Салинас Грандес - Аргентины цагаан цєл

Энэхvv танан цагаан цєлийн зургийг зурвасхан харсан хvний толгойд ширхэг ширхэгээр будрах цасны бvжиг, эрvv тачигнам хvйтэн цаг уур хамгийн тvрvvнд бодогдох нь дамжиггvй. Гэхдээ хоромхон зуурт тєрєх энэхvv анхны сэтгэгдэл нь vнэнд vнэхээр vл нийцнэ. Учир нь Аргентыны Салинас Грандес цєлд єдрийн цагаар +45 градустай байх нь хэвийн vзэгдэл ажээ. Ингээд бvгдээрээ байгаль эхийн нэгэн гайхамшиг болох ер бусын цагаан цєлєєр аялгцаая.
Салинас Грандес - Аргентины цагаан цєл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


Салинас Грандес нь Аргентины газар нутаг дахь Сьерра-Пампын нуруудын дунд, далайн тєвшнєєс 170 м єндєрлєгт орших єргєн уудам хужирт бvс юм.



Энэхvv хужиртай газраар машины зам, тємєр замыг дайруулан тавьсан байдаг бєгєєд vvгээр єнгєрєх зорчигчид єєрийн эрхгvй дуу алдаж, vзэмжийг нь биширдэг байна.



Давст цєлийн нийт талбай нь 8500 км2 ажээ.



Salinas Grandes – нь хатсан нуурын ёроол юм. Энэхvv амьгvй тал нь байгалийн гаралтай давс олборлолтоороо л ашиг тустайд тооцогддог байна.



Хужирт хєндийн нутаг дэвсгэр дээр Аргентины Salta болон Jujuy мужуудын хил оршдог ажээ.



  Ойр орчмынх уулнаас vерийн ус буух юмуу бороо орсны дараа л цагаан цєл устай болдог.



Хаяахан нэг тогтдог ус нь тэсэхийн аргагvй халуун уур амьсгал болон vе vе сэвэлзэх салхинаас болоод хэсэгхэн хугацаанд л толь мэт мэлтэлзэн байснаа, хоромхон зуур ууршин алга болдог байна.



Хужирт бvсийн газар нутаг дээрээс минерал бодисуудын олборлолт хийдэг. Эндээс сода болон vнсэн хужирыг мєн гаргаж авдаг ажээ.



Содын хлорид болон сульфат, vнсэн хужир, єрєм нь эндэхийн хатуу цагаан хєрсєн дээр шууд талст хэлбэрээр бий болдог байна. Тиймээс олборлогчид нь зvгээр л єєрсдєє аваад явахад л хангалттай ажээ.



Тvvнчлэн цасан цагаан давст цєл нь жуулчдын очих дуртай газар юм байна.



Сониуч зантай жуулчид ийшээ маш олноороо ирж, Дэлхийд гуравдугаарт ордог хужирт хєндийн ер бусын оршихуйг нvдээрээ vзэхийг эрмэлздэг.



Давст цєлєєр хийх аялал нь энэ хорвоо дээр байж болох хамгийн адал явдал, эрсдэлтэй бєгєєд тайтгарууштай аялалуудын нэг болж чаддаг ажээ.



Жуулчдыг давст хєндийгєєр аялах vедээ нарны сайн хамгаалалттай шил зvvж, биеийн ил гарах хэсгvvддээ маш сайн нарны тос тvрхэн, ундны ус их хэмжээгээр нєєцлєхийг хатуу анхааруулдаг. Учир нь Салинас Грандес-ын газар нутгаас хэн ч, хаанаас ч уух ус олох боломжгvй юм.



Аялагчид байгалийн давсыг олборлох явцтай шууд танилцах боломжтой...



Тvvнчнлэн тэд эндэхийн "Restaurant de Sal" зоогийн газарт, цэлгэр тэнгэрийн доор хооллох боломжтой юм байна.





Салинас Грандес-аас давсаар хийсэн жижигхнэн барималуудыг худалдан авч болно. Эдгээрийг орон нутгийн ажилчид хийдэг ажээ.







Хєлдєж, устсан нуурыг санагдуулам хужирт хєндий нь бvх талаасаа уулаар хvрээлэгдэн оршдог.


4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()