Хятадын үйлдвэрүүдээр аяласан нь

2011-02-27, 00:08
25,322
Єнгєрсєн жил хятад улс японыг дотоодын нийт бvтээгдэхvvний єсєлтєєрєє гvйцэж тvрvvлжээ. Одоо АНУ-ыг гvйцэж тvрvvлэх л vлдээд байна. Энэ бол цаг хугацааны л асуудал. Магадгvй хятад улс ойрын 10-15 жилд дэлхийд тэргvvлж ч болно. Хятадад хямд хєдєлмєр, «хэрэгтэй бол хийнэ» гэсэн энэ хоёр зvйлийн нэгдэл газар тариалангийн байсан энэ улсыг дэлхийн vйлдвэрлэгч орон болгож байна. Хятадууд хvvхдийн тоглоомноос эхлээд єндєр технологийн электроникийн бvтээгдэхvvнийг vйлдвэрлэж байна. Жишээ нь, iPhone, Motorola Xoom, Машин... гэх мэт. Тэгвэл одоо барууны нэгэн сурвалжлагчын бэлтгэсэн фото нийтлэлийг та бvхэндээ хvргэж байна.
Хятадын үйлдвэрүүдээр аяласан нь
Хаах
Сурталчилгаа


1. Хятад vйлдвэрийн ажилчид ажил дээрээ: Ємнєд хятадын Гуандун мужийн Паньюй хотын тоглоомын vйлдвэрийн vйлдвэрлэлийн дамжлага шугам. 2007 оны 9 дvгээр сарын 4. (REUTERS/Aly Song)

Харьцангуй хямд бvтээгдэхvvн vйлдвэрлэснээр хятад улс дэлхийн олон орны хvмvvст  амьдралын тvвшнээ дээшлvvлэх бололцоо олгож байна. Африк, Европ, Америк зэрэг тив болон Азийн жижиг буурай улсуудад амьдардаг олон хvмvvс хятадын хямд тєсєр бараанаас ашиг олж амьдарч байгааг нуух аргагvй. Гэтэл энэ асуудлын нєгєє тал хэцvv. Дээрх орнуудын худалдан авагчид «Made In China» шошготой хятадын хямд vнэтэй барааг худалдан авснаар орон нутгийн vйлдвэрлэгчдийг хvнд байдалд оруулдаг. Орон нутгийн vйлдвэрлэгчид ийм бараатай єрсєлдєхєд хэцvv байдалд орсоор байна. Эцсийн дvнд орон нутгийн vйлдвэрлэл багасч, улмаар ажлын байр цєєрч, ажилгvйдэл ихсэж, хэрэглэгчид улам л хятадын хямд тєсєр vнэтэй барааг авсаар байдаг зураглал амьдрал дээр байсаар байна. Бид худалдан авагч гэдэг утгаараа гангачуудын хэрэглэдэг олон зvйлс єнєєдєр ердийн хэрэглээ болсонд баярлаж байна. Гэтэл нєгєє талаас орон нутгийн vйлдвэрлэгчдийн хувьд сэтгэл зовохгvй байх аргагvй. Хятадын эдийн засгийн амжилт Африк, ємнєд Америкийн орнуудын эрх баригчдыг єрсєлдєх чадвартай байх шинэ арга замыг нэн даруй хайж олохыг зvй ёсоор шаардаж байна. Европ, АНУ ч тайван байх аргагvй. Нэг хvчтэй єрсєлдєгч бvгдийн ашиг сонирхолыг нэгэн зэрэг тєлєєлєн хангана гэдэг юу л бол гэдгийг мартах ёсгvй.




