Дэлхийн хамгийн залуу эмээ

Залуугаараа эмээ бологсдын тоо сvvлийн жилvvдэд эрс олширж байгаа хэдий ч, залуужина залуужина гэхэд 23 – тайдаа эмээ болсон хvн гэж та ер нь дуулж байв уу. Хэрэв vгvй бол танд яг цэл залуу буюу 23-хан настайдаа зээтэй болсон нэгэн эмэгтэйн талаар мэдээллийг хvргэе. Румыны цыган болох Рифка Станеску хэмээх энэ эмэгтэй нь єєрєє 12-тойдоо анхны охиноо тєрvvлсэн бол охин нь 11-тэйдээ хvv гаргажээ. Амьдралын шуурганд нэгэн охин эрхэлж наадах насан дээрээ vрийн зулай vнэрлэж, єєрєєс нь тасарсан бяцхан амийг єєрийнхєє замналаар явуулахгvйг хичээсэн боловч залуу насны туршлагагvй зангийнхаа уршгаар vvнээс сэргийлж чадаагvй болохоор яах аргагvй ийн эмээ болсон байна. Энэ нєхцєл байдалд мэдээж Цыганчуудын амьдралын хэв маягийн онцлог, мэдээллийн дутагдалтай байдал маш их нєлєєлсєн байх. Гэхдээ хvнд хvн илvvддэггvй гэдэг шvv дээ. Нэгэнт гараад ирсэн бяцхан амиа хайрлахгvй гээд яах билээ. Алдаа байсан гэж шvvрс алдах эрх хэнд ч байхгvй.
Дэлхийн хамгийн залуу эмээ
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


23 настай эмээ болох Рифка-г анх 11 настай байхдаа гоёл чимэглэлийн зvйлсийн худалдаачин – 13 настай Ионел Станеску-тай хайр сэтгэлийн холбоотой байхад нь гэр бvлийнхэн нь эрс эсэргvvцэж байсан талаар The Daily Mail мэдээлжээ. Ионелтэй холбогдсоноосоо хойш нэг жилийн дараа Рифка охин 12 настайдаа vрийн зулай vнэрлэсэн юм байна. Тэрээр: “Би тvvнтэй гэрлэхийг vнэн сэтгэлээсээ хvсч байсан болохоор хамт шєнийг єнгєрvvлсэн. Тэр цагаас хойш бид хоёрыг хэн ч салгаж дийлэхээргvй дэндvv дотно болсон юм. Намайг бvvр 2 настай байхад маань л єєр айлын хvvтэй сvй тавьсан байсан болохоор гэрийнхэн маань аймшигтай эсэргvvцэж байсан. Аав маань нэг удаа бvvр нєхєрт маань хутга тулгаж байгаад инж болгож 500 000 лей тєлєхийг шаардаж байсан. Дараа нь бvvр намайг нєхєртэй маань амьдруулахгvй гэж гэртээ аваачиж хорьж ч vзсэн. Би харин нєхєр дээрээ очихын тулд гэртээ гурав хонов уу vгvй юу оргосон доо.”- гэжээ. Харин тvvний нєхєр Ионел нь, охиноо тєрснийх нь дараагаар Рифка-гийн эцэгт шаардсан мєнгийг нь єгснєєр бvх зvйл тайван болжээ.

Рифка нь єєрийн охин Мария-гаа боловсрол эзэмшиж, єєрєєсєє єєр хvн болоосой хэмээн хvсдэг байсан боловч Мария 10-тайдээ нєхєрт гарч, эхийнхээ “шийрийг хатаажээ”. Одоо 25 настай Рифка Станеску хэлэхдээ: “Би ийм залуугаараа эмээ болсондоо баяртай байдаг. Гэхдээ охиныхоо болон єєрийнхєє хувь заяаг арай єєр, илvv дээр байсансан бол гэж харуусах vе гардаг. Гэхдээ миний зээ Ион бол маш сайн хvv. Тэр маань одоо 2 настай бєгєєд 8 настай охинтой сvй тавьсан байгаа. Хvvтэй байх ч сайхан юм аа. Учир нь эрэгтэй хvн эмэгтэй хvн шиг дааж давшгvй их ачааг нуруун дээрээ vvрч, алхам тутамдаа зовлонгийн гашууныг амсах тавилангаас бага ч гэсэн хол хvмvvс шvv дээ. Гэтэл эмэгтэйчvvд бид...” – гэж хэлжээ.


3
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()