Марихуан хэрэгтэй юу?

2010 оны 11 дvгээр сард АНУ-ын 4 мужид марихуаныг ил чєлєєтэй болгох тухай асуудлаар санал хураасан билээ. Марихуаныг ил чєлєєтэй болгох тухай асуудал хойд Америкт байнга хэлэлцэгддэг сэдвvvдийн нэг юм. Хэрэв Калифорни мужид марихуаны хэрэглээ хууль ёсны болох юм бол энэ нь хєрш Мексик дэх хар тамхины дайн тулаанд хvчирхийллийг гааруулах уу, эсвэл нєхцєл байдалд огт нєлєє vзvvлэхгvй байх болов уу гэдэг нь тодорхойгvй. Харин АНУ-ын хууль зvйн яамны ерєнхий прокурор Эрик Холдерын дараах хэлсэн vгнээс vзвэл: Хуулинд єєрчлєлт орсон ч гэсэн марихуаныг хэрэглэж тvvнийг тарааж буй ямар ч хvний vйлдлийг АНУ-ын хууль зvйн яам таслан зогсоох болно гэдэг нь тодорхой байна. Энэ удаа марихуантай холбоотой дараах фото зургуудыг толилуулж байна.
Марихуан хэрэгтэй юу?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn

Лос-Анжелест марихуаныг эмчилгээний зорилгоор тvгээн дэлгэрvvлэх «Sunset Junction» тєвийн  менежер Тим Блэкли ургасан марихуаныг харуулж байна. Энэ эмийн сан Лос-Анжелес хотын эрх баригчдын зvгээс марихуан зарж борлуулж байсан 439 эмийн санг хаах тухай шийдвэрийг эсэргvvцсэн 25 эмийн сангийн нэг юм. 5 дугаар сарын 11. (Kevork Djansezian/Getty Images)


www.caak.mn

«Teamsters» vйлдвэрчний эвлэлийн цэцэрлэгч Эли Родригес Калифорни мужийн Окленд дэх «Marjyn Investments» марихуаны цэцэрлэгт vхмэл хэсгийг тайрч хаяж байгаа нь. «Teamsters» байгууллага марихуан тарьдаг цэцэрлэгчдийн эхний бvлгийг байгуулсны дараа дахин 40 шинэ гишvvнээр эгнээгээ тэлжээ. 9 дvгээр сарын 20. (AP Photo/Eric Risberg)


www.caak.mn

Марихуан татагч Сан-Францискогийн Голден Гейт паркийн «хиппичvvдийн толгод» дээр марихуантай тамхи ороож байгаа нь. 4 дvгээр сарын 20 марихуаны албан ёсны бус єдєр болжээ. АНУ-ын олон газар марихуаныг хэрэглэгчид бvлэг бvлгээрээ цугларч эхлэжээ. 4 дvгээр сарын 20. (Justin Sullivan/Getty Images)


www.caak.mn

Мехикод марихуаныг ил чєлєєтэй болгохын тєлєє жагсаал дээр энэ эрэгтэй марихуан татаж байна. 9 дvгээр сарын 5. (AP Photo/Marco Ugarte)


www.caak.mn

4 дvгээр сарын 20-нд Болдер дахь Колорадогийн их сургуулийн дэргэд болсон цуглаан дээр 16 цаг 20 минутанд 12000-15000 хvн нэгэн зэрэг утаа гаргаж байна. (REUTERS/Mark Leffingwell)


www.caak.mn

10 дугаар сарын 22-нд Мэн мужийн Портленд хотын энэ эрэгтэй гэрийн нєхцєлд ургуулсан марихуаныг гартаа барин vзvvлж байна. 2010 оны 7 дугаар сарын 9-нд марихуаныг эмчилгээний зорилгоор худалдахыг анх зєвшєєрчээ. (AP Photo/Robert F. Bukaty)


www.caak.mn

4 дvгээр сарын 20-нд Колорадо мужийн Болдер хот дахь «Рифер эмчийн дэргэд» эмийн сангийн худалдагч Марисса Додд (зvvнээс) марихуаныг савлаж байна. Колорадо бол марихуаныг ил чєлєєтэй болгохын тєлєєх  14 мужийн нэг юм. Эдгээр мужуудад марихуан зардаг эмийн сангууд борооны дараах мєєг шиг олноороо байгуулагджээ. (Chris Hondros/Getty Images)