2. Цзянси мужийн Ганьжоу хотын гутдлын vйлдвэрийн ажилчид vдийн цайны завсарлагаар амарч байна. 2010 оны 6 дугаар сарын 21. Ганьжоу бол Гуандунаас хойно орших Цзянси мужийн саяхан бий болсон vйлдвэрлэлийн нэгэн район. Юанийн ханш єсєхєєр ажилчдын цалин нэмэгдэж, vvнийг нь дагаад vйлдвэрлэлийн зардлын єртєг нэмэгдэх бий хэмээн экспортлох тєвийн мэргэжилтнvvд сэтгэл тvгшиж байна. (REUTERS/Bobby Yip)




3. Чжецзян мужийн Иу ротын цvнх vйлдвэрлэдэг оёдлын vйлдвэрийн хоосон цех. 2011 оны 2 дугаар сарын 15. Єнєєдєр vйлдвэр ажиллах хvчнээр vнэхээр дутагдаж байна хэмээн vйлдвэрлэлийн удирдлагынхан ярьж байна. Эх газрын хятадын тэнгисийн дагуух районуудад ажиллах хvчнээр дутагдах гэдэг нэг том асуудал гарч байна. Учир нь хятадын цагаан сарын баяр энэ vеэр таардаг бєгєєд ажиллах хvчний хомсдол гардаг. (REUTERS/Aly Song)




4. Аньхой  мужийн Хуайбэй хотын тэсрэх бодис vйлдвэрлэдэг химийн заводод хайламтгай гал хамгаалагч vйлдвэрлэж байна. 2010 оны 7 дугаар сарын 1. Хятадын vйлдвэрлэлийн єсєлт 2010 оны 6 дугаар сард тєр засгаас зах зээлийг "амраах" гэдэг нэрийн дор авсан арга хэмжээнvvдийн vр дvнд удааширчээ. Vvний vрээр банкуудын зээлийн хэмжээ ч багасчээ. (REUTERS/Stringer)




5. Цзянси мужийн Сучжоу хотын "Suzhou Etron Electronics Co. Ltd " vйлдвэрийн технологийн шугам. 2010 оны 6 дугаар сарын 8. Хятад улс vнэхээр нэг ёсны дэлхийн vйлдвэрлэгч "фабрик" болсонд орон нутгаас ирсэн залуучууд ємнє нь vйлдвэрлэлд ажиллаж байсан эцэг эхийнхээ хаана нь ч хvрэхгvй байна. Гол шалтгаан нь ажлын бага хєлс, олон цагаар ажиллах, заримдаа хятадын vйлдвэрvvд дээр ноёлдог цэргийн хатуу сахилга бат гэх мэт. Apple  компанийн бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг vйлдвэр дээр амиа хорлох явдал тасрахгvй байгаа. Бусад электроникийн бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг vйлдвэрлэлийн газар ч ялгаагvй. Vvнийг эсэргvvцсэн шилжин ажилладаг ажилчдын хэрvvл маргаан Интернэт дээр хvртэл тавигдсан байдаг. Энэ бvхнээс болж єрнєдийн компаниуд хvнд байдалд орсоор байна. (REUTERS/Aly Song)




6. Аньхуэй Хуайбэй мужийн хувцасны vйлдвэрийн ажилчид. 2010 оны 7 дугаар сарын 8. Хvн ам зvйгээс олдог хятадын ашиг орлого дуусах талда орж байна. Ажиллах хvчний хязгааргvй эрэлтийн vе дуусч байна. Энэ vе хэзээ ч эргэж ирэхгvй. (REUTERS/Stringer)




7. Энэ шилэн хананы цаанаас авсан зураг дээр Ляонин мужийн Шэньян хотын мах боловсруулах vйлдвэрийн ажилчид гахайн мах боловсруулах vйл явц дээр ажиллаж байна. 2010 оны 6 дугаар сарын 15. Єнгєрсєн жилтэй нь харьцуулахад хятадын эдийн засгийн хоёрдугаар улиралын єсєлт 10,3%-иар буурчээ. Хятадын засгийн газраас татварын болон мєнгєний урамшууллын арга хэмжээ аваад ч тус болсонгvй. (REUTERS/Sheng Li)




8. Ганьсу мужийн Ланьчжоу хотын шар айраг vйлдвэрлэдэг "China Resources Snow Breweries Co., Ltd." vйлдвэрийн дамжлага шугам. 2010 оны 8 дугаар сарын 25. (REUTERS/Stringer)




