Єнгєрсєн vеийн хамгийн алдартай фото зургууд

Та бvхэндээ 20-р зууны хамгийн алдартай зургуудаас товч тайлбарын хамт хvргэж байна. Эдгээр фото зургууд бол нийгмийн сэтгэхvйд нєлєєлж, олон сая хvмvvсийн сэтгэлийн утсыг хєндєж байсан гайхалтай бvтээлvvд билээ. Фото зурагчин хvн гэж зєв цагтаа зєв газар байж, зєв єнцгєєс зураг авах нь хамгийн чухал гэдгийг энд байгаа алдарт бvтээлvvд нотлох мэт... зарим нэг бvтээлийг vзээд сэтгэл баясаж байхад, заримыг нь хараад нvд хальтирч, єєр бусад нь айдас дагуулан, зvрх шимширvvллээ. Та бидний дэмий єнгєрvvлсэн цаг хэн нэгэнд хvсээд ч олдохгvй хором байдаг гэдгийг санаж яваарай. 
Єнгєрсєн vеийн хамгийн алдартай фото зургууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

"Сvvлчийн vнсэлт"
Ленноны энэ фото зураг зvгээр л нэг зураг биш. Энэ зураг тvvний амьдралын нэг хэсэг. Энэ тvvний хамгийн сvvлийн зураг юм. Энэ зургаас хойш хэдэн цагийн дараа солиорсон шvтэн бишрэгч нь тvvнийг буудаж амийг нь хороожээ.




Жон Ф. Кеннедийг алсан эалуурчин буудуулав.
АНУ-ын ерєнхийлєг агсан Жон Ф.Кеннедиг буудан хєнєєсєн алуурчин Ли Харли Освальд нь єєрєє хvн амины хэргийн золиос болсон юм. Тvvнийг Далласын талбай дээр, засгийн газрын шоронлуу аваачиж байх замд нь, Жек Рубинштейн гэгч эр буудан хєнєєжээ. Хэрэг явдал болохоос яг хэдхэн секундын ємнєх энэхvv мєчийг гэрэл зурагчин Роберт Жексон (Robert H. Jackson) хальсанд буулган vлдээсэн байна.

Энэ зургийг авсан фото зурагчин хэлэхдээ, “Кеннедийг алсан Освальдыг гадагш гаргаж байх vед би камераа бэлтгэж, зураг авахад бэлэн байсан. Цагдаагийнхан хотын хvмvvсийн тvрэлтийг арай ядан тогтоон барьж байв. Освальд хэдэн алхам хийх энэ vед аппаратынхаа товчлуурыг дарав. Vvнтэй зэрэгцэн буун дуу гарахад дахиад товчлуураа дарсан боловч миний очлуур цахим гэрэл цэнэглэгдэж амжсангvй. Эхний зураг минь гарсан болов уу гэдэгт санаа их зовж байсан. Хоёр цагийн дараа би зургаа угаалгахаар явж билээ” гэж алдарт зургийг дарсан Роберт Жексон ярьдаг.




“Гранат барьсан хvv”
Тоглоомын гранат бариад огт гэмгvй царайтай хvvгийн зураг бол фото зурагчин Diane Arbus-ын алдартай бvтээл. Хvvгийн нэрийг Колин Вуд гэдэг. Тvvний эцэг нь нэрт одон бємбєгч Сидни Вуд. Хvv баруун гартаа гранат барьж, зvvн гар нь хоосон байна. Хvvгийн царайнд алах гээд ч байгаа юм шиг, эсвэл айж сандраад ч байгаа юм шиг байдал илэрч байна. Diane Arbus (Дайэн) зураг авалтын єнцєг тааруулах гэж удаан ноцолдоход хvv тэсэж чадалгvй “Зургаа аваач!” хэмээн хашгирчээ. Энэхvv фото зургийг 2005 онд 408,000 доллараар заржээ.




“Муурын зулзагыг авраарай!”
Энэ бол солонгос рестораны зураг биш. Хелулу гэдэг муурын зулзага гэрийн эзэд нь ямар оройн хоол хийж байгааг шалгахаар шийджээ. Тэгээд гурилтай хоолны сав руу шумбажээ. 




