Шавжаар хоол хийдэг мастер тогооч

Голландын энтомологийн профессор Арнольд ван Хейс нь хvн тєрєлхтєн махан хоолтноос шавжаар хооллогчид болж єєрчлєгдєж чадах юм бол дэлхийг аврах амархан байгааг нотолж байна. Дэлхий дээрх vй олон тєрлийн шавж хорхойнууд дvнд хvнд хvнс болчихмоор тэжээллэг, эрvvл мэндэд нин тустай нь олон байдаг ажээ. Мєн шавжийг vржvvлж, бордох нь мал тэжээхээс хамаагvй амархан, бас байгаль орчинд харьцангуй сайн нєлєєтэйн дээр маш бага хєрєнгє мєнгє, талбай эзлэх нь гарцаагvй. Ингээд энэ цагийн нэгэн мэргэн ухаантан болох ноён Арнольд ван Хейс хvн тєрєлхтєнд юуг зєвлєж буйтай нvдэнд харагдтал танилцацгаая.
Шавжаар хоол хийдэг мастер тогооч
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


1. Профессор – ийн хэлж буйгаар, шавж хорхой нь энгийн мал аж ахуйгаас хамаагvй олон давуу талтай юм байна. Зурагт: Тогоочийн алган дээр ямаан хорхой буюу Alphitobius diaperinus-ын хєгжлийн бvх vе шатны тєлєєлєгчид байна. Vvнд: авгалдай, хvvхэдпэй, имаго, залуу хорхой, нас бие гvйцсэн хорхой зэрэг багтана. Энэхvv зургийг Эрмело дахь идэш тэжээлийн зориулалттай шавж vржvvлдэг газар авчээ.

Єнгєрсєн єдрvvдэд болсон “Rijn IJssel” – хэмээх ахлах тогооч нарт зориулсан хоолны сургалтын vеэр Арнольд Ван Хейсийн жорын номонд багтсан шавжаар хоол хийх мастер – класс аргуудыг заалаа. Арнольд Ван Хейс болон тvvний баг нь Барууны орнуудад “шавжин хvнс”-ийг дэлгэрvvлэх ажлыг эрчимтэй єрнvvлж байгаа юм.



 2. Шавж vржvvлэх vйл ажиллагаа нь эдийн засгийн хувьд хамаагvй хэмнэлттэй бєгєєд хvрээлэн буй орчинд хор хохирол бараг учруулдаггvйгээрээ давуу талтай аж. Мєн шавжны тэжээллэг чанар нь махнаас хэд дахин илvv юм байна. Зурагт: Ямаан хорхойны маш амт, шимттэй авгалдайнууд...




3. Профессор Ван Хейсийг энэхvv vйл ажиллагаанд татан оруулж байгаа хамгийн гол хvчин зvйл нь жилээс жилд нэмэгдэж байгаа байгалийн бохирдол болон хvнс тэжээлийн хомсдол ажээ. Дэлхийн хvн амын тоо эрчимтэй єсч байгаа цагт дээрх асуудал ихсэнэ vv гэхээс, буурахгvй нь лавтай. Зурагт: Нас бие гvйцсэн ямаан хорхойг (Alphitobius diaperinus)-г харуулжээ.




4. Єтнvvдийг ногоон сонгинотой хамт шарж байна.




5. "Rijn IJssel" – сургалтанд сууж байгаа ахлах тогоочдын нэг болох Макс Кипп нь шавжаар хоол хийгээд тун завгvй байна.




6. Арнольд ван Хейс нь тогооч Хенк ван Гурп-тай хамтран, шавжин хоолны ном бичэхийн хажуугаар хvн тєрєлхтний хvнсийг шавжаар солих талын лекц уншаад тун завгvй байгаа ажээ. Энэхvv номонд шавжны дотор гэдсээр хоол хийх жорууд хvртэл багтсан болно. Мєн номыг интернэт худалдаанд тун удахгvй тавих юм байна.




7. Ямаан хорхойны авгалдайтай бялуунууд




8. Профессор Ван Хейсийн сургуулийн оюутан шарсан царцаагаар хачирласан хятад рулетк бэлдэж байна.




9. Ван Хейс нь єнгєрсєн жилийн 8-р сард The Guardian сонинд єгсєн ярилцлагадаа: “Махны vйлдвэрлэлийн салбар маш их уналтад ороод байна. Дэлхийн хvн амын тоо 2050 он гэхэд 9 тэрбумд хvрэх хандлагатай байна. Тиймээс хvнс тэжээлийн чиглэлээ єєрчлєхгvй л бол хvн тєрєлхтны махны хэрэгцээ уламх єсєх нь дамжиггvй. Хорин жилийн ємнє гэхэд нэг хvн жилд 20 кг мах иддэг гэсэн судалгаа байсан бол одоо энэ статистик тоо 50 кг болтлоо єссєн байна. Харин ахиад хорин жил єнгєрєхєд нэг хvн жилийн дотор 80 кг мах иддэг болох нь байна. Энэ байдал энэ чигээрээ vргэлжилбэл та бидэнд ахиад нэг бvтэн гариг хэрэгтэй болох нь байна шvv дээ.” – хэмээн хvнс тэжээлийн дутагдлын талаарх санаа зовнилоо илэрхийлж байжээ. Манай сайт ч гэсэн тvvний энэхvv vгтэй холбоотой мэдээллийг хэдэн сарын ємнє танд хvргэж байсныг санаж байгаа байх.




10. Тэрээр тухайн vед, энэхvv аймшигтай ирээдvйг єєрчлєх цорын ганц арга нь хvн тєрєлхтєн цагаан хоолтон биш юм аа гэхэд шавжаар хооллодог болох явдал гэж тодотгосон билээ. “Дэлхийн хvн амын ихэнх хэсэг нь шавж хорхойг тодорхой хэмжээгээр иддэг. Харин Азийн цєєн хэдэн улс орон болон Барууныхан тэр чигээрээ ийм хvнсийг огт хэрэглэдэггvй. Мэдээж сэтгэл зvйн хувьд энэ єєрчлєлт нилээн хэцvv байх нь дамжиггvй. Гэхдээ л барууны тансаг эрхмvvд сам хорхой идэх тун ч их дуртай байдаг шvv дээ. Сам хорхой чинь єєрєє шавж гэдгийг бид сайн мэднэ. Тиймээс шавж хорхойнд хандах хандлагаа єєрчилбєл бид дэлхийг аварч чадах нь байна.” – гэж Профессор Арнольд ван Хейс нэмжээ. Зурагт: Ван Хейсийн нэгэн лекцэн дээрхи Дуйгу Татар (Duygu Tatar) хэмээх эмэгтэй нь ямаан хорхойны дотор гэдсээр хийсэн хоолыг амталж байна.


2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()