Сансрын хєлгийн ОО-ийн єрєє

Биднийг бага байхаас эхлээд сансрын нисгэгчид жингvйдлийн нєхцєлд хооллодог гэдгийг олонтаа сонсож энэ тухай киноноос ч харж байсан. Сансрын нисгэгчид шvдний оо шиг савтай шахаж гаргаж иддэг олон тєрлийн хоол иддэг. Жишээ нь, "борщ", "тємсний нухаш", "тємсний гурилтай жимсний ундаа" гээд л... Харин эдгээр хоолыг идсэний дараа сансрын нисгэгчид хэрхэн бие засдагийг хvмvvс мэддэг болов уу? та энэ талаар бодож vзээгvй л биз дээ.
Сансрын хєлгийн ОО-ийн єрєє
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn

Сансрын хєлєгт гэрт айлд байдаг шиг суултуур бий. Энэ нь иймэрхvv байдалтай харагддаг. Хєлгийн суултуур хийцийн хувьд хэд хэдэн онцлогтой.

Уг суултуурт сансрын нисгэгч суудлаасаа унахгvйн тулд хєл бэхлэх тєхєєрємж бий. Эгзэгтэй агшинд ийм тєхєєрємжгvйгээр бие засна гэхэд хэцvv. Суултуурыг нисгэгч бvрийн биеийн онцлогт тааруулж хийж єгдєг байна. Яг л Мэйбах болон Роллс-Ройс суудлын автомашинуудад суудал бvрийг эзэнд нь тааруулж єгдєгтэй ижил.


www.caak.mn

Эрэгтэй  болон эмэгтэй суултуурын ажиллах зарчим ерєнхийдєє ижил. Тоос сорогчийн ажиллах зарчимтай адил. Хvний биеийн харгалзах хэсэг муу зvйлээ биеэсээ гадагшуулахын тулд тєхєєрємжийн хэсэгтэй холбогдоно. Тєхєєрємж бага даралтаар ялгадасыг сорж авна.

Шаттл болон олон улсын сансрын станц (ОУСС)-ын 00-ийн єрєєнvvд бага зэрэг ялгаатай. Шаттл хєлєг олон хоног нисдэггvй бол харин ОУСС сансарт олон хоног ниснэ.

Шаттл хєлєгт эрэгтэй эмэгтэй хvмvvс зогсоогоороо бие засч болдог. Vvний тулд суултуурт бэхлэгдсэн тусгай нvхтэй хоолой байдаг. Нисгэгч єєрєє хvсвэл сууж бие засч ч болно.

www.caak.mn

ОО-ийн сувгийн систем хатуу болон шингэн ялгадасыг салгадаг. Хатуу нь Шаттл хєлгийн бvхээгт даралтан дор хадгалагдаж газарт буусны дараа хєлгєєс буулгана. Харин шингэн нь зvгээр л задгай сансарт яг л галт тэрэгний ОО шиг цацагддаг. Яваандаа америкийн хєлєгт шингэн ялгадасыг дахин боловсруулах технологийг NASA (Америкийн сансар судлалын vндэсний агентлаг) хэрэглэхээр тєлєвлєж байна.

ОУСС дээрх системийн ажиллах зарчим ерєнхийдєє ижил. Суултуурт агаарын хvчтэй насосыг бэхлэж єгсєн бєгєєд бvх ялгадасыг ангилдаг. Ялгадас нэгэн хэсэгтээ хєлєгт байсаар байна. Шээсийг сорон авч 20 литрийн саванд юvлнэ. Дараа нь эдгээр савнуудыг “Прогресс” ачааны хєлєгт шилжvvлнэ. Атмосферын дээд давхрага руу ачааны хєлєг орж ирэхэд дээрх савнууд шатдаг байна.

Хатуу хаягдлын хувьд тусгай торон хуванцар уутнуудыг хэрэглэдэг. Уутны нvхээр агаарын урсгал орж ялгадас уутанд дагтаршдаг. Уян уутыг хумьж метал контейнерт хийж мєн л “Прогрес” хєлєгт шилжvvлж ачна.

www.caak.mn

Сансрын хєлєг газардахад нисгэгчид том хvнд зориулсан живх ємсдєг. Алдаан дээрээ сурч байж vvнийг хийхээс єєр аргагvй болсон гэдэг. Нэгэн удаа сансрын хєлєг хєєрєх гэж уджээ. Нисгэгч шээе гэхэд удирдлагаас нь ємсгєлдєє шээхээс єєр аргагvй гээд шээхийг нь зєвшєєрчээ. Vvнээс болж ємсгєлийнх нь бvх электрон мэдрэгчvvд жагсаалаас гарчээ.

Дашрамд хэлэхэд сансрын хєлгийн суултуур барга нэг сая долларын vнэтэй.

www.caak.mn

Тєгсгєлд нь зєвлєлтийн сансрын нисгэгч Савицкая сансарт хэрхэн бие засах гэж хєглєсєн тухай нэгэн хєгжилтэй тvvх єгvvлье.

Савицкая сансарт амжилттай хєєрчээ. Гэтэл “Савицкая: сансрын хєлгийн ОО-ийн системийн шээс сорогч нэг л болж єгєхгvй байна. Хєлгєє шээсээр будаж гvйцлээ” гэж дэлхий рvv мэдэгджээ. Мэдээжийн хэрэг, сансрын удирдлагын тєв энэ системийг боловсруулсан инженерийг дуудаж авчраад: “Нєхєр чи сансрын хєтєлбєрийг нураах санаатай эсэргvv юу? Суултуурын шээс сорогчийг яаж боловсруулсан тухайгаа ярь. Яагаад энэ систем ажиллахгvй байна!” гэжээ.

www.caak.mn

Бvх юм энгийн ойлгомжтой байв. "Зєвлєлтийн" цэвэр ариун ёс суртахуун ноёлож байсан тэр vед єнєєх инженер хамгийн тvрvvнд тааралдсан  лаборант хvvхнийг барьж аваад сансарт эмэгтэй хvнд хэрэглэх шээс сорогч системийг тааруулж vзэх гэдэг нь боломжгvй хэрэг.

Иймд єнєєх инженер маш нууцын зэрэглэлтэй зvйлээ гэртээ аваачиж эхнэртээ тааруулж хэмжжээ.

Инженерийн эхнэрийн анатомын онцлогт тааруулж хийсэн тєхєєрємж Савицкая-гийн анатомын онцлогт огт таарахгvй гэдэг нь тодорхой болжээ. Ер нь энэ эмэгтэйчvvдэд нэг тєрлийн иймэрхvv агрегат бvгдэнд нь таардаггvй юм байна гээд, vvнээс хойш эмэгтэй эрэгтэй нисгэгчдийн хэрэгцээ их бага янз бvр байхаас vл хамаарч хvнд нь тааруулж хийж єгдєг болжээ.

www.caak.mn


3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()