www.caak.mn

Vйлчлvvлэгч Лос-Анжелесийн «Sunset Junction» эмийн санд орж ирж байна. 5 дугаар сарын 11. (Kevork Djansezian/Getty Images)


www.caak.mn

5 дугаар сарын 10-нд цагдаа болон гал унтраах ангийнхан Монтана мужийн Биллингс хотын марихуан зардаг «Montana Therapeutics» эмийн санд vл таних этгээд шатаагч бодис тавьсны улмаас тvймэр гарсан газрыг vзэж шалгаж байна.  Тvймрийг дор нь унтрааж, цагдаагийнхан мєрдєн шалгалтыг хийж эхлэв. 2010 оны 9 дvгээр сарын 28-нд хотын зєвлєл марихуан зарах шинэ эмийн сангууд нээх хугацааг дахин сунгажээ. Хотын зєвлєл одоо ажиллаж буй эмийн сангуудаас гадна 80 гаруй худалдааны цэг нээх лицензид гарын vсэг зуржээ. (AP Photo/Billings Gazette, Billings Gazette)


www.caak.mn

Колорадо мужийн Аспен хотын цагдаа нар 4 дvгээр сарын 18-нд  марихуаны vзэсгэлэн худалдаа явагдаж байсан зочид буудлын vvдний єрєєнд нэгэн эрэгтэйг саатуулж байна. Уг эрэгтэй том савтай марихуаныг vзэсглэн явагдаж буй буудлын подвал руу зєєж байгааг буудлын хамгаалагчид харжээ. Дараа нь цагдаа нар тvvнд марихуан хэрэглэх лицензи байхгvй болохыг тогтоожээ. Тvvнээс гадна уг этгээдийн биед Колорадо мужид хориглодог гарт угладаг зодооны тємєр хэрэгсэл (кастет) байгааг  илрvvлсэн бєгєєд Марихуаныг нь хураан авч устгажээ. (Chris Hondros/Getty Images)


www.caak.mn

Хойд Мексикийн Текат хотын Сьерра де Хуарез тариалангийн талбайд нууцаар тарьсан марихуаныг армийн байлдагч таслан хаяж байна. Энд марихуан тарьдаг 3 нууц талбай байсныг хотын эрх баригчид 9 дvгээр сарын 20-нд нисдэг тэрэгнээс эргvvл хийх vед олж илрvvлжээ. (AP Photo/Guillermo Arias)


www.caak.mn

9 дvгээр сарын 30-нд армийн байлдагч мексикийн Энсенад хотын Сьерра де Хуарез тариалангийн талбайд нууцаар ургуулсан марихуаныг устгах ажиллагааны vеэр хууль зєрчигчдийн лагерийн онгон шvтээний дэргэд зогсож байна. 2010 онд доод Калифорнид цэргvvд 72 га талбайд нууцаар ургуулсан марихуаныг устгасан хэмээн генерал Альфонсо Дуарте Мухика ярьж байна. (AP Photo/Guillermo Arias)


www.caak.mn

Цагдаагийн албан хаагч 7 дугаар сарын 30-нд Британий Колумбийн Кристина нуурын орчим хувийн эзэмшлийн талбайд явуулсан vзлэгийн vеэр нууц тариалангийн талбайг хамгаалдаг 14 зэрлэг баавгайн 2-той нь хамт зураг татуулжээ. Баавгайнуудаар хулгайч нарыг айлгахын тулд тэднийг нохой махаар хоолож байжээ. Канадад зэрлэг амьтдыг хооллохыг хуулиар хорьдог аж. Баавгайнуудыг нохойн махаар хооллохоо зогсохоор тэд бусдад аюул учруулж болох тул устгах нь зvйтэй хэмээн эрх баригчид vзжээ. Баавгайнуудыг аврахын тулд олон хvн Facebook-ээр дамжуулан эрх баригчдын шийдвэрийг эсэргvvцэн єргєх бичиг барихад хvргэжээ. 8 дугаар 31-нд Британий Колумбийн эрх баригчид дээрх баавгайнуудыг «єршєєжээ». (AFP/Getty Images)


