Хормойн донгийн хэл ам

АНУ-ын єндєр тушаалын албаны хvмvvсийн оролцоотой хормойн донгийн хэл амтай явдлуудыг та бvхэндээ хvргэх байна. Энд сенаторууд, конгрессийн гишvvд, амбан захирагчид болон ерєнхийлєгчийн тухай байгаа. Эдгээр хvмvvс бидэнтэй л адил єєрийн гэсэн хувийн нууцтай байдаг. Эд нар ихэвчлэн хууль ёсны эхнэрээ араар нь тавьсан бєгєєд энэ тохиолдолд нууцлаг зvйл нь ил болоод ирэхийн цагт vр дагавар нь ихэнхдээ гунигтай дуусдаг. Гэхдээ бас vргэлж тийм байдаггvй... ингээд бусдын хэрэгт дурлацгаая.
Хормойн донгийн хэл ам
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Зvvнээс: АНУ-ын Конгрессийн дарга Жон Бонер (зvvнээс) тvшмэл Крис Ли болон тvvний гэр бvлийнхэнтэй 2010 оны 1 дvгээр сарын 5-нд Капитолид тангараг єргєх ёслолын vеэр мэндчилж байна. Тvvний эхнэр Мишель гартаа Библийн судар барьж, хvv Жонатан нь дэргэд нь зогсож байна. Ли 2 дугаар сарын 9-нд албан тушаалаасаа огцорчээ. Тэрбээр Craigslist сvлжээгээр нэгэн эмэгтэйтэй танилцаж, тvvндээ нvцгэн зогсож байгаа зургаа илгээж байгаа нь сvлжээнд тавигдсан нь тvvний огцрох шалтгаан болжээ. Gawker.com сайт энэ эмэгтэйтэй харилцаж байсан хэд хэдэн майлийг нийтлэжээ. (AP, Gawker)



2. Долоон єдєр ажлаа хаяж дураараа алга болсон Ємнєд Каролина мужийн амбан захирагч Марк Санфорд 2009 оны 6 дугаар сарын 24-нд Аргентин руу нэгэн эмэгтэйтэй уулзахаар явсан гэдгээ хvлээн зєвшєєрчээ. Эхнэр, 4 хvvхэдтэй улс тєрч тэр эмэгтэйтэй найман жил холбоотой байсан аж. «Миний хийсэн зvйл буруу. Ингээд цэглэе » гэжээ. (Davis Turner / Getty Images)



3. 2009 оны 6 дугаар сарын 16-нд сенаторч Жон Энсайн єєрийн баруун гар гэгддэг байсан хамт ажилладаг эмэгтэйтэй холбоотой гэдгээ зарлажээ. Тэр эмэгтэйнх нь нєхєр єєрийг нь илчилнэ хэмээн заналхийлсний улмаас сенатор хувийн харилцаатай гэдгээ зєвшєєрєхєєс єєр аргагvй болжээ. (Isaac Brekken / AP)



4. Боб Вудрафф Жон Эдвардсаас 2008 оны 8 дугаар сарын 8-нд Хойд Каролина мужийн Чапел Хиллд ярилцлага авч байна. Сенатор асан Жон Эдвардс Хойт Каролина мужаас 2004 онд ардчилсан намаас АНУ-ын дэд ерєнхийлєгчид нэр дэвшиж байжээ. Тэрээр телевизийн ABC News сувагт ярилцлага єгєхдєє 42 настай Риэлль Хантертай холбоогvй хэмээн ємнє нь худлаа ярьж байснаа хvлээн зєвшєєрчээ. Мєн тэрбээр тэр vед Хантерийн хvvгийн эцэг биш хэмээн vгvйсгэж байж. Гэвч 2009 оны 1 дvгээр сарын 21-нд Фрэнсис Куинн Хантерийн эцэг гэдгээ хvлээн зєвшєєрчээ. (ABC News via AP)