9. Цзянси мужийн Гуанжоу хотын баригдаад удаагvй vйлдвэрлэлийн барилгууд. 2010 оны 6 дугаар сарын 22. (REUTERS/Bobby Yip/Files)




10. Цзянси мужийн Гуанжоу хотын гэрэлтvvлэх чийдэнгийн vйлдвэрлэлийн дамжлага. 2010 оны 6 дугаар сарын 22. (REUTERS/Bobby Yip/Files)




11. Аньхой мужийн Хефэй хотын "Zhengxing Wheel Group Co. Ltd." vйлдвэрийн ажилчин дугуйны обоод угсарч байна. 2011 оны 1 дvгээр сарын 20. Єнгєрєгч 2010 хятадын эдийн засгийн єсєлт санасныг бодвол илvv байв. Инфляцийн тvвшин нэлээд буурав. 2010 оны 12 дугаар сарын байдлаар vйлдвэрлэгдэж буй бvтээгдхvvнийн хэмжээнээс эхлээд эдийн засагт оруулсан хєрєнгє оруулалтын хэмжээ тогтвортой єсєлтийг харуулсан бєгєєд дэлхийд хоёрт орох эдийн засаг уруудах бус, харин єсєлтийн vедээ байгааг батлав. (REUTERS/Stringer)




12. Цзянси мужийн Гуанжоу хотын оёдлын vйлдвэр дээр. 2010 оны 6 дугаар сарын 22. (REUTERS/Bobby Yip/Files)




13. Шаньси мужийн Чангжи хотын коксын vйлдвэрийн ойролцоох хєдєє аж ахуйн тариалангийн талбайн ажилчин эмэгтэй vдийн завсарлагааны vеэр амарч байна. 2009 оны 6 дугаар сарын 8. Хятад улсад дэлхийн дулаарал бас нэгэн том асуудал болжээ. Хятад эдийн засгаа єсгєх гол зорилгодоо хvрэх явцдаа агаар мандалд ялгаруулах хvлэмжийн хийгээ багасгах хэрэгтэй гэсэн Олон улсын хамтын нийгэмлэгийн шахалтанд засгийн газар нь орж эхлэв. (REUTERS/Stringer)




14. Сычуань мужийн Ченгду хотын мах боловсруулах vйлдвэрийн ажилчид. 2009 оны 6 дугаар сарын 16. Хятад улс гахайн мах vйлдвэрлэлээрээ дэлхийд тэргvvлдэг. Хятадын худалдааны яамны сайдын хэлэхдээ: манай орон гахайн махан бvтээгдэхvvний vнийн тvвшинг барихын тулд гахайн махыг их хэмжээгээр хєлдєєж нєєцлєж байна гэжээ. (REUTERS/Stringer)




15. Хубэй мужийн Баокан хотын цементийн vйлдвэрийн утаа. 2009 оны 9 дvгээр сарын 12. (REUTERS/Stringer)




16. Аньхуэй мужийн Хуайбей хотын нэхмэлийн vйлдвэрийн цехийн охин. 2010 оны 2 дугаар сарын 4. Хятадын радио мэдээллэснээр БНХАУ-ын Ерєнхийлєгч Ху Цзиньтао эдийн засгийн єсєлтийн загварыг єєрчлєхийн тулд хvн бvр хvчин зvтгэх ёстой гэжээ. (REUTERS/Stringer)




17. Аньхуэй мужийн Хэфэй хотын Мааньшанийн металл боловсруулах хувьцаат компанийн vйлдвэрт ган хайлуулагч халуун цехэд ажиллаж байгаа нь. 2010 оны 1 дvгээр сарын 21. (REUTERS/Stringer)




18. Гуандун мужийн Дунгуаньхотын Бо Так оёдлын vйлдвэрийн ажилчид футболк оёж байна. Єнгєрсєн пvрэв гаригт АНУ-ын худалдааны сайд Карлос Гутьеррес Бээжинд 3 хоногийн айлчлал хийж, хятадаас экспортлож буй нэхмэлийн бvтээгдэхvvн эрс єсєж байгаатай холбоотой асуудлыг зохицуулах зорилгоор иржээ. (REUTERS/Kin Cheung)