www.caak.mn

Мексикийн армийн байлдагч хилийн Тихуан хотод дєрвєлжилж шахсан 46 тонн марихуаныг шатаахын ємнє єрж байрлуулж байна. 5 дугаар сарын 11. (REUTERS/Jorge Duenes)


www.caak.mn

Армийн байлдагч Сьерра де Хуарез хэмээх марихуаны нууц тариалангийн талбайг шатаах vед утаан дунд явж байна. 9 дvгээр сарын 21. (AP Photo/Guillermo Arias)


www.caak.mn

4 дvгээр сарын 27-нд Мексикийн Монтеррей хотоос 100 км-т орших Сабинас Хидальго гэдэг эдлэнгийн газарт явуулсан ажиллагааны vеэр хар тамхины наймаачин алагджээ. Цэргvvд уг эдлэн газар барьцаалагдан ажиллаж байсан 16 хvнийг суллажээ. Энэ хvмvvсийн дунд бяцхан хvvхэдтэй эмэгтэй хvртэл байжээ. Цэргvvд пулемет, байлдааны хэрэгсэл, 4 ачааны машин, 2 тонн орчим марихуан олзолжээ. Буудалцааны vеэр 2 хєлсний алуурчин алагджээ. (REUTERS/Tomas Bravo)


www.caak.mn

Хар тамхи хэрэглэгдийн гэр бvлийн хvчирхийллээс аврагдсан нэр нь тодорхойгvй хvv Сьюдад-Хуарес гэр бvлийн тєвийн нэг салбарт 8 дугаар сарын 16-нд амарч байна. Мексикийн засгийн газар, гэмт хэргийг судладаг янз бvрийн тєрийн бус байгууллагууд хар тамхины тєлєєх дайнд эцэг эхээ алдсан «хар тамхиас болж єнчирсєн хvvдvvд» хэмээн нэрлэгддэг хvvхдvvдийн тоог тогтоож чадахгvй байна. Нийгмийн ажилтнууд байнгын сэтгэл зvйн дарамтанд байдаг хэдэн арван мянган хvvхдvvдийн тєлєє санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Хvvхдийн орны дэргэдэх бичгэн дээр: «Солис овогтой нэргvй эрэгтэй хvvхэд» гэжээ. (REUTERS/Claudia Daut)


www.caak.mn

Мексикийн цэргvvд Тихуан цэргийн бааз дээр 46 тонн марихуан шатаах vеэр эгнэн зогсчээ. 5 дугаар сарын 11. (REUTERS/Jorge Duenes)


www.caak.mn

10 дугаар сарын 10-нд Афганистаны Каякийгээс холгvй орших Зеербрюгге цэргийн баазын орчим эргvvл хийх vеэр цэрэг Жейк Хоаг амьдралаа марихуан тарьж залгуулдаг тариачин євгєнийг байцааж байна. (Scott Olson/Getty Images)


www.caak.mn

7 дугаар сарын 15-нд Нью-Мехикогийн Санта Фегээс холгvй орших марихуаны ургамалын дунд Лен Гудман зургаа татуулж байна. Тэрбээр албан ёсоор бvртгэгдсэн эмчилгээний марихуаны хэрэгцээтэй 2000 гаруй vйлчлvvлэгчдийг эмчилгээний марихуан ургуулж хангах Нью-Мехико мужийн зєвшєєрсєн 11 цэцэрлэгчийн нэг юм. (AP Photo/Susan Montoya Bryan)


www.caak.mn

4 дvгээр сарын 19-нд Колорадо мужийн Форт Коллинс хотын «Abundant Healing» дэлгvvрийн орлогч дарга Дрю Браун (баруунаас) марихуан нийлvvлэгчид чек бичиж єгч байна. «Abundant Healing» бол эмчийн зєвшєєрлєєр vйлчлvvлэгчдэд марихуан борлуулдаг олон эмийн сангуудын нэг юм. (Chris Hondros/Getty Images)


www.caak.mn

7 дугаар сарын 1-нд Вашингтон мужийн Сиэтл хотын Дуглас Хиатт марихуаныг ил чєлєєтэй болгох компанит ажлынхаа тухай сэтгэл хєдлєн ярьж байна. Хиатт энэ компанит ажлын нэг удирдагч юм. Энэ компанит ажлын єргєх бичигт 241.000 хvн гарын vсэг зурахаас дєнгєж 40.000-50.000 хvн зурснаар уг ажил нурсан хэмээн Хиатт ярьж сууна. Марихуаныг хадгалах, ургуулах, худалдахыг хориглосон 1068 дугаар баримт бичгийг хvчингvй болгож болох л байсан аж. (AP Photo/Elaine Thompson)


