтахыг завджээ. Ємнє нь тvvний євчинд приапизм нэртэй онош тавьсан байж. Энэ євчний vед эрэгтэйн хvн єєрєє сексийн дуршил хvсээгvй байхад эрхтэн нь байнга хєвчирдєг. Энэ байдал євчтєнд єєрт нь тээртэй байдаг. Эмч нар жаахан зєвлєлдсєний эцэст тvvний эрхтэнд цус байнга байсаар гангрен vvсэх вий хэмээн болгоомжилж эрхтнийг нь тайрч авахаар шийджээ. Vvнийг сонссон Луис оргохыг завдсан нь тэр ажээ.

Луис Родригес 45 настай. Эмнэлэгт нэг сар орчим євчнєє эмчлvvлэх гэж хэвтжээ. Тvvний энэ євчин “Виагра” маягийн секс идэвхижvvлэгч шахмал тунг олноор хэрэглэснээс болсон нь сvvлд тодорхой болжээ. Луис орон нутгийн хэвлэлд єгсєн ярилцлагадаа: "нэгэн бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаагаа мэдэгдсэнээс гадна, тэрбээр єєрийнхєє эхнэрийг эрхтнээс нь салгах бичигт гарын vсэг зурахгvй байхыг гуйсан" гэдгээ хэлжээ. Энэ бэлдмэлийг яах гэж хэрэглэсэн тухай асуухад, Нэгэн танил маш сайн мэргэжлийн урологийн эмчийн жороор ууж байсан гэжээ.


7 давхраас унасан хvvхэд амьд vлджээ

www.caak.mn

2010 оны 11 сард 15 сартай охин эгч нь сайн харгалзаж чадаагvйн улмаас 7 давхрын цонхноос унажээ. Унаж буй хvvхдийг нэгэн єсвєр насны хvvхэд анзаарч хажууд яваа эцэгтээ чангаар хашигран хэлжээ. Эцэг нь хурдан хєдєлж цайны газрын орох хаалганы даавуун сvvдрэвч дээрээс эргэж ойж буй хvvхдийг гараа тосч авч амжжээ.
Охинд 2 удаа аз дайрчээ хэмээн цайны газрын эзэн ярьжээ. Нэгдvгээрт, тэр эзэн хvмvvс тамхиныхаа ишийг дээрээс хаяад байхаар нь vvдний даавуун сvvдрэвчээ авч хаяхаар шийдсэн байж. Хоёрдугаарт, хvvхдийг тосч авсан эрэгтэй регби спортоор хичээллэдэг, хєдєлгєєний нарийн эвсэлтэй байсан тул унаж буй охины газар цаг алдалгvй гvйж хvрсэн байна. Эмч нар охиныг эмнэлэгт аваачин хэд хоног хэвтvvлжээ. Удалгvй охин жаахан айснаас єєр зvйл байхгvй эрvvл саруул болохыг тогтоожээ.


6
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()