“Буу”
Гудамжны хулигаан фото зурагчин руу заналхийлж байна. Тэрээр 11 настай. Тvvний гарт байгаа буу бол тоглоом юм. Тэрбээр зvгээр л тоглож байгаа боловч сайн харвал тvvний нvдэнд тоглож байгаа байдал ер харагдахгvй байна.




“Хамгийн зартай vнсэлт”
Америкчуудын хувьд олон нийтийн газар vнсэлтийг харуулсан бараг анхны зураг. Энэ зургийг авсан фото зурагчин “бусдыг нууцаар ажигласан” гэдгээр шvvхийн хаалга татсан хэдий ч энэ нь фото зургийг цаашид тvгэн тарахад саад болсонгvй.




“Тvvний нэр Маргарет Хамел”
Энэ зургийг Эдвард Вэстон цэвэр сонгодог хэлбэрээр авчээ. Vvн дээр одоо юу ч нэмэх шаардлагагvй.




“Омаирагийн шаналал”
Колумбийн Невадо дель Руиз галт уулын дэлбэрэлтээс болж 23000 хvн нас барсан билээ. Энэхvv байгалийн гамшиг нь дэлхий нийтийг цочролд оруулсан юм. Тэр тусмаа Омаира Санчаз хэмээх бяцхан охины энэ гэрэл зураг олон хvний зvрхийг зvсч, Колумбын зvг чиглэх тусламжийн цувааг нэмэгдvvлэх гол хєшvvрэг нь болж єгсєн болой. Таний харж байгаа энэ зургийг гэрэл зурагчин Франк Фурнер ( Frank Fournier) авсан юм… Омаира охины хєл, хvнд бетонон хананы завсар хавчигдаад хєдлєх ямар ч боломжгvй байсан тул, хоолойгоо давсан цэв хvйтэн усанд ийнхvv тарчлан байгаа ажээ.

Аврагчид тэр хавийн бохирдлыг цэвэрлэж, хvvхдийг аврахыг хичээж байсан боловч, чадаагvй юм байна. Охин энэ хvйтэн, бохир усан дотор яг гурав хоног тэссэний эцэст, маш олон тєрлийн нян, вирус халдварласан биенийхээ асар их зовиурийг дийлэлгvй, таалал тєгсчээ.
Омариа дуу дуулж, хvмvvстэй хєєрхєн хєєрхєн юм ярьж байсан- гэж тэр  vед хажууд нь байсан сэтгvvлч Кристина Эчандиа хожим дурьдсан байдаг. Мєн охин маш их айхаас гадна, ам нь их цангадаг байсан ч, жижигхэн биендээ баймгvй их зориг тэвчээр гаргасан гэж тэр сэтгvvлч дурсан ярьсан байна. Охин гуравдах шєнєдєє хєлдєж, бие нь тэр чигтээ халдварт автсан байснаас vхэж эхэлжээ. Харин энэ бол, тvvнийг нас барахаас хэдхэн цагийн ємнє авсан гэрэл зураг юм. Frank Fournier-ийн фото зураг.




“Урхи”
Зурагчны маш нарийн тооцоотой бэлдсэн занганд, нохой хєтєлсєн сониуч эр орсон тэрхvv агшинг та бvхэн харж байна. Хувцастай бvсгvйг нvцгэн болгон буулгаж буй зураачийн vйлдэл бол гэрэл зурагчны заль байжээ. Тэрээр хvмvvсийн хариу vйлдлийг ажиглан, хальсанд буулгах зорилгоор ийм аргыг сэдсэн нь хожим vр дvнд хvрч, дэлхийд алдартай гэрэл зургийн эзэн болсон байна.




"Пикассо"
Зурагчин Дивануоши энэхvv агшинг хальсанд буулгасан ажээ. Тvvний найз Пикассо нь энэ зургийг хараад: “Тэр талх руу хараач, хєєе! Дєрєвхєн хуруутай юм байна ”- гэж дуу алдсан тул тэрээр энэхvv бvтээлээ: “Пикасо”- хэмээн нэрийджээ.




