Содон хэлбэртэй гавлын ясан олдворуудын нууц

2011-02-01, 22:41
28,202
Хvн тєрєлхтєн vvсч хєгжин, бvлэг бvлгээрээ хуваагдан єєр єєрсдийн соёлын vрийг дэлхий даяар тарьж эхэлсэн цагаасаа хойш янз бvрийн сонин содон уламжлал заншлийг бий болгосоор ирсэний нэг тод жишээ нь толгойн хэлбэрээ зуйван, урт болгох маяг юм. Зарим газарт хvvхдийг нялх байхаас нь эхлvvлээд толгойг нь (дух, дагзыг нь тойруулан) чанга боох замаар гавлын ясыг нь арагш чиглэсэн зууван, шомбогор болгодог байсан заншил нь одоог хvртэл хадгалагдсан vлджээ. Эртний Египетийн хєшєє дурсгалыг санагдуулам ийм гавалтай хvмvvс одоо ч дэлхий дээр амьдран суусаар, vр хvvхднийнхээ толгойг зууван болгосоор байдаг ажээ. Хэрэв маш богино хугацаанд, бvvр зуйван, бараг арагшаа унжсан хэлбэртэй толгойтой  болохыг хvсвэл толгойн боодлынхоо дотор талд, дух дагз хэсэгтээ бєєрєнхий зvйл тавьдаг юм байна. Ингээд бvгдээрээ хvн тєрєлхтний бас нэгэн хачирхалтай заншилтай танилцацгаая.
Содон хэлбэртэй гавлын ясан олдворуудын нууц


Гавлын ясны хэлбэрийг зохиомолоор єєрчлєх заншлын талаар олон арван тvvхчид судалгаа хийсэн байдаг. Хамгийн сvvлд Туркменчууд толгойгоо ийм болгодог байсан аж. Тэрчлэн Ємнєд Америкийн зарим орнууд (Перу) –д  толгойнхоо зєвхєн ард талыг тойруулж боогоод зогсохгvй, дундуур нь утас оруулан боож, хоёр талруугаа овойн, дундуураа шахагдсан хэлбэр бvхий дагзтай болох “мода” дэлгэрсэн байжээ. Тэгвэл єнєє цагт “цамхаган толгой” хэмээх тодотголтой энэ “гоёо” нь Малайзын бvлэг арлууд болон Тєв Африкийн зарим орнуудад гоо сайхны хэмжvvрт тооцогдож, хvн амынх нь дунд оршсоор байгаа аж. Ийм толгойтой болохын тулд тэд хvvхдээ нялх байхад нь толгойг нь боодог байна. Энэ нь хvний гавлын яс гадаад нєлєєнєєс ямар амархан єєрчлєгдєж болдгийн тод жишээ юм.



































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()