Сувд эрдэнийн талаар

2011-02-16, 03:01
40,717
Амьд нальхан хорхойнуудаас vvсдэгээрээ сувд нь єєрєє гайхалтай байдаг. Бид сувдны энэхvv ер бусын чанарыг нь мэддэг боловч, тєдийлєн анхаарал хандуулдаггvй. Тиймээс энэхvv ховорхон бєгєєд vнэт эрдэнийн талаар хэд хэдэн нэмэлт мэдлэгийг танд хvргэхээр бэлтгэснийг маань хvлээн авна уу. Хорвоо ертєнцийн талаар шинэ мэдлэг, тэр дундаа далайн гvний олон гайхамшгуудийн нэг болсон нууцлаг нандин эрдэнэ болох сувдны талаар мэдээлэлтэй болох боломжийг танд олгож байгаадаа баяртай байна.
Сувд эрдэнийн талаар
www.caak.mn (9 фото)


www.caak.mn (9 фото)

Vнэн хэрэг дээрээ дурын нальхан хорхой нь хясаан дотроо сувд болон хувирах боломжтой. Гэхдээ жинхэнэ сувд нь нин ховор олддог байна. Учир нь сувдыг бий болгоход элсэн хумхи юмуу паразит хорхой мэтийн гадны нєлєє зайлшгvй шаардлагатай болдог. Ийм гадны биетvvд хясаанд орсон тохиолдолд нальхан хорхой нь тэднийг нэг ёсондоо єєртэйгєє хамт амьдаар нь оршуулж, гадуур нь хатуулаг цагаан эдээр бvрдэг байна. Нарийхан цагаан салст нь нэг нэгэн дээрээ давхралдан бэхжисний vр дvнд сувдыг бий болгодог ажээ. Маш сонирхолтой хамгаалах механизм байгаа биз?


www.caak.mn (9 фото)

Цагаан сувд нь арагонит (кальцийн карбонатын агрегат) болон конхиолин (эвэрлэг бодис) хоёроос бvрддэг. Єєрєєр хэлбэл сувдны бvрэлдэхvvнд минерал бодис, органик бодис хоёр холилдсон байдаг бєгєєд минерал бvрэлдэхvvн нь органик –аар хуваагдах бєгєєд аль аль нь бие биендээ нєлєєлж, харилцан vйлчлэлд ордоггvй юм байна.


www.caak.mn (9 фото)

Сувд нь vvссэн газраасаа хамаарч, далайн болон цэвэр усны гэж ангилагдах бєгєєд яаж vvссэнээсээ хамаарч, байгалийн болон хиймэл гэж хуваагддаг ажээ. Байгалийн сувд олборлох ажил нь сvvлийн vед маш ховор болсон. Учир нь ганцхан ширхэг жинхэнэ сувдыг олохын тулд мянга мянган нальхан хорхойны хясааг хагалж, тэднийг егvvтгэх хэрэгтэй болдог билээ. Тиймээс сувдыг хvмvvс єєрсдєє гаргаж авахыг илvvд vзэх болсон байна. Vйл явц нь байгаль дээрхиэс бараг ялгаагvй юм байна. Ганц ялгаа нь гэвэл хvмvvс єєрсдєє хясаан дотор гадны биетийг оруулдаг ажээ. Нэг сувд нь 2-7 жилийн дотор бий болдог байна.


www.caak.mn (9 фото)

Нальхан хорхой нь ердєє хоёрхон янз байдаг. Нэг нь далайн усанд амьдардаг бєгєєд vнэт сувдыг бий болгох чадвартай нальхан хорхой, нєгєєх нь нуур голын усанд байдаг цэвэр усны нальхан хорхой ажээ.


www.caak.mn (9 фото)

Сувд нь хагас органик бvтэцтэй болохоороо алмааз, сапфир, рубин болон бусад мєнх настай vнэт чулуунуудыг бодвол 200 жилээс бага настай ажээ. Хvн тєрєлхтний мэдэх хамгийн урт настай сувд нь XVI зууны дунд vед Сувдан аралд ахин сэргээгдсэн 55,95 караттай “Перегрин” сувд юм. Лийр хэлбэрийн энэхvv vнэт эрдэнэ нь Элизабет Тейлорынх байжээ.


www.caak.mn (9 фото)

Цэвэр усны хиймэл сувдыг Шотланд, Герман, Орос болон Хойд Америкийн зарим улсуудад гаргаж авдаг боловч, Хятад улс гол нийлvvлэгч нь болдог байна. Далайн сувдыг Персийн цутгалан болон Улаан тэнгисийн сав газрууд, Шри - Ланкийн галт уулын бvс болон Японоос олборлодог ажээ.


www.caak.mn (9 фото)

Дашрамд дурдахад дэлхий дээр цагаанаас гадна цайвар шаргал, ягаан, шар, ногоон, хар єнгєтэй сувд байдаг. Хамгийн ховор таардаг нь нь цэнхэр болон саарал сувднууд юм байна. Єнгє нь гэрлийн интерфенцийн vзэгдлээс хамаардаг ажээ.


www.caak.mn (9 фото)

Одоо харин энэхvv vнэт эрдэнийн талаар хэдэн сонирхолтой бяцхан баримтуудыг танд хvргэе.

•    Сувд нь 6-р сард тєрсєн хvмvvсийн ээлтэй чулуу ажээ. Мєн сувдыг хуримын 1, 3, 12 болон 30 жилийн ойн баяраар бэлэглэдэг байна.

•    Сувдан эдлэлээ биенээсээ салгалгvй унтахаар хэвтсэнээр та тvvний єнгийг нь алдуулж, цонхигор, vхээнц болгодог гэнэ. Сувдыг хуурай арчуураар арчих нь хамгийн тохиромжтой арчилгаа болж єгдєг байна.

•    Маргарита гэдэг нэр нь Грекийн сувд гэсэн утгатай vгнээс гаралтай.

•    Грекчvvд сувдыг гэр бvлд аз жаргал бэлэглэж, хэл амнаас хамгаалдаг гэж vздэг байжээ.

•    Домогт єгvvлснээр Клеопатра нь Марк Антониод хайртай гэдгээ харуулахын тулд сувдыг дарсанд хийж, уусан гэдэг.

•    Ромын нэгэн генерал ээжийнхээ сувдан ээмгийг зарж, цэргийн ангиа мєнгєжvvлж байсан юм байна.

•    Сувд нь: бєєрєнхий, хагас бєєрєнхий, хавтгай, усны дусал шиг, лийр шиг, зуйван, буруу болон хvрээлсэн гэсэн найман янзын хэлбэртэй байдаг.

•    Хятадууд зуу зуун жилийн туршид сувдыг олон тєрлийн євчнийг анагаах зорилгоор хэрэглэж иржээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()