19. Шаньси мужийн Чангжи хотын коксын vйлдвэрийн хашаанд vйлдвэрийн утаанд хятадын туг намирч байна. 2008 оны 5 дугаар сарын 29. Дэлхийн банк хятадын эрчим хvчний ашиглалтыг сайжруулах аргыг боловсронгуй болгох зорилгоор цахилгаан станцуудаас агаар мандалд цацагдаж буй хаягдлыг багасгахын тулд 441 сая долларыг зэээлvvлэх шийдвэр гаргасныг Дэлхийн банкны тєлєєлєгч мэдэгдлээ. (REUTERS/Stringer)




20. Шаньси мужийн Чангжи хотын коксын vйлдвэрийн ажилчин шатаах зуухны хажууд байгаа нь. 2008 оны 6 дугаар сарын 5. Хятад улсын ємнє орон нутгуудад хvрээлэн байгаа орчин, усны бохирдол хэтэрч буй хэцvv асуудал тулгарч байна хэмээн хятадын Хvрээлэн буй орчныг хамгаалах яам мэдэгдэж байна. (REUTERS/Stringer)




21. Чжэцзян мужийн Ханжоу хотын ажил олгох яармаг арга хэмжээнд бороотой єдєр олон хvн иржээ. 2009 оны 2 дугаар сарын 28. Хятадын 10,000 гаруй гар ажиллагаа зонхилсон экспортлогч vйлдвэрvvд дэлхийн санхvvгийн хямралаас болж хаалгаа барьснаас болж 130 сая шилжин ажилладаг ажилчдын 20 сая нь ажилгvй болжээ. Синьхуа агентлагийн мэдээллээс vзвэл хятад даяар шилжин ажилладаг ажилчдыг бэлтгэх зорилготой олон мэргэшvvлэх тєвvvд нээгджээ.




22. Шаньси мужийн Тайюань хотод эрэгтэй ажилчин ган утасны бvтээгдэхvvн борлуулах захын  олон тооны ган утсан ороомгийн дунд сууж байна. 2009 оны 5 дугаар сарын 14. Хятадын засгийн газар ган боловсруулагч vйлдвэрvvдэд эрэлт багассан ч бvтээгдэхvvн vйлдвэрлэлээ нэмэгдvvлэх талаар тууштай байх ёстой хэмээн vзэж буйг Синьхуа агентлаг мэдээллэж байна. (REUTERS/Stringer)




23. Аньхуэй мужийн Хэфэй хотын "Anhui Jianghuai Automobile Co. Ltd." авто машины vйлдвэрт угсрах ажил явагдаж байна. 2009 оны 10 дугаар сарын 21. (REUTERS/Stringer)




24. Сычуань мужийн Суйнин хотын vйлдвэрлэл дээр электрон деталь бvтээгдэхvvн vйлдвэрлэх явцыг байцаагч шилэн хоргоны цаанаас хянаж байна. 2010 оны 11 дvгээр сарын 1. (REUTERS/Stringer)




25. Ажилчид Сычуань мужийн Суйнин хотын vйлдвэрт гэрэлт диодыг угсарч байна. 2010 оны 11 дvгээр сарын 1. (REUTERS/Stringer)




26. Чжэцзян мужийн Иу хотын шинэ жилийн тоглоомон чимэглэл vйлдвэрлэдэг vйлдвэрийн ажилчин ажлын завсарлагаанаараа. 2011 оны 1 дvгээр сарын 11. (REUTERS/Carlos Barria)




27. Гуандун мужийн Паньюй хотын тоглоомын vйлдвэрлэдэг vйлдвэрийн дамжлага. 2007 оны 9 дvгээр сарын 4. Хятадын улс тєрийн удирдагч Ху Цзиньтао єнєєдєр улс орныхоо дотор их дэмжлэг авч байна. Тэрбээр энэ 7 хоногт болох «Хятадад vйлдвэрлэв» шошгоны vйлчлэх цар хvрээг Ази-номхон далайн орнуудын хєрєнгє оруулагчдын чуулга уулзалт дээр хэлэлцvvлэхээр зэхэж байна. (REUTERS/Aly Song)




28. Гуандун мужийн Паньюй хотын хvvхдийн тоглоомын vйлдвэрийн ажилчид. 2007 оны 9 дvгээр сарын 4. (REUTERS/Aly Song)




29. Гуандун мужийн захад байрлах Дунгуань хотын нэрийн хуудас vйлдвэрлэдэг vйлдвэрийн ажилчин Хэ Чуньлинь ажил дээрээ. 2008 оны 1 дvгээр сарын 25. (REUTERS/Jason Lee)




30. Цзянси мужийн Хуайане хотын химийн vйлдвэрийг барьж байна. 2008 оны 3 дугаар сарын 2. (REUTERS/Patty Chen)




31. Ажилгvй эмэгтэй Шэньчжэнь мужийн Сонган хотод эзэнгvй шахам болсон Синьтяньди дахь ажил олгох тєвийн зарлалын самбар уншиж байна. 2010 оны 1 дvгээр сарын 22. Хятадын далайн эрэг дагуух бvтээгдэхvvн экспортлогч тєвvvд єрнєдєєс ирж буй захиалгад дарагдаж єєртєє аль болохоор олон ажиллах хvчийг торгоон барихаар тэмцэж байна. Гэсэн хэдий ч ажиллах хvчний хомсдол байсаар байна. Хятадын жил бvрийн цагаан сарын баярын vеэр шилжин ажилладаг ажилчдын хєдєлгєєнєєс болж экспортын чиглэлийн амин чухал vйлдвэрvvдийн vйлдвэрлэлийн хvчин чадал ихээхэн буурч байна. (REUTERS/James Pomfret)




32. Гуандун мужийн Лунхуа суурингийн "Foxconn" vйлдвэрийн vйлдвэрлэлийн дамжлага. 2010 оны 5 дугаар сарын 26. Apple электроникийн vйлдвэрийн 9 ажилчин амиа хорлосон нь хятадын vйлдвэрvvд дээрх «хєх ханцуйтны» (мэргэшсэн ажилтнууд) буйлхаатай vйлдvvдийг эргэн харах зайлшгvй шаардлагатайг харуулж байна. (REUTERS/Bobby Yip)




33. Цзянси мужийн Сучжоу хотын "Suzhou Etron Electronics Co. Ltd" vйлдвэрийн ажилчдын нийтийн байрны цонхнууд дээрх хатааж буй хувцас. 2010 оны 6 дугаар сарын 8. (REUTERS/Aly Song)




34. Цзянси мужийн Сучжоу хотын "Suzhou Etron Electronics Co. Ltd" vйлдвэрийн ажилчдын амралтын єрєєний тавиурууд дээр унд уух металл савнуудыг нямбайлан єржээ. 2010 оны 6 дугаар сарын 8. Энэхvv АНУ болон европын орнууд руу электрон бараа экспортлодог vйлдвэрт 200 гаруй ажилчид ажилладаг байна. (REUTERS/Aly Song)




35. Аньхой мужийн Хуайбэй хотын нvvрсний уурхайн угаах цехийн ажилчид нvvрс ялгаж байна. 2010 оны 3 дугаар сарын 8. 2010 онд хятад улс нvvрс олборлолтоо 3,15 миллиард тоннд хvргэж 3,3%-ийн єсєлттэй болно хэмээн хятадын Эдийн засаг тєлєвлєлт, vндэсний хєгжил, шинэтгэлийн яамны жил тутмын мэдээнд 3 дугаар сарын 5-нд дурьджээ. (REUTERS/Stringer)




36. Ляонин мужийн Шеньян хотын нvvрс боловсруулах, баяжуулах vйлдвэрийн ажилчин ус ууж байна. 2009 оны 3 дугаар сарын 19. (REUTERS/Sheng Li)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()