“Хvн чоно” євчинтэй охин

2011-03-02, 18:22
38,318
10 тэрбум хvнд нэг тохиолддог нин ховор нэгэн євчний улмаас шаналж байгаа энэ охиныг  Супатра Сазуфан гэдэг. Ойр дотныхон нь “Нат” гэж дууддаг энэ 6 настай охин нь Тайландын Бангкок хороололд байдаг нэгэн бага сургуульд явдаг ажээ. Нат -ыг зовоож байгаа гипертрихоз хэмээх генийн тун ховор євчин нь бие болон нvvрэн дээр маш их хэмжээний vс ургах замаар илэрдэг байна. Амь насанд аюулгvй хэдий ч євчтєнийгєє нийгэмд хvлээн зєвшєєрєгдєж, эгэл жирийн амьралаар аж тєрєхєд нь саад болдог энэ євчнийг анагаах жор огт байдаггvйн дээр хvний хорвоо энэ гажигийг талаар маш бага мэдээлэлтэй байдаг ажээ. Тvvний ээж болох 35 настай Сомпол болон аав Самроенг нар нь Шарын шашны эд зvйл дархалж, зардаг юм байна. Ээж нь Нат-ын нvvрэнд дээр ургасан vсийг нь цаг vргэлж тайрч єгдєг бєгєєд сард нэг удаа хусдаг ажээ. Ингээд нэгэн ер бусын амьдрал, хувь заяатай охины талаарх фото сурвалжлагыг танд хvргэе.
“Хvн чоно” євчинтэй охин
www.caak.mn (13 фото)


Сомпол охиныхоо vсийг том болоод гуужиж унана гэж найддаг ажээ. Учир нь ийм євчтэй хvмvvсийн нvvр болон биеийн vс нь єсєж том болсных нь дараа гуужиж унасан тохиолдлууд байдаг гэнэ. Хэрэв тэдний энэ хvлээлт найдваргvй болох юм бол эцэг эх нь Нат-ыг Sirisaj эмнэлэгт хэвтvvлж, лазерийн эмчилгээ хийлгэх бодолтой байгаа юм. Хэдийгээр гадаад тєрх нь маш онцгой бєгєєд бага зэргийн эвгvй ч гэсэн эцэг эхийн бялхсан хайр, сургуулийн найзуудынх нь зєєлєн дулаан хандлага, багш нарынх нь элэгсэг байдал нь Нат-ыг зургаан настай хvvхэд гэхэд єєртєє маш их итгэлтэй, тэр битгий хэл хэрсvv нэгэн болгожээ. Тэрээр германы DPA агентлагийн сэтгvvлчид єгсєн ярилцлагадаа: “Манай найзууд намайг шоолдоггvй юм. Харин би л заримдаа тэд нарыг шоглох дуртай” гэж хэлсэн байна. Vнэн хэрэг дээрээ тvvнийг зарим танихгvй хvvхдvvд “сармагчин” гэх мэтээр дооглох vе гардаг гэж ээж нь хэлжээ. Єнгєрсєн 400 жилд ийм євчний тохиолдол 50 ширхэг гарсан гэсэн баримтаас vзэхэд 10 тэрбумд нэг тохиолддог болох нь тогтоогдсон байна.




www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()