Тайчигчийн амьдрал

Хана, таазтай холбогдсон нарийхан тємєр баганыг эгээ л энгэр ханхар эр хvн шиг энхрийлж, тvvнийг тvшин, тvvнийг налан бvжихдээ бvсгvй биеийнхээ илчээр цэвдэг тэр баганыг голд нь хvртэл тєєнєн дулаацуулж, цэнгээний газар vдшээр цугласан эрсийн нvдний хорыг биендээ шингээхдээ бэлгийн таашаалыг харцаар нь эдлvvлдэг буянтай ч юм шиг, булай ч юм шиг хvмvvс бол тайчигчид билээ. Ийм ажил хийдэг хvмvvсийг ямар ч нийгэм цаарагалан хориглоод байдаггvй хэдий ч сайн нэрээр хандах нь ховор. Ер нь стриптиз хэмээх энэ урлагаар хоолоо залгуулж, тvvнээсээ таашаал авдаг эмэгтэйчvvдийн амьдралыг мэддэг хvмvvс цєєн. Тиймээс энэ удаад уншигч таныг нэгэн тайчигч бvсгvйн амьралаас хэсэгхэн хугацаанд ч болов хєтлєн “алхаж”, тvvний илэн далангvй бєгєєд халуун дотно ярилцлага, амьдралынх нь хормуудыг харуулах фото зургуудыг тантай хуваалцахаар бэлтгэсэн юм.
Тайчигчийн амьдрал
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа


Бидний єнєєдрийн баатар бол Таня бvсгvй. Тэрээр: “Хэдэн жилийн ємнє стриптизийг хvмvvс хvндэлдэг байсан. Тайчигч бvсгvйг ажлаа хийж байхад нь vзэгчид биенд нь халдаж зvрхэлдэггvй байсан. Харин одоо маш бvдvvлэг болжээ. Гэхдээ мэдээж тайчигчийн тайз хvртэл бvсгvй хvний биеэ авч явах байдлаас шууд хамааралтай байдаг. Би юу гэх гээд байна вэ гэхлээр тайчигч бvсгvй бvжиглэж байхдаа ч гэсэн цэвэрхэн, ихэмсэг, халдашгvй байдлыг харуулж чадвал ямар ч бvдvvлэг эр тvvнд хvрэхээсээ эмээнэ. Би 16 настайгаасаа тайчиж эхэлсэн. Тэр vед клубийн удирдлага надаас, бас эцэг эхээс маань бичгээр зєвшєєрєл авсан.

Гэрийнхэн маань намайг эрс эсэргvvцдэггvй ч гэсэн ээж маань нилээн дургvй байдаг. Гэхдээ би тvvнийг надад итгэж, ойлгодог гэдэгт итгэлтэй байдаг болохоор ээждээ баярлаж явдаг юм. Тайчих урлаг нь миний амьдралыг хангалуун байлгадаг тєдийгvй бvжгийн эвсэлтэй уян гуалаг биеэ хадгалахад минь тусалдаг гайхалтай урлаг.” – гэжээ.



Таня таеквондогийнхоо сургуулилтыг тарсныхаа дараа: “Би ер нь шvхэртэй vсрэлт, уулын болон усны цана, усны болон спорт мотоцикл, дугуй, ролик, уулын дєрвєн дугуйт хєнгєн тэргээр уралдах, євсний хоккей, хадруу авирах гэх мэтийн эрсдэлтэй спортод дуртай. Тvvнчлэн дельтаплан-аар нисэж vзэхийг маш их хvсдэг.” –гэж дуртай спортын тєрлvvдийнхээ талаар хvvрнэсэн юм.

Таня-гийн эцэг эх нь спортын мастерууд ажээ. Ээж нь тэшvvрийн тамирчин байсан бєгєєд 20 жилийн турш биеийн тамирын багш хийсэн хvн юм байна. Харин аав нь гар бємбєгийн тєрлєєр спортын мастер цолтой байжээ.




