Тайваны усанд шумбагч тагнуулуудын шалгалт

Та бvхэнд vзvvлэх эдгээр зургийн бяцхан цуглуулгад Тайваны тэнгисийн цэргийн усанд шумбагч тагнуулуудын шалгалтын vеийн vнэхээр сэтгэл хєдлєм агшнуудыг харах болно. Уг шалгалтыг “Диваажинд хvрэх зам” гэж нэрлэдэг ажээ. Шалгалтанд хурц иртэй чулуу, шvрэн арлын хэлтэрхийнvvдтэй 50 метр зурвасыг мєлхєж туулах зэрэг янз бvрийн дасгалууд багтдаг байна. Ингээд БНХАУ-аас єєрсдийгєє тусгаар улс байх ёстой хэмээн vзэж, хятадын хатуу ширvvн бодлогоос vл няцан улам урагшилж буй Тайвань улсын тусгай ангийн цэргvvдийн бэлтгэл хийх явцыг сонирхоцгооё.
Тайваны усанд шумбагч тагнуулуудын шалгалт
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


1. “Диваажинд хvрэх зам” шалгалтыг Тайваны тэнгисийн цэргийн усанд шумбагчид 9 долоо хоног vргэлжилдэг тэнгисийн десантын эрчимжvvлсэн дамжааг дvvргэж дуусгах vед єгдєг. Зураг дээр: Дамжааны сонсогчид сорилтын шалгалтын ємнє нэгдэн цугларсан байна. (Nicky Loh / Reuters)




2. Цэргийн сургуулийн сонсогчид 1 дvгээр сарын 19-нд Тайваны Цзоин, Каошиuнгд болсон “Диваажинд хvрэх зам” шалгалтын ємнє бие халаах дасгал хийж байна.




3. “Диваажинд хvрэх зам” 50 метр урт. Хурц иртэй чулуу, шvрэн арлын хэлтэрхийнvvдээс бvрдсэн.




4. Vvнээс гадна цэргийн сургуулийн сонсогчид энэ 50 метр замыг гараа ардаа хvлээстэй байдлаар туулах ёстой.




5. Ийм шалгалт Тайваньд 1 дvгээр сарын сvvлч, 2 дугаар сарын эхээр явагдаж єнгєрдєг.




6. Энэ шалгалтыг даван туулснаар цэргийн сургуулийн сонсогчид Тайваны тэнгисийн цэргийн хvчний бvрэн эрхт гишvvн болдог.




7. Тайваны тэнгисийн явган цэрэг 1947 оны 9 дvгээр сард байгуулагдсан. Эхлээд 66 болон 99 дvгээр дивизvvд, танкийн тусгай хороо, ар талын vйлчилгээний хороог тус тус багтааж байсан. 1996 онд цэргийн шинэчлэлтийн явцад тэнгисийн явган цэргийн бvтцэд нэлээд чухал єєрчлєлтийг хийжээ. Тайваны тэнгисийн явган цэргийн бvрэлдхvvнд тэнгисийн явган цэргийн бригадууд, тэнгисийн цэргийн хамгаалалт болон єнгєлєн далдлалтын баазууд, мєн тvvнчлэн танкийн тусгай хороо, газар уснаа явагч тагнуул хорлон сvйтгэх батальонууд багтдаг. Зурган дээр: Цэргийн сонсогч “Диваажинд хvрэх зам” 50 метр урттай замыг туулахдаа хашгирч байна.




8. Гадаадын цэргийн мэргэжилтнvvд тайваны тэнгисийн цэргийн хvчнийхний байлдааны єндєр бэлтгэлийг онцлон тэмдэглэж байна. Зурган дээр: Шалгалтын дараа цэргийн сонсогч ээжийгээ тэвэрч байна.




9. Энэ жилийн дамжааг дvvргэсэн цорын ганц эмэгтэй. 18 настай  Хуан Я-Чиэнь.




10. Одоо Тайваны засаг захиргааныхан цэргийн салбарт тоо, байлдааны бvрдэлийн хувьд цомхон, зvй зохистой тэнцвэржсэн, байлдааны єндєр боломжтой, сайтар бэлтгэгдсэн цэргийн хvчнийг бий болгох зорилт тавьж байна. Энэ зорилтыг хэрэгжvvлэхэд тэнгисийн цэрэг, тэнгисийн агаарын хvчний цэрэгт гол найдлага тавьж байна. Зурган дээр: Хуан Я-Чиэнь “Диваажинд хvрэх зам”-д усаар цацуулах саадыг туулж байна.




11. Цэргийн сонсогч хурц иртэй чулуун дээр араараа тонгорч байна.




12. Хамгийн шилдэгvvд нь Тайваны "Тэнгисийн луунууд" хэмээх цэргийн шумбагчдын тусгай батальонд шилэгдэн ордог. Шилэх сонголт хатуу. Жил бvр 3000 єрсєлдєгчєєс 80 азтай нь багтан ордог.




13. Тайваны армийн "Тэнгисийн луунууд"-ын шилмэл анги Кинмен хэмээх хилийн арал дээр байрлаж алба хашдаг ажээ.




14. Цэргийн сонсогч хатуу сорилтын дараа нvдэндээ нулимастайгаар ээжийгээ тэвэрч уйлж байна.




15. БНХАУ (Тайвань арал дээр) 1949 онд байгуулагдах тэр vед иргэний дайнаас хойш Тайвань улс хятадаас тусгаарласан. БНХАУ Тайваныг єєрийн нэг муж хэмээн vзэж, тєрт засаг, тусгаар тогтнолоо єєрєє илбэн тохинуулах эрхийг нь хvлээн зєвшєєрєхгvй байсаар єдийг хvрчээ.


4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()