Бокахапари – шатаж буй газрын тосгон

2011-03-10, 18:42
19,480
Бокахапари бол энэтхэгийн Жаркханд мужийн нэгэн тосгон. Энэ тосгоны оршин суугчид нvvрсний уурхайгаас нvvрс олборлож амьдралаа залгуулдаг. Хэдэн жилийн ємнє газар доорх нvvрс тасралтгvй шатаж “шатаж буй газар” хэмээн нэр зvvхэд хvрч байжээ. Нvvрсний газар доорх тvймэр хэдэн арван жил (заримдаа бvр хэдэн зуун жил) шатдаг тул унтраахад хэцvv, бас унтраахад vнэ єртєг ихтэй. Иймэрхvv тvймэр халуун уур амьсгалтай энэ оронд байгалийн жам ёсный шалтгаанаар гардаг. Жишээ нь, Австралийн Вингений дэргэд газар доорх тvймэр бараг 6000 жил шатаж байна. Орон нутгийн эрх баригчид амьдрахад тохиромжгvй энэ газраас хvмvvсийг нvvлгэн шилжvvлэх гэж хичээж байгаа боловч тосгоны оршин суугчид навсгар оромж байшингаа орхиод нvvхээс татгалзсаар байна. Гэсэн ч тэд нvvлээ гээд хаачих ч юм билээ.
Бокахапари – шатаж буй газрын тосгон


1. Бокахапари тосгоны дэргэдэх уурхайгаас хууль бусаар олборлосон нvvрсээ «ачиж» байна. (AP / Kevin Frayer)




2. Энэ эмэгтэй Бокахапари тосгоны дэргэдэх уурхайгаас гар аргаар нvvрс олборлож байна. Ийм хvнд хєдєлмєр эрхлэж хоол ундаа залгуулдаг. (AP / Kevin Frayer)




3. Хууль бусаар нvvрс олборлоход томчууд тєдийгvй хvvхдvvд оролцдог. (AP / Kevin Frayer)




4. Нутгийн оршин суугчид хамгийн боловсронгуй бус хэрэгслээр нvvрс цуглуулах, эсвэл улсын уурхайгаас нvvрс хулгайлдаг. Ийм байдлаар тэд єдєрт ойролцоогоор 2$ олдог байна. (AP / Kevin Frayer)




5. Ганцаар нvvрс ухагч энэ хvн нvvрсээ аваад тосгон руугаа явж байна. (AP / Kevin Frayer)




6. Нутгийн оршин суугчид байнга шатаж буй нvvрсэн дунд ажиллаж, олсон нvvрсээ 2 доллараар зарж л амьдарч байна. (AP / Kevin Frayer)




7. Хvмvvс єглєє ажил эхлэхэд олборлосон нvvрстэйгээ буцаад тосгон руугаа яарцгаадаг. (AP / Kevin Frayer)




8. 40 настай оршин суугч Махеш Прасад Верма: «Энд та нар гоё сайхан зvйл олж харахгvй ээ. Эргэн тойрон уурхай, гал, утаа, шороо» хэмээн ярьж байна. (AP / Kevin Frayer)




9. Эмэгтэйчvvд хууль бусаар олсон нvvрсээ зєєж байна. Нvvрс олборлохын тулд vvр цайхаас ємнє харанхуй байхад эхлэдэг. Тэгээд vvр цайхад амжих хэрэгтэй байдаг. (AP / Kevin Frayer)




10. Зvvн энэтхэгийн Жаркханд мужийн Дхария дvvрэгт газар доорх тvймрийн хортой утаа газрын ан цаваар ялгарч тосгоны зvг салхи даган нvvдэг. Гэвч харамсалтай нь энд хvмvvс амьдарч хvvхдvvд тоглосоор байна. Зураг дээр: Хvvхдvvд газар доорх тvймрийн голомтоос холгvйхэн цаасан шувуу нисгэж тоглож байна. (AP / Kevin Frayer)




11. Энэ охин шатаж буй бєєн нvvрсний дэргэд бvжиглэж байна. (AP / Kevin Frayer)




12. Шинэ Колония тосгон дахь индуист сувраганы дэргэд нvvрс ухагчдын хvvхдvvд явж байна. Энд хууль бусаар нvvрс олборлодог хэсэг хvмvvс амьдардаг. (AP / Kevin Frayer)




13. Тосгоны оршин суугчид нvvрсээ зарж борлуулахын тулд гаднаас нь галаар хайрч шатааж байна. (AP / Kevin Frayer)




14. Бидний там гээд байгаа зvйл эндхийн хvмvvсийн амьжиргааг залгуулдаг цорын ганц эх сурвалж юм. (AP / Kevin Frayer)




15. Энэ навтгар шавар байшингийн доор хэд хэдэн газрын гvний тvймэр олон жил ассаар байна. Гэвч хvмvvс болон гэрийн тэжээмэл амьтад энэ газраас явахгvй л байна. Зураг дээр: Эзэнгvй ноход тосгоны шатаж буй газар дээр зогсож байна. (AP / Kevin Frayer)




16. Бокахапари тосгоны дэргэдэх газар доорх нvvрс ингэж шатаж байдаг. (AP / Kevin Frayer)




17. Газар доорх тvймэр гадагшлаж буй хэсэгт хvмvvс зогсоод харж байна. (AP / Kevin Frayer)




18. Энэ эр хvvхдээ тэврээд олборлоод бєєгнvvлэн шатааж буй нvvрсний дэргэд дулаацаж байна. (AP / Kevin Frayer)




19. Нутгийн хvvхдvvд аав ээждээ нvvрс олборлох болон шатаахад туслаж байхдаа vргэлж утаан дунд ажилладаг. (AP / Kevin Frayer)




20. Нvvрс ухагчид уурхайгаас холгvй галын дэргэд бvлээцэж байна. (AP / Kevin Frayer)




21. Энэ байшинг тосгоны эрх баригчид хvмvvсийг нvvлгэхийн тулд зориуд нураажээ. (AP / Kevin Frayer)




22. Хvмvvсийг нvvлгэн шилжvvлэх хєтєлбєр vр дvн муутай байгаа. Одоогоор эрх баригчид 700 єрхийг нvvлгээд байгаа боловч цаана нь Дхария дvvрэгт гэхэд л 54000 єрх айл vлдэж байна. Хvмvvс нvvхийг хvсэхгvй байна. Учир нь тэд ажилгvй, хоол залгуулах юмгvй болно хэмээн болгоомжилж байна. (AP / Kevin Frayer)



0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()