“Замын дэргэдэх дэлгvvрvvд”
АНУ-д “Их хямрал” нvvрлэхээс ємнєхєн vе. Дэлгvvрийн лангуунууд загас, ногоо, жимсээр дvvрчээ. Энэхvv зургийг Алабамад замын хажууд авчээ.


 

“Хагарсан толь”
Хоёр томоогvй жаал толь хагалаад хэлтэрхийг нь тvvж байна. Бусад нь сонирхохын хамт гэмшингvй байдалтай анхааралтай ажиглан харж байна. Эргэн тойрных нь амьдрал эднийг огт анзааралгvй єрнєсєєр л байна.




“Жижигхэн насанд хvрэгсэд”…
Гурван Америк охин Испанийн Севилл гаралтай нэгэн эрлийз охиныг жихтэйхэн муулж байгаа нь энэ. Энэ зураг нь Америкт, маш олон жилийн турш, ил захидлын хамгийн тvгээмэл нvvр болж байжээ.




“Уинстон Черчилль”
Уинстен Черчилль єєрийнхєє маш шийдмэг, хатуу байдлаа илэрхийлсэн зургаа даруулахаар, 1941 оны 1-р сарын 27-ны єдєр Даунинг Стрит дэх нэгэн фото студийг зорьжээ. Гартаа байнга навчин тамхи барин хєргєє татуулах дуртай, байсан энэ аугаа хvн тэр vед хичнээн хичээвч, хvссэн шигээ ширvvн харцаар камерлуу харж чадахгvй байсан аж… Тэгтэл зурагчин Йосуф Карш (Yousuf Karsh) энэхvv хосгvй улстєрч дээр очоод, навчин тамхийг нь амнаас нь шууд суга татаад авчихсан байна. Черчилль зурагчинруу маш ууртай харсан бєгєєд, цаадах нь амжиж хальсанд буулгажээ… Алдарт Уинстен Черчиллийн хамгийн алдартай хєрєг зургуудийн нэг нь ийм тvvхтэй бие болсон юм байна. Ингэж хvн тєрєлхтєн Уинстон Черчиллийн алдартай хєргийг харах бололцоотой болжээ.




“Ухралт”
1950 онд АНУ-ын тэнгисийн явган цэрэг хvн тэсэхийн аргагvй хvйтнээс болж ухрав. Солонгосын дайны vеэр генерал МакАртур єєрийн бололцоог хэт vнэлж дайн амжилттай тєгсєнє гэдэгт итгэл тєгс байв. Хятадын цэргvvд хариу цохилт єгєх хvртэл тэрээр ийм бодолтой байв. Ингээд тэрбээр:  “Ухарцгаая! Тэгэхгvй бол бид буруу тийшээ явах нь байна!” гэсэн алдартай vгээ хэлсэн гэдэг.

 


“Нvцгэн гvйгч”
1975 онд Англид болсон рэгбийн тэмцээний тєгсгєлийн тоглолтыг vзэхээр индэр дээр Хатан хаан бараа бологчидтойгоо болон улс тєрчид гээд олонд  нэртэй хvмvvс байраа эзлэсэн байв. Гэтэл Австралийн Майкл хэмээх залуу стадионыг тойрон эхээс тєрсєн биеэрээ “хvндэтгэлийн тойрог” vйлдэв. Дам яриаг сонсвол тэр vед хатан хаан ухаан алдсан гэдэг. Нvцгэн гvйгчийг гурван сар хорьжээ.




“Гэрийн даалгавар”
Энэхvv зурганд тодорхой нэр сэдэв байхгvй. Гэхдээ зургийн кадр хvн бvрт ойлгомжтой. Хvv гэр рvvгээ гартаа хоёр том шилтэй архи бариад баяртай нь аргагvй явж байна. Тvvний царайд баярын мишээл тодорчээ. Ар талд нь охидууд тvvнийг бахархалтай  харж байна.




“Судан дахь єлсгєлєн”
Энэ хамгийн алдартай гэрэл зургийг та бvхэн харж байна. Энэ зургийг дарсан сэтгvvлч Кэвин Картер 1994 онд Пулитцерийн шагнал хvртсэн юм… Энэхvv зурган дээр: нэгэн судан охин єлсгєлєнгийн туульдаа хvрээд, гудайн унасан байна. Тэр мэдээж удахгvй vхнэ.  Харин ард нь суугаа махчин шувуу, чухам vvнийг л хvлээж байгаа… Энэ зураг нь соёл иргэншилтэй ертєнцєд маш том, цохилт болж, олон хvнийг шоконд оруулсан билээ… Зурагчны ёс зvйн талаар ч маш том маргаан дэгдсэн юм… Харин Картер, сэтгvvлзvйн хамгийн єндєр шагналыг хvртсэнээсээ 2 сарын дараа амиа егvvтгэжээ. Магадгvй Суданы ард тvмний нvд хальтрам амьдралын дурдатгал тvvнийг сvvдэр мэт дагасаар, амийг нь авсан байж болох юм.




“Мерлин”
Мерлин Монро. Зураг авалтын vеэр тэрбээр хажуу тийшээ vл мэдэг харсан нь фото зургийг улам их оньсого мэт, учир битvvлэг, сэтгэл хєдлєм болгожээ.




“Зовлонгоор дvvрсэн харц”
Гэрэл зурагчин Генри Картье 1948- 1949 оны євєл аппаратаа бариад Бээжин, Шанхай зэрэг Хяталын томоохон хотуудаар аялсан ажээ. Харин энэ зургийг тэрээр Нанкинд байхдаа авсан юм. Энд та бvхэн будаа идэхийн тулд дарааллан зогсох єлсгєлєнгийн туульд хvрсэн хятадын ард тvмний тєлєєлєгчдийг харж байна.




“Таны дараа…”
Тэрри болон Томсон хоёр хэн нь оройн хоолыг эхлэж идэхээ шийдэх гэж байна. Жим нэртэй оготно оройн хоолонд єєрийг нь зоогоор барина гэдгийг мэдэх ч vгvй байна. Гэхдээ та бvv санаа зов, эд нар гурвуулаа Марк Эндрюгийн сургуультай амьтад юм.




“Тайм-Сквейр дэх ялалт”
Дэлхийн Хоёрдугаар Дайн дууссаны дараа, нэгэн усан цэрэг, сувилагч бvсгvйг шуналтай гэгч нь vнсэх /Тайм Сквер гудамжинд/ энэ зураг нь тэр vедээ Америкийн бvх хэвлэлvvдэд тавигдаж байсан юм байна. Энэ дvр зургийг хvмvvсийн зvрхэнд мєнхєлсєн гэрэл зурагчин Альфред Эйзенштейд (Alfred Eisenstaedt) 40 жилийн дараа энэхvv хайрандаа шатсан хос хоёрыг олохоор шийдсэн ажээ.

Зарим хvмvvс тvvнийг энэ зорилгоо биелvvлж чадсан агаад, тэрхvv хос ач зээ нараа тойруулсан сайхан эмээн євєє болсон байсан гэж ярьцгаадаг. Тэдний ярьсан шиг байсан бол хичнээн сайхан билээ дээ. Гэтэл яг vнэн хэрэгтээ ийм юм болжээ:  хэд хэдэн хvн vнсэж буй далайчин эрийг єєрийгєє гэж хэлсэн бєгєєд, компютерийн аргаар нэгийг нь мєн гэж тогтсон байна. Тэгтэл, сувилагч бvсгvй хєгшрєн нас барахынхаа ємнєхєн, тэр тогтоосон хvнийг биш, єєр хvн байсан гэж хэлсэн юм байна. Ингээд сэтгэл зvрх хоёртоо шатаж явсан далайчин залуу яг хэн байсан нь мэдэгдэлгvй єнгєрсєн ажээ.


2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()