Эмэгтэй хvний хєхний сvvгээр хийсэн зайрмаг

Их Бритний Ковент Гарден дахь Icecreamists хэмээх кафе – гаар зочилсон хvн бvр 14 фунт тєлєєд, Baby Gaga хэмээх шинэ нэр тєрлийн амттанг хvртэх боломжтой юм байна. Энэ нь анх харсан хvнд байдаг л нэг зайрмагнаас ялгамгvй харагдана, бас жинхэнэ диваажингийн зайрмаг мэт амтагдана. Гэхдээ эмэгтэй хvний хєхний сvvгээр хийснээрээ бусдаас эрс ялгаатай ажээ. Ингээд та бvхэнд шинийг санаачлан, цагаа олж, зєв сэтгэж чадсан хvмvvсийн нэгнийх нь санаачилсан цоо шинэ тєрлийг мєхєєлдєсний талаарх мэдээллийг хvргэе. Энэхvv нийтлэл нь амжилтаар дvvрэн хорвоо дээр амьд ахуй цагтаа ямар нэгэн онцгой зvйл хийж бvтээе гэсэн сэдлийг тань єдєєнє гэдэгт найдаж байна.
Эмэгтэй хvний хєхний сvvгээр хийсэн зайрмаг
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


Энэ тєрлийн шинэ зайрмагны санааг Мэтт О’Коннор гаргажээ. Тэрээр амжилт олно гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Тvvний хэлснээр дээд урууландаа хvргэмгvй, дэргэдэх хvндээ єгємгvй тансаг, нууцлаг амттай энэхvv бvтээгдэхvvн нь гайхалтай тоорын амттай юм байна. Тэрээр: “Сvvлийн зуун жилд зайрмагны ертєнцєд дорвитой єєрчлєлт гараагvй. Тиймээс миний Baby Gaga мєхєєлдєс нь хvмvvсийн бодлыг эрс єєрчилж чадна гэдэгт итгэлтэй байна.”- гэжээ. Шинэ зайрмагны гол тvvхий эд болох хєхний сvvний “нийлvvлэгчид” ч гэсэн маш сэтгэл хангалуун байгаа аж. Нэг vгээр хэлвэл хєхvvл эхчvvд хаданд гарч байгаа юм байх. Тус кафены анхны сvv нийлvvлэгчдийн нэг болох Виктория Хили хэмээх ганц бие эх нь анх хєхний сvvг худалдан авах талаар зарлалыг хараад итгээгvй гэнэ. Гэхдээ vнэн эсэхийг нь шалгаж vзэхээр шийдсэн бєгєєд єнєєдєр хєхнийхєє сvvгээр бяцхан vрээ тэжээхээс гадна мєнгє олж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байгаа аж. Тэрээр хєхєєр хооллох тал дээрээ асуудалтай шинэхэн ээжvvдэд тусалдаг бєгєєд, хєхний сvv нь ямар тансаг амттай, дээд зэргийн “рашаан” болохыг насанд хvрэгчид мэдрvvлж чадах аваас, залуу эхчvvд хvvхдээ хєхєєр хооллохыг vнэн сэтгэлээсээ хvснэ гэдэгт итгэдэг юм байна.











2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()