Амьдралаас тасарсан даашинзыг яаж хэрэглэж болох вэ?

Хэт их нэр тєрийн хойноос хєєцєлдсєн хэтэрхий амьдралаас тасарсан солиотой загвар зохион бvтээгчдийн байж боломгvй содон даашинзнуудыг хэн, хаана, хэзээ хэрэглэх юм бэ? – гэж та гайхдаг уу? Загвар зохион бvтээгчид нь урлаг, уран сэтгэмжийг илvvд vзэж, бодит амьдрал дээрхи хэрэглээний асуудлыг орхигдуулдаг нь тийм ч ховор vзэгдэл биш. Загварын ертєнцийн бvрэлдэхvvнийг нэг єгvvлбэрээр тайлбарлавал: “Загвар ємсєгчид нь хvн биш, цэвэр урлагийн бvтээлvvд, харин зохион бvтээгчид нь хувцасны чиг хандлагыг тодорхойлогчид биш, харин жинхэнэ амьдралд хэрэглэгдэхгvй санаануудаараа хоорондоо єрсєлдєгчид”- гэж хэлж болмоор харагддаг.  Тэгвэл бvгдээрээ зарим загвар зохион бvтээгчдийн дэндvv авангард загварын даашинзнуудыг жирийн амьдралд хэрхэн хэрэглэж, хэргийг нь гаргаж болохыг авч хэлэлцэцгээе. Эрvvл хvн лав ийм даашинзаар гоёхгvй нь тодорхой ч, хэргийг нь хаана гаргаж болохыг заагаад єгчихвєл ємсєх хvн олдох ч юм билvv.
Амьдралаас тасарсан даашинзыг яаж хэрэглэж болох вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


Аяга таваг угаадаг хєвсгєр дєрвєлжин хэрэгслээр хийсэн даашинзыг та харж байна. Энэ бол нэгэн дизайнерын уран сэтгэмжээс vvсэн амьдралд хэрэгцээгvй санаануудын нэг юм. Vvнийг хийхэд маш олон аяга угаагч хэрэгтэй болсон байна. Ємссєн хvн нь бvх биеэрээ идэвхитэй хєдєлж єгвєл аварга том тогоог, эсвэл бvхэл бvтэн гал тогоог гялалзсан цэвэрхэн болгож болох юм.



Харин энэхvv аймшгийн даашинзыг Хэллоуины баярын хулууны оронд хэрэглэж болох л юм. Гэхдээ хулуун дотор асаадаг гэрэл энэхvv даашинзад байхгvй харагдана. Ємссєн хvнд нь аймаар биш юмаа гэхэд, аюулгvй байвал гэрлээр яах вэ.



Шvдэнзээр хийсэн энэ даашинзийг эртний хvмvvсийн амьдралтай танилцахаар аялалд гарахдаа, эсвэл загасанд явахдаа ємсєж болох юм. Хамгийн туршлага муутай, аялагч ч энэ хувцаснаас тvймэр тавьж болох юм. Ямартай ч аргаа барсан vедээ ийм даашинзаар “гоёж” аяны жолоо мушгисан хvн нь єєрєє л зулын гол болчихгvй бол ганц удаа гал тvлэхэд асуудалгvй болох юм байна. Нэг шvдэнзийг нь л зурчихад хуурай мод хайх ч хэрэггvй...



Цэцэгний савнуудаар хийгдсэн уг даашинзыг хувийн цэцэрлэгт хvрээлэнгээ тохижуулж байгаа эмэгтэйчvvд ємсвєл яг таарсан санагдлаа. Тэгээд ч vрсэлгээгээ бие дээрээ аваад явж байна гэдэг чинь харин ч ажлыг хялбарчлаад, амар юм биш vv.



Байцааны навчаар хийсэн даашинзыг ємсєєд амьтны хvрээлэн орвол яг таарна. Євсєн тэжээлтэн амьтдын хэсэгрvv орвол та тэнд од болох нь гарцаагvй. Гэхдээ солих хувцасаа авч гарахаа мартаваа...



Резиноэн бємбєлєг, мєнгєний боолт, бэлгэвч зэрэг резинэн бvтээгдэхvvнvvдээр хийсэн даашинзнуудыг ємссєн хvн бол таарсан болгондоо бэлгэвч, мєнгєний боодол тараах гэх мэтийн сайн дурын, буяны ажлыг палаажаа “дуустал” эрхэлж болох юм. Резинэн баяр баясгалан тээгч, резинэн даашинзтай бvсгvй л болно биз.





Хятад шаазангаар хийсэн уг даашинз нь харин жинхэнэ аймшиг гэхэд болно. Vvнийг нэг ємссєн хvн амьдралынхаа эцсийн єдєр хvртэл тайлах аргагvй болох биз. Ямартай ч хувцасаа солих дургvй хvнд бол боломжийн нь даашинз юм. Бас ємссєн эзнээ тун нямбай, болгоомжтой хєдєлгєєнтэй болоход нь чимээгvйхэн дасгалжуулах эд байна даа.



Харин бичгийн цаасны уртаас урт туузаар бvтээсэн уг палааж нь нарийн бичгийн дарга болон зураг тєслийн ажил хийдэг бvсгvйчvvдэд хэрэг болж болох юм.



Эмэгтэй хvний жинхэнэ vсээр хийсэн даашинз бол харин эзэгтэйгээ байнга анхаарлын тєвд байлгахаас гадна хэзээ нэгэн цагт гаж донтой алуурчдын дунд орвол єєрснийхєє дунд орсон мэт сэтгэгдэл тєрvvлж, айх зvйлгvй, цээж тэнэгэр байхад нь тусалж болох юм.




Мах болон бялуугаар хийсэн иддэг даашинзнуудыг харин vдэшлэг цэнгvvн дээр найз нєхдєє хооллоход хэрэглэж болох юм. Хамгийн гол нь єєрєє л хайруулын таваган дээр тавигдчихгvй байх хэрэгтэй.




7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()