Химба омгийн гоо бvсгvйчvvл

Намибийн хойд хэсэгт Анголтой хил залгаа Каоколенд мужид "Химба" хэмээх гайхмаар омог оршин байдаг. Сvvлийн vед энэ омгийнхан vе vе “гадны” ертєнцийн хvмvvсийг зочлохыг зєвшєєрдєг болжээ. Дэлхийн томоохон сэтгvvлvvд, тvvний дотор Discovery сэтгvvлд энэ омгийн тухай нийтлэгдсэн хэд хэдэн сурвалжлага, нийтлэлийн дараа очиж vзэх сонирхолтой хvмvvсийн тоо мэдэгдэхvйц нэмэгджээ. Очиж vзэх зочдыг бишрvvлэх зvйл ердєє ганцхан зvйл байдаг. Тэр нь Химба эмэгтэйн гайхмаар гоо vзэсгэлэн, энгийн бєгєєд сайхан бие галбир, уяхан тєрх билээ. Ингээд нэгэн гэрэл зурагчны "Химба" омгийн аж амьдралтай танилцсан тухай фото тэмдэглэлийг та бvхэндээ хvргэе.
Химба омгийн гоо бvсгvйчvvл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn

Vнэндээ єнєєгийн Африкт ийм зvйлийг олоход бэрх. Энэ омгийн хvмvvсийн аж тєрєх байдал зохиомол бус, яг л хvй нэгдлийнхээрээ хадгалагдсан аж ээ. Эд нар олон арван жилээр амьдрал залгуулах гол vндсэн хэрэгслээ жуулчдаас авдаг татвар болгосон бєгєєд холоос жуулчдын автобусны бараа, тоос босохоор “хvй нэгдлийн” vеийн хувцасаа ємсєхєєр гvйлддэг зvvн африкийн масаичуудтай огт адилгvй. 

Химбачууд хэн бэ? Тэд бараг амьдралгvй, усны хомсдолтой цєлд хагас суурин, хагас нvvдлийн овгийн зохион байгуулалттай  амьдардаг. Химбачууд “иргэншилд орж чадаагvй дээ” ингэж амьдарч байгаа юм биш. Учир нь эд нар єєртєє байгаагvй зvйлээр хэзээ ч дутагдаж амьдарч байгаагvйд хамгийн гол нь оршино.

www.caak.mn

Химба хvмvvс яг л байгаагаараа гадны хvмvvст харагддаг. Химба нартай анх уулзсан мєч vнэхээр сонин. Каоколендийн нийслэл багахан Опуво хотын супермаркетэд бараа худалдан авахаар нэгэн химба эмэгтэй орж ирсэн юм.


www.caak.mn

Химба хvмvvс мал аж ахуй эрхлэдэг. Тэдний аж ахуйд бараг тэмээ шиг хэдэн долоо хоногоор ус уухгvй байж чаддаг онцгой чанар бvхий vхрийн vvлдэр голлох байр суурь эзлэнэ. Химбачууд заримдаа vхрээ зарж хэд гурван тєгрєг болгоно. Гэхдээ ийм тохиолдол ховор. Гаднаас ирсэн зочид тэдний хийсэн энгийн сувенирийг худалдан авах нь олонтой.

Ийм vед химба хvмvvс хотод ирж эрдэнэ шишийн гурил, сахар, хvvхэддээ зориулж зарим амттанг худалдан авдаг. Хувцас тэдэнд хэрэггvй. Халуун чулуу шиг тєєнєх элсэн цєлд хуванцар шаахайгаар ч яах юм билээ. Ундааны хуванцар савыг тэд ерєєсєє ашигладаггvй. Ер нь єєр иргэншлийн гаралтай аар саар зvйлvvдээр тэд дутдаггvй байна.