Танягийн 9-єєс 20 нас хvртлээ цуглуусан спортын медалиудыг та харж байна. “Би бол каратегийн хvмvvнлэг сургаалийн шавь. Довтлох биш, хамгаалахыг би мєрдлєгєє болгодог.” – гэж ярьдаг каратегийн хар бvстэй бvсгvй маань дээрэмчдийн хоёр удаагийн халдлага, болон хартай бvсгvйчvvдийн захиалгаар тvvнд хохирол учруулахыг санаархсан муу залуусын довтолгооноос хэд хэдэн удаа хєнгєн мултарч чаджээ.



Таня борлуулагч бvхээгэнд хэвтэхээсээ ємнє биендээ хоёр давхар хамгаалалтын тос тvрхэж байна. Тэрээр энэхvv Playboy-ийн шивээсээ 16 насандаа хийлгэжээ. Ээж нь мэдээж дургvйцэж байсан гэнэ. Бvсгvй нэгэнт хийлгэсэн шивээсийг арилгах аргагvй болохоор яалтай ч билээ хэмээн санааширч байсан юм.



Бvсгvй гоо сайхны салоноор бараг єдєр бvр vйлчлvvлдэг. Тvvний ажил нь тєгс маникюр, педикюр, vсгvй цэвэрхэн бие гээд єєрийгєє дээд зэргээр арчлахыг шаарддаг байна. Их спортоо тайчих урлагаар сольсон эхний єдрvvдэд нь тvvнд нилээн хэцvv байжээ. Байнга л єндєр єсгийтэй гутал ємсєн, vс гэзгээ янзалж, нvvрээ будах шаардлагатай тулгарахын хажуугаар урт хумсаа арчлах хэрэгтэй байсан нь мэдээж тамирчин хvнд хvндрэлтэй байсан биз. Гэвч цагийн эрхэнд энэ бvхэнд амархан дассанаа бvсгvй хэлжээ.



Хувцас солих єрєєнд.



Таня 10-15 минутын дараа тайзыг эзэгнэхдээ бэлэн болно.



Зочид цугласан танхимын зvг харж байгаа Таня. Тэрээр: “Клубын зочдыг “vйлчлvvлэгчид” гэж нэрлэх нь буруу. Учир нь бид тэднээс хєлс авч, ямар нэгэн тусгай vйлчилгээ vзvvлдэггvй. Харин тэднийг ажлынхаа дараа амарч, алжаалаа тайлахад нь тусалдаг бvжгийн шоуны бvрэлдэхvvн бол бид юм.” – гэв.





Биеийн тамирын бэлтгэлийнхээ ачаар Таня тємєр багана дээр маш чадварлаг тогтож, тєрєл бvрийн гимнастикийн гэмээр хєдєлгєєнvvдийг хєнгєхєн гvйцэтгэдэг.



Vзvvлбэрийнхээ дараагаа чилсэн нуруугаа барин зогсох Таняг та арын фононд харж байна.



Тайзан дээр гарсныхаа дараа хуучлахдаа: “Єнєєдєр охидын хувьд, бас миний хувьд тун амжилт муутай єдєр байлаа. Ажил маань биднийг маш их ядраадаг. Тэр тусмаа єнєєдрийнх шиг бvтэл муутай єдєр бол бид бvvр ч их ядардаг юм.” – гэв.



Єнєєдрийн ажлынхаа талаар “мэргэжил нэгтэнтэйгээ” ярилцаж буй нь.







“Би єєрєєсєє юуг ч харамладаггvй хvн. Би єєртєє машин худалдан авч, єєрийн олсон мєнгєєрєє менежментийн чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, англи хэлний дамжаа болон таеквондогийн сэкцэнд явдаг. Ирээдvйд мэдээж сайхан гэр бvлийн сайн эзэгтэй болохыг хvсдэг шvv. Намайг чин сэтгэлээсээ хайрлах жинхэнэ эр хvний гэргий нь болоод vрсийн зулай vнэрлэхийг мєрєєддєг.”



Танягийн амьдардаг Казахстан улсын Алмат хотод vvр цайж, эртэч нэг нь электрон зуухан дээрээ цайгаа тавьж байхад Таня дєнгєж орондоо орж байна. Маргааш тvvнийг ахиад л завгvй, бас идэвхитэй єдєр (магадгvй vдэш) хvлээж байгаа.


2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()