Тvvхийн хvрдийг єєрчилсєн цаг агаар

Та бvхэн юун Хубилай, Чингис хааны vеийн зураг гараад ирэв гэж гайхаж магад, энэ бол дэлхийн томоохон мэдээллийн сайт дээр гарсан "Цаг агаар" нь дэлхийн тvvхэнд тэр дундаа дайнд хэрхэн том єєрчлєлт хийсэн тухай дурдах тvvхэн баримтын нэг хэсэг болжээ. Vvнийг уншаад тvvх мэдэх хvмvvс бvгд гадарласан байх. Хубилай хаан одоогийн Япон улсыг дайлаар мордохдоо цаг уурын хатуу ширvvнд хvчин мєхсдєнє гэж бодоогvй биз... Энэ дайны талаар "бурханы салхи" биднийг аварч хамгаалсан гэж япончууд єєрсдєє дурсан ярьдаг билээ. Харин одоо тэднийг бурханы салхи нь аврах болов уу.
Тvvхийн хvрдийг єєрчилсєн цаг агаар
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (10 фото)

10 – Тэнгисийн салхи Єрнєдийн соёлыг аварсан
Грек-персиийн дайны vеэр грекийн соёл (орчин vеийн єрнєдийн соёл хэмээн ойлгох) бараг л  устаж алга болдогийн ирмэг дээр байв. Персийн эзэнт улс ид хvчин чадалтай байх vедээ грекийн дийлэнх нутгийг эзлэж авахад бэлдэж байв. Саламин дахь тэнгисийн шийдвэрлэх тулалдааны vед (МТЄ 480 он) грекийн флотыг командлагч Фемистокл орон нутгийн онцлог, салхины чиглэлийг сайн мэддэг байсны ачаар ялалт байгуулжээ.


www.caak.mn (10 фото)

9 – Анхны камикадзе
XIII зуунд Монголын эзэнт гvрний Хубилай хаан Японыг дайлаар мордохоор одов. Гэтэл хоёр удаагийн далайн хvчтэй шуурга тvvнд саад болжээ. Синтоистууд японыг аварсан энэ салхийг олон удаа мєргєл vлйдсэний vр дvн хэмээгээд камикадзе (бурханы салхи) гэж нэрлэжээ.


www.caak.mn (10 фото)

8 – Ялагдашгvй армийн эсрэг тэмцсэн салхи
1588 онд Испаний цэргийн том хvч ялагдал хvлээсэн нь єрнєдийн иргэншлийн тvvхэн дэх хамгийн том тулалдаан хэмээн тэмдэглэгдэн vлджээ. Английг эзлэх энэ тулалдааны vед испаний арми асар их хохирол амссан нь цаг агаартай ямар нэг талаар холбоотой байв. 130 байлдааны усан хєлгєєс 65 (зарим баримтаар - 67) нь л буцаж иржээ. 24 хєлгийг далайн хvчтэй шуурга Ирландийн эрэг рvv авч шиджээ.


www.caak.mn (10 фото)

7 – XII Карл Орос руу довтолсон нь
1709 онд XII Карл орос руу болон оросын євлийн эсрэг цэргээ хєдєлгєсєн европын анхны хаан байв. Урт зам, євлийн хvнд хvчир цаг агаар, шведийн дайчдыг ялагдахад гол vvрэг гvйцэтгэжээ. Хожим нь энэ гашуун туршлага хэд хэдэн удаа давтагджээ. (Наполеон, Гитлер гэх мэт)


www.caak.mn (10 фото)

6 – Жорж Вашингтоны хоёр дахь боломж
Жорж Вашингтоноор удирдуулсан америкийн арми тулалдаанд хатуужсан хvчтэй байв. Харин сайн дурын отрядууд нь тааруухан зэвсэглэсэн байв. Харин английн цэргvvдийн хувьд vнэхээр vлгэрлэгчид байв. Хэрэв 1776 оны 8 дугаар сарын 22-нд Лонг-Айлендын дэргэдэх тулалдаанд єтгєн манан Вашингтонын армийг авраагvйсэн бол тvvх хэрхэн эргэх байсан бол...


www.caak.mn (10 фото)

5 – Цаг агаар ба Францын хувьсгал
Франци улс английн эсрэг хийсэн дайнд америкийг дэмжсэний улмаас эдийн засгийн хямралд ороод гараагvй байтал байгалийн цохилтонд оров. Хаврын шар усны vер буув. Хvнсний бvтээгдэхvvний vнэ тэнгэрт тулав. Энэ бол юу ч биш. Аймшигт мєндєр тариалангийн талбайг бvгдийг vгvй хийж фермерийн аж ахуй нєхєж баршгvй хохирол амсав. Vvнээс болж єлсгєлєн ард олон єєрчлєлтийг хvссэний эