АНУ-ын мэргэжлийн тагнуулчдын багаж хэрэгсэл

Дээхэн vеийн мєрдєх товчооны єндєр бэлтгэлтэй тагнуулчид ямар ямар багаж хэрэглэдэг байсан талаар маш сонирхолтой бас мэдvvштэй фото нийтлэлийг танд хvргэхээр бэлтгэлээ. Хэдий хуучин цагруу эргэн харж байгаа боловч, тэр vедээ маш нууцад тооцогдож байсан мэдээлэл болохоор хэний ч гэсэн сонирхлыг татах нь лавтай. Газар газрын тагнуулчдын хэрэглэдэг байсан багаж бvрийн зурагны доор ямар зориулалттайг нь тайлбарласан байгаа тул та гайхаж эргэлзэх асуудалгvй юм. Ингээд бодит амьдрал дээрхи 007 юмуу орчин цагийн Анна Чапмины дээхэн vеийн хувилбарууд ямар багаж зэвсэг хэрэглэж, эх орныхоо даалгаврыг чимээгvйхэн гvйцэтгэдэг байсан талаар олж мэдэцгээе. 20-р зуунд л ийм байсан юм чинь, одоо ямар єндєр хєгжсєн бол гэж бодохоор нуруугаар зарсхийх шиг болох чинь.
АНУ-ын мэргэжлийн тагнуулчдын багаж хэрэгсэл
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


50-60 –аад оны vед АНУ-ын тагнуулчдын хэрэглэдэг байсан Belly Buster хэмээх тєхєєрємжийг та харж байна. Vvнийг хананд хєндий vvсгэж, сонсох тєхєєрємж суулгахад ашигладаг байжээ.




Дугтуй задлагч. Vvнийг Дэлхийн Хоёрдугаар дайны vед єргєн хэрэглэж байсан аж. Ямар ч захидлын дугтуйг нь задлахгvйгээр цэвэрхэн сугалж аваад унших боломжийг энэ багаж олгодог байжээ. Тєхєєрємжийг дугтуйны дээд талын єчvvхэн онгорхой хэсгээр оруулан нямбай гэгч нь гаргаж ирээд, буцаан хийж болдог юм байна. Харамсалтай нь ийм тєхєєрємжєєр одоо орчин vеийн дугтуйг онгойлгох аргагvй болжээ.




Захиаг гаргаж авах vйл явцыг дээр дурьдсан билээ.




Дайсны газар нутаг дээрхи байдлыг танддаг туршуулын онгоцнуудын хийсэн 3D бичлэгийг vзэхэд зориулагдсан багаж болох Стереоскоп.




Insectohopter – 1970-аад оны тагнуулчдын бvтээсэн амьтны хэлбэртэй алсын зайнаас удирддаг бичил нисдэг тєхєєрємж.




1950 оны тагнуулын завь. Энэхvv завь нь хоёр хvний багтаамжтай юм байна. Ихэвчлэн энэ завируу шаардлагатай цэргийнхэн нь том усан онгоцноос шилжин сууж, хvлэг онгоц орох боломжгvй бvсрvv нэвтэрдэг байжээ.




Бичил цэгийн камер. Хvйтэн дайны vеэр нууц материал хуулбарлахад зориулан бvтээжээ. Уг тєхєєрємж нь бичиг баримтны хуудсуудыг жижигрvvлэн, тусгай хальсан дээр буулгадаг аж. Аюултай vед тагнуулчид vvнийгээ бєгж юмуу зvvлтэндээ нуучихдаг байв.




Бас нэгэн бичил камер. Vvнийг Kodak компанид бvтээжээ. Шvдэнзний хайрцагний хэмжээтэй уг тєхєєрємжийг ямар ч орны шvдэнзний хайрцаг дотор нууж болдог байж.




Нэг удаагийн код тайлагч. Vvний нэг хувийг нь код тайлагчид єгєєд, нєгєє хувийг нь кодийг хийж байгаа хvнд нь хадгалуулдаг. Хуудас бvр нь таван оронтой бvлэг бvхий тохиолдлын тvлхvvртэй байжээ. Хэрэглэсний дараа уг хальсыг шууд устгадаг байв.




“Dead” Drop Spike хэмээх мэдээлэл дамжуулах багаж. Vvний дотор талд нь зураг болон бичлэгийн хальс мэтийн хэрэгцээт объектуудыг багтаах боломжтой. Vvнийг газарт хатгах юмуу тухайн тагнуулчаас єєр хэн ч олохооргvй нууц газар байрлуулдаг байжээ.




M-209 Cipher Box – Дэлхийн Хоёрдугаар дайны vеэр хэрэглэж байсан код тайлах аппарат. Vvнийг нууц илгээмжийг кодлох буюу кодыг нь тайлахад ашиглаж байж.




Тагтааны камер. Vvнийг тагтааны єдєн дээр наалдуулаад нисгэдэг байсан бололтой. :))




Бичил камерууд суулгасан гоёл чимэглэлийн зvйлс. Vvнийг хэрэглэснээр тухайн тагнуулч нь наргиж цэнгэн, тєрєл бvрийн хvлээн авалтуудаар айлчлангаа vvрэгт албаа гvйцэтгэх боломжтой болдог байв.




Ингэсэгэн дахь код илрvvлэгч. Энэхvv ингэсэгний савны толины зєвхєн тодорхой хэсэгт нь л нууц кодыг харуулдаг байна. Мєн кодыг олж харахын тулд толийг нь заасан єнцєгт нугалах шаардлагатай.




Зугтах газрын зураг. Ийм газрын зургийг цаасан дээр биш торгон дээр хийдэг байсан бєгєєд шvvгээ юмуу нууц байж болох газруудад зvгээр л эвхээд юмуу базаад хийж болно. Мєн тусгай, ус нэвтэрдэггvй будагаар зурдаг байжээ.



Нисгэгчийн “дєнгє”. Vvний тусламжтайгаар онгоц барьж яваа хvний хєлийг суудалтай нь бэхэлдэг юм байна. Нисгэгч онгоцноос суудалтайгаа хамт vсрэх зайлшгvй шаардлага тулгарсан тохиолдолд хєлийг нь салгахгvй байх зориулалттай ажээ.




Мєнгєн доллар. Энэ нь дотроо хєндийг бєгєєд нууц захидал юмуу нууц мэдээлэл бvхий бичлэгийн хальс зєєхєд хэрэглэж байв.




  Тийм байгаа биз?




Fairbairn-Sykes Fighting Knife буюу цэгээ оногч хутга. Энэхvv тусгай хутгаар тагнуулч нь дайсныхаа vхлийн цэгийг нь яг онож дvрдэг байна. (1941 онд бvтээсэн)




Minox камер. 1937 онд бvтээсэн энэхvv камер нь хvний алганд багтахаар жижигхэн хирнээ маш чанартай зургийг хальсанд буулгадаг байжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд маш єргєн хэрэглэгдэж байсан тагнуулын хэрэгслvvдийн нэг юм байна.




Байгаль дээрхи хvн анзаарч харамгvй юмсыг дуурайлган хийсэн энэхvv илрvvлэлтийн дамжуулагч нь хєрсний чичиргээнд хариу vйлдэл vзvvлдэг юм байна. Жишээлбэл ирж яваа техник, машин гэх зэрэг. Энэхvv тєхєєрємж нь 300 метрийн радиустай газрын чичиргээг мэдэрч, дохио илгээдэг байжээ.




Дугуй хагалдаг єргєс. Vvнийг яаж ашигладаг байсан нь бvгдэд ойлгомжтой байгаа гэж бодож байна.




Тамхины савны дотор байрлуулдаг камер. Швейцарт зохион бvтээжээ.


2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()