Шинэ Наоми Кэмпбеллийг эндээс хэдэн арваар нь олж харж болно. Загварын ертєнцийн агентлагууд хаашаа харж байнаа? хэхэ...

www.caak.mn

Химбачуудын аж амьдралд нэн тэргvvн зайлшгvй хэрэглэдэг 2 зvйл хамгаас чухал. Нэгдvгээрт, янз бvрийн vс самналт, сам зэргvvд. Тэд хэдэн цагаар ч vсээ євєрмєцєєр “согсойлгож” маш нарийн vсний самналт маягийг хийж чаддаг. Хоёрдугаарт, супермаркетаас авсан олон єнгийн шажигнасан гялгар уутнууд. Эдгээрээр гоёхоос гадна ойр зуурын эд хогшлоо хийх, хvvхдээ бvсэлхийдээ уяж бэхлэх, тэгээд ч зогсохгvй санаанд оромгvй хэлбэрээр хэрэглэх аргыг олж чаддаг.


www.caak.mn


www.caak.mn


Энэ бол vсээ vнэхээр гоё янзалсны нэг жишээ …

www.caak.mn

Химбачуудад ус бараг олдохгvй. Олсон усны дусал бvрийг ариг гамтай хэрэглэх бєгєєд энд усанд орно гэдэг боломжгvй. Тэднийг эрт vеэс эдvгээг хvртэл нэгэн шидэт тvрхлэг байгаль цаг уурын хатуу ширvvнийг даван туулхад нь тусладаг байна. Энэхvv тосыг тvрхэснээр тэдний арьс улаан туяатай болж харагддаг. Уг тvрхлэгний найрлага нь гэвэл: vнээний сvvнээс гаргаж авсан тос, ургамалын янз бvрийн эликсирvvд, “окра” нэртэй пудр шиг нунтагласан хурц ягаан галт уулын уушгин чулуу.

Химба эмэгтэйчvvд энэхvv найрлагтай тосоор бvх бие, vсээ єдєрт хэд хэдэн удаа тослож тvрхдэг. Энэ шидэт тvрхлэг шаардлагатай эрvvл ахуйг хангахаас гадна наранд тvлэгдэх, шавьжны хатгалтаас зэргээс хамгаалдаг. Химба эмэгтэйчvvдийн арьс vнэхээр гоёмсог. Мєн тэднээс хайлуулсан цєцгийн тос vнэртдэг... Уламжлалт vс самналтыг энэ тvрхлэггvйгээр хийх боломжгvй. Vсний урт унжлагуудаа єєр хvний vс залгаж хоёр дахин урт болгоно. Ихэвчлэн єрхийн тэргvvн, эцгээс зєвшєєрсєн эрэгтэй хvний vс залгах ёстой.


www.caak.mn


Бид нэгэн урцанд орж vзэв. 15 настай Мария химба охидууд хэрэглэдэг шинэхэн тvрхлэгийг янз бvрийн найрлагуудаас хэрхэн зуурч хийдгийг vзvvлэв. 

www.caak.mn


www.caak.mn

Дашрамд хэлэхэд, химба тосгоны оршин суугч бvр тєрєхєд єгсєн нэрнээс гадна “европ” нэртэй. Энэ нэрээ тєрєєс зохион байгуулдаг нvvдлийн сургуулийн vед хvvхдvvд олж авдаг. Бvгд л сурахын тєлєє явдаг. Тоо тоолж чаддаг. Нэрээ бичиж бас чадна. Англиар хэдэн єгvvлбэр хэлж сурсан. (энэ нь ялангуяа худалдаа арилжаа хийхэд тоо хэрэглэх байдлаар илэрнэ). Эхний 2-3 дугаар ангиас хойш сурах хvмvvсийн тоо цєєн байдаг. Хvvхдээ хот руу “том” сургууль руу зєвхєн чинээлэг єрх айл л явуулж чаддаг. Сургалтын тєлбєр, байр сууц, хvнсний нийт єртєг жилдээ дунджаар 7 vхэр болдог.