www.caak.mn

10 дугаар сарын 8-нд Панамын Ситид цагдаагийн офицер марихуан устгаж буй газрыг хамгаалж байна. Ойролцоогоор хурааж авсан 4,7 тонн кокаин, марихуан, героиныг сvvлийн саруудад шатаажээ. (APPhoto/Arnulfo Franco)


www.caak.mn

Колумбийн Меделлин хотод марихуаныг ил чєлєєтэй болгох олон улсын єдєрлєгийн vеэр энэ эрэгтэй хvн гаансаар марихуан татаж байна. 5 дугаар сарын 8. (RAUL ARBOLEDA/AFP/Getty Images)


www.caak.mn

Лос-Анжелест 6 дугаар сарын 1-нд эмчилгээний марихуаныг хатааж байна. 2010 оны 6 дугаар сарын 7-нд бараг 5 сарын дараа хотын эрх баригчдын саналаар эмчилгээний марихуан худалддаг 440 гаруй эмийн санг хаах тухай тогтоол хvлээн авчээ. (REUTERS/Mario Anzuoni)


www.caak.mn

Дани Грин 1 граммаар савласан эмчилгээний марихуаныг барьж байна. Энэ зургийг Калифорн мужийн Оклендын эрvvл мэндийн тєвд 8 дугаар сарын 3-нд авчээ. Саяхан хvртэл энэ эмнэлэгт ажил эрхлэдэггvй байсан 600 гаруй vйлчлvvлэгчид ийм савтай марихуаныг хэрэглэж байжээ. (AP Photo/Ben Margot)


www.caak.mn

Калифорни мужийн Дэвенпорт хотод марихуаны ургацыг авч байна. 10 дугаар сарын 12. (AP Photo/Marcio Jose Sanchez)


www.caak.mn

Николас Поуч Вашингтон мужийн Мэтлок дэлгvvрт 5 дугаар сарын 21-нд шилэн гаансаар марихуан татаж байна. Поучид марихуан хэрэглэхийг зєвшєєрсєн. Гэтэл энэ нь тvvнийг хуучин эхнэр дээр нь байгаа хоёр хvvхдийн асран халамжлагч мєн гэдгийг тодорхойлох vед саад болсон асуудал болон хувирчээ. (AP Photo/Ted S. Warren)


www.caak.mn

Тим Блэкли марихуаныг томруулагч шилээр харуулж байна. Лос-Анжелес. 5 дугаар сарын 11. (Kevork Djansezian/Getty Images)


www.caak.mn

5 дугаар сарын 6-нд Колорадо мужийн Денвер хотод Кристалл Гесс мархиуаны тєлєєх эмэгтэйчvvдийн шинэ хєдєлгєєнийхний хэвлэлийн бага хурлын vеэр vг хэлж байна. Олон эхчvvд архины эсрэг хуулийг vл ойшоодог. Одоо энэ хєдєлгєєний идэвхитнvvд дээрх эхчvvдэд туслахын тулд марихуан архинаас олон дахин аюул багатай хэмээн нотлохыг оролдож байна. (AP Photo/David Zalubowski)


www.caak.mn

Линдсей Брэдшоу-д дэлvv, бєєр, ходоодны хэсэг, ходоодны булчирхай байхгvй. Тэрээр євчнєє намдаахын тулд хэд хэдэн арга хэрэглэж байдаг. Тэрээр хажууд нь байрладаг цvнхнээс гарсан гуурсын тусламжтайгаар хооллодог. Євчин намдаах эмэндээ ойрхон байхын тулд vргэлж шахуу гэртээ байдаг. 7 дугаар сарын 21. (AP Photo/The Oregonian, Jamie Francis)


www.caak.mn

Мексикийн Энсенадагийн Сьерра де Хуарест 9 дvгээр сарын 30-нд цэргvvдийг ирж шатаахаас ємнє бєєнтvvлэн хурааж авсан марихуаны ургамал. (AP Photo/Guillermo Arias)


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()