5. Нью-Йорк мужийн амбан захирагч Элиот Спитцер 2008 оны 3 дугаар сарын 10-нд Нью-Йорк дахь ажлын байрандаа эхнэр Сильда Уолл Спитцерээсээ «хувийн асуудлынхаа» улмаас уучлал гуйж байна. «New York Times» тvvнийг биеэ vнэлэгчтэй холбоотой хэмээн vзжээ. Спитцер тэр долоо хоногтоо албан тушаалаасаа огцорчээ. (Shannon Stapleton / Reuters)



6. Айдахо мужийн сенатор Ларри Крейг 2007 оны 6 дугаар сард Миннеаполисийн онгоцны буудалд баривчлагдсаныхаа дараа нийгмийн дэг журмыг зєрчсєн хэмээн буруутгагджээ. Цагдаагийн энгийн хувцастай офицер мэдvvлэхдээ: "Крейг сексдэх хvслийг илэрхийлсэн ёс бус хєдєлгєєн vзvvлж байсан" гэсэн бол, Крейг єргєдєл гаргасан байна. Намайг буруу ойлгосон байна, би гей биш гэж єргєдєлдєє бичжээ. Тэрээр энэ хэргийг «чимээгvй» шийдээсэй гэсэн санааны vvднээс гэм буруугаа хvлээн зєвшєєрчээ. (Troy Maben / AP)



7. Сенаторч Дэвид Виттер 2007 оны 7 дугаар сард биеэ vнэлэх газар руу утасдсан гэдгээ хvлээн зєвшєєрчээ. «Hustler» сэтгvvл дээрх товчооны утасны жагсаалтад сенаторын утас байгааг нийтэлсний дараа холбоотой байсан гэдгээ хvлээн зєвшєєрсєн юм. (J. Scott Applewhite / AP)



8. Лос-Анжелес хотын дарга Антонио Вилларайгоса нь Миртала Салинастай хамт байгаа нь. Салинас нь энэ vед 2006 оны 6 дугаар сард «Telemundo 52» телевизд сурвалжлагчаар ажиллаж байсан. Хожим нь Вилларайгоса Салинастай амрагийн холбоотой байсан гэдгээ хvлээн зєвшєєрчээ. (Robert Durell / EPA)



9. Тvшмэл Марк Фоли 2006 оны 9 дvгээр сард єсвєр насны хvvхдэд секс агуулгатай мессеж бичсэн гэсэн мэдээ нийтлэгдсэний улмаас ажлаасаа огцорчээ. Фоли-той холбоотой хэл ам Ардчилсан намынханд 2006 онд тєлєєлєгчдийн танхимийг хяналтандаа авахад тус дэм vзvvлжээ. (Lawrence Jackson / AP)



10. Дина Матос МакГриви 2004 онд Нью-Жерси мужийн Трентон хотод болсон амбан захирагч Жеймс МакГривийг огцруулах болсон тухай хэвлэлийн бага хурал дээр байгаа нь. МакГриви ижил хvйстэн бєгєєд Голан Сипел (зурган дээр баруун гарт талд) гэгчтэй холбоотой гэдгээ хvлээн зєвшєєрчээ. Хожим нь «Хvлээн зєвшєєрсєн нь» нэртэй єєрийн намтараа бичсэн байна. Харин Дина Матос МакГриви «Дуу муутай тvнш» хэмээх нэртэй хамтын амьдралын тухай ном бичжээ. (AP photos)



11. Бvгд найрамдах намын Жек Райян 2004 оны Сенатын суудалд єрсєлдєх сонгуулийн арга хэмжээнээсээ арга буюу гарахад хvрчээ. Учир нь тvvний эхнэр жvжигчин Жерри Линн Райян мэдэгдэхдээ: Нєхєр маань намайг «хачин клуб»-т очиж хvмvvсийн ємнє сексдэхийг хvссэн гэжээ. Райян vvнийг vгvйсгэж, бид Парист авангардын клубд очдог байсан. Тэнд бид хоёр их онцгvй байсан гэжээ. Райяны гол єрсєлдєгч Барак Обама энэ явдлаас болж Иллинойс мужийн сенатад хєнгєхєн сонгогдож чаджээ. (Stephen J. Carrera / ASSOCIATED PRESS)



12. Тvшмэл Боб Ливингстон 1998 онд Парламентын дарга болох ёстой байв. Гэвч тэр эхнэртэйгээ асуудалтай болжээ. Тэрбээр Конгрессоос 2 сарын дараа гарчээ. (Khue Bui / AP file)



13. АНУ-ын Ерєнхийлєгч Билл Клинтон Моника Левинскитэй бэлгийн холбоотой байсан гэдгээ тангараглаж байж vгvйсгэжээ. Vvгээрээ тэр байдлыг улам тєвєгтэй болгосон юм. Тvvнийг парламентын шvvх буруутгаж албан тушаалаас нь буулгаж, дараа нь 1999 онд цагаатгажээ. (APTV file)



14. Сенаторч Боб Пэквуд 1995 онд 17 эмэгтэй ажилтанд бэлгийн дарамт учруулахын зэрэгцээ бусдыг єєрийн эхнэрт ажил олж єг хэмээн дарамталсан гэдгээр буруутгагдаж ажлаасаа огцорчээ. Мєн тvvнчлэн єєрийн єдрийн тэмдэглэлд дураараа єєрчлєлт хийж мєрдєн байцаах vйл ажиллагааг хvндрvvлсэн гэж буруутгагдсан. (Nathaniel Harari / Congressional Quarterly/Getty Im)



15. Массачусетс мужаас сонгогдсон Конгрессийн гишvvн Барни Франк вашингтон дахь єєрийн сууцаа 1987 оныг хvртэл бvтэн хагас жил дуудлагаар vйлчилдэг эрэгтэй биеэ vнэлэгчдийг орогнуулах байр болгон ашиглаж байсан гэдгээ 1989 онд хvлээн зєвшєєрчээ. Залуу эрчvvдэд донтой Барни єрийн байраа ашиглаж бас бизнес хийж байжээ. Барни шоронд суусангvй. Конгресс дахь ажлын байраа алдсангvй. Мєн удаж тєдєлгvй дахин сонгуульд ялжээ. (Terry Ashe / Time Life Pictures - Getty Image)



16. Сенаторч Гэри Харт 1988 оны ардчилсан сонгуульд нэгдvгээр єрсєлдєгч байв. Гэтэл «Miami Herald» сонинд эхнэрээ хотод байхгvй хооронд нэгэн эмэгтэйтэй хэдэн хоног єнгєрєєсєн гэсэн мэдээлэл нийлэгджээ. Тэр эхэндээ энэ мэдээллийг vгvйсгэжээ. Гэвч Донна Райстай бэлгийн холбоотой тєдийгvй «Monkey Business» моторт усан онгоцон дээр Хартын євдєг дээр Райс сууж байгаа зураг тvvний сонгуулийн ажлыг бvрмєсєн нураажээ. (Steve Liss / Time Life Pictures via Getty Ima)



17. Тvшмэл Дэн Крейн (зvvнээс) 1983 оны хэвлэлийн бага хурал дээр уйлж байна. Крейн гэр бvлээсээ 17 настай бvсгvйтэй холбоотой байсныхаа тєлєє уучлалт гуйжээ. Мєн Жерри Стаддсыг (баруунаас) єсвєр насны хvvхэдтэй бэлгийн холбоотой байсан хэмээн буруутгагджээ. Жерри Стаддс капитолийн ємнє явж байна. (AP file photos)



18. Тvшмэл Уилбур Д. Миллс тайчигч Фэнн Фокстой хамт байна. Миллс 1974 онд хэл аманд орооцолдсон нэгэн. Тvvний машиныг цагдаа нар гэрлээ асаагаагvй явж байна хэмээн зогсоожээ. Миллс жолооны ард байгаагvй ч тэр согтуу байв. Фокс машинаас vсрэн гарч хажууханд нь байсан Жефферсонд зориулсан дурсгалын хєшєєний цєєрєм рvv гvйн оржээ. Энэ явдал Миллсийн албан тушаал дэвшихэд ноцтой садаа болжээ. (AP file)


1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()