www.caak.mn

Ийм жишээ гэвэл: Соня (богино ємд, шар майк ємссєн байна) 19 насандаа хотод хэдэн жил амьдарч байгаа нэгэн. Одоо тэр эгч, дvv нараа эргэж иржээ. Хотын найз охиноо дагуулж ирэв. Бидний танил Маригийн гарт буй цагийг “хотожсон” хамаатнуудынх нь нэг бэлэглэжээ.


www.caak.mn


www.caak.mn

Химбачуудад хотоос аймшигтай гай зовлон ДОХ ирж амжжээ. Намибид хvн амын бараг 20 хувь нь энэ аймшигт тахлаар євчилсєн. Химба хvмvvс энэ тахалд хэтэрхий философийн утгаар ханддаг: бурхан єгсєн, бурхан эргvvлээд авсан. Энэ тахлаас сэргийлэх арга хэмжээ бараг авдаггvй. Хэрэв химба бага болон залуу насандаа халдвар авахгvй бол 70 хvртэл наслаж чадна. Заримдаа 100 насладаг. Хєгшчvvл тосгонд vзэгдэх нь ховор. Учир нь тэд бэлчээр дээр мал хариулах, эсвэл хvн оруулдаггvй урцанд амьдардаг. Химба омгийн амьдрал хувь тавиланг омгийн ахлагч, эсвэл омгийн хамгийн том єрхийн тэргvvн удирдан авч явдаг. Энэ тэргvvн шаардлагатай vед эцэг євгєдийн ариун сvнстэй харьцаж, цаг агаар хэлж, євдєн зовсныг эмчилж, буруутныг гэсгээж, доромжлогдсон нэгнийг хамгаалдаг. Эмэгтэйчvvдийн залгасан vсний хагас нь тvvнийх. Энэ эр бидэнд сайхан сэтгэлтэй, хєгжилтэй хvн шиг санагдсан.


www.caak.mn

Биднийг ахлаж яваа хvн тvvний хамаатан. Хэдэн жилийн ємнє хотод амьдрахаар одсон бєгєєд хувцас ємсдєг болсон. Одоо бидэнд газарч хийгээд явж байгаа. Энэ эмэгтэйг бидэнд “том босс”-ын ахмад эхнэр, “first lady” буюу тэргvvн хатагтай хэмээн нууцаар шивнэсэн юм шvv.


www.caak.mn

Ингээд бvгд хоорондоо танилцлаа. Айлчлал єндєрлєх тийшээ хандаж байна. Хэн нэгнийг гомдоохгvйн тулд эндхийн гар урлалын зvйлээс заавал худалдаж авах хэрэгтэй.


www.caak.mn

Бидэнд ч хариуд нь барих зvйл бий. Иргэншлvvд холбоо тогтоож байна. Мотя vе тэнгийн хvvхдvvдтэй амархан хэл амаа ололцов. Талууд туршлага vнэт зvйлсээ тєвєггvй солилцов.

 Мотягийн хуруу гараараа янз бvрийн араатан, шувуу хийж vзvvлдэг “сvvдрийн театр” нь бяцхан химбачуудыг хєєрхєн зугаацуулаад авав…


www.caak.mn

Эрэгтэй эмэгтэй хvvхдvvдийг ялгах тийм чамар биш. 10 настай Мотя энэхvv vзэсгэлэнт охинтой яван явтлаа найзласан юм …


www.caak.mn

Зочломтгой занг буруу ашиглаж болохгvй. Сайхан сэтгэлээр хvлээж авсаных нь хариуд урьдаас зориуд нєєцєлж авчирсан бэлэгээ гардуулж байна. Энэ бол гурил, ургамалын тос, хvvхдvvдэд зориулсан шуудай жигнэмэг гэх мэт. Омгийн ахлагчид тусад нь бэлэг болгон хэрчиж бэлдсэн том цагаан талх єгєв.

Дурсгалын фото татуулах нь зайлшгvй...

www.caak.mn


20
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()