Дэлхийн хамгийн ер бусын музейнvvд

Хvн тєрєлхтний хєгжил дэвшил, гоо зvйн таашаалд нийцсэн тvvх, урлаг, шинжлэх ухааны маш олон музей дэлхийгээр дvvрэн байдаг. Тэдний дундаас хамгийн алдартай хэдийг нь дурдвал Лувр, Смитсоновскийн музей, Сан-Франциско дахь шинжлэх ухааны Эксплораториум музей гээд дуусашгvй урт жагсаалт гарна. Тэгвэл алдар цуутай музейнvvд хэдий чинээ олон байна, гаж хачин музейнvvд ч гэсэн тєдий чинээ их байдаг гэлтэй. Харин ийм жагсаалтад багтдаг vзмэрийн газрууд нь нуруугаар хvйт даамаар аймшигтайгаас авахуулаад, жихvйдэс хvрмээр зэвvvн хvртлээ маш олон янз байдаг ажээ. Ингээд хvн тєрєлхтний бий болгосон хамгийн ер бусын, хамгийн гайхмаар сонин музейнvvдийн талаар мэдээллийг хvлээн авна уу.
Дэлхийн хамгийн ер бусын музейнvvд
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа
Жон Стронгийн музей



Жон Стронг нь бvхэл амьдралынхаа турш цуглуулсан тєрєл бvрийн гажигтэй амьтдын амьд  цуглуулгаа дагуулан аялдаг байна. Тvvний энэхvv vзvvлэнгээс та Фижи арлын лусын хvн, Нози-Роузи гэдэг хоёр толгойтой амьд vхэр, Кима гэдэг нэртэй таван хєлтэй эмэгтэй заан гэх зэрэг хамгийн сонин содон, хатуухан хэлэхэд зэрэмдэг амьтдыг олж харах болно.













“Диваажингийн цонх” хэмээх вентрилогикийн музей.
Нэг нь нєгєєхєєсєє илvv аймаар царайтай 700 ширхэг хvvхэлдэй энэхvv музейд амьдардаг.












Vхэгсдийн музей

Сан-Диего хотноо 1995 онд vvсгэн байгуулагдсан Vхэгсдийн музейны зарим зургуудыг та харж байна. Уг vзмэрийн газрын байр нь тус хотын анхны морг байжээ. Музейд Чарльз Мэнсоны гэрэл зургууд болон аллагуудынх нь дvр тєрхийг зохиомолоор бий болгосон байх жишээтэй. Мєн бусад цуутай цуврал алуурчдын дуураймал баримал, тасарсан толгой болон аллага хийдэг багаж зэвсэгнийх нь цуглуулгыг эндээс олж харах боломжтой. Тvvгээр ч зогсохгvй хэргийн газар дээр хийсэн хохирогчийн цогцостой видео бичлэгvvдийг музейн зочид vзэж болох юм байна. Нэг vгээр хэлвэл маш дэлгэрэнгvй, “аятайхан” музей ажээ.



















Видео.




Жон Заффи-гийн Хий vзэгдлийн музей

Жон Заффи нь эгэл биш vзэгдлийг судулдаг нийгэмлэгийн гишvvнийхээ хувьд тєрєл бvрийн хvчирхийлэл, гэмт хэрэг болон ид шидийн арга хэмжээнд ашиглаж байсан 100 гаруй эд зvйлсийг 35 жилийн турш цуглуулж, єєрийн музейгээ байгуулжээ. Эдгээр эд зvйлсэд нь сvнс, хий vзэгдлvvд шvглэсэн байдаг гэдэгт тэрээр итгэлтэй байдаг гэнэ.





























Видео.




Гуанахуато дахь занданшуулсан шарилны музей

Мексикийн тєв хэсэгт байдаг vзэмж тєгєлдєр Гуанахуато хотод хvний занданшуулсан шарилаар дvvрсэн музей байдаг. Энэхvv vзмэрийн газрын хаалгаар зєвхєн зориг зvрхтэй, юунаас ч сэжиглэж сэвтдэггvй хvмvvс л орвол зохино. Учир энд жинхэнэ Египетийн Фараон ч юмуу эртний удирдагчдын муми биш харин эгэл жирийн хvмvvсийн тєрєл бvрийн аргаар занданшуулсан шарилнууд дvvрэн байдаг ажээ.














Исландын амьтны эрхтний музей

Эрхтнээ тасдуулж, хvйсээс солиулсан хvмvvс эсвэл тайган болгосон амьтдын “бахархлыг нь” Исландад байдаг уг музейгээс хайвал олдох магадлал тун єндєр  шvv. Учир нь Рейкьявика хэмээх энэхvv vзvvлэнд бараг бvх сvvн тэжээлтэн амьтны эр бэлэг эрхтэнгvvдийг уйгагvй цуглуулан байрлуулжээ.
































Ер бусын хєгжилтэй эд эрхтнvvдийн музей

Филадельфид байдаг энэхvv музейд анагаах ухааны тайлагдашгvй нууц хэвээр vлдсэн хамгийн гаж хєгжилтэй ховор хvн, амьтан, эрхтнvvдийн шарилуудыг хадгалдаг. Vзмэрийн байр нь модон тавиурууд бvхий єндєр ханатай хуучны байшин байх аж. Ийм уур орчинд орсон хэн ч болов хурдхан шиг л холдохын тvvс болж, эвгvйцэх нь мэдээж юм.














Видео.




Шvvх эмнэлгийн музей

Эндээс та хамгийн том шумуулны хошуунд хатгуулж нас барсан хvний шархтай хэсэг, хvмvvсийн бие эрхтэн, сиамын ихрvvдийн цогцос, алдартай алуурчдын задалсан шарил, 1950-аад оны цуутай хvний махаар хооллогч Si Quey-гийн биеийн тасархай хэсгvvд, Ганнибаллын парафинаар дvvргэсэн амьгvй бие, тусад нь “савласан” толгойг нь гээд, хорвоо дээр байж болох хамгийн аймшигтай зvйлсийг олж харах болно (мэдээж дээрх музейнvvдийн vзмэрvvдийг харсны дараа энэ нь тийм ч аймшигтай санагдахгvй л байх л даа). Єєрєє хэлбэл энэ духан дээрээ томоос том цоорхойтой гавлын яс чинь алдарт алуурчин Ганнибалынх шvv дээ.





Видео.




Галзуугийн эмнэлгийн музей - «Glore»

АНУ-ын Миссури мужийн Сент-Жозефе –д байдаг энэхvv эгэл биш vзвэрийн газраар айлчлагсад галзуу хvмvvсийг номхотгоход ашигладаг байсан тєрєл бvрийн эд зvйлсийг олж харах боломжтой. Тэрчлэн энэхvv ер бусын музейд сэтгэл мэдрэлийн євчтэй хvмvvсийн биенээс гаргаж авсан мянга гаруй метал эд зvйлс, тєрєл бvрийн номхруулах цамц, харанхуй єрєє, тємєр тор зэрэг зvйлс байдаг ажээ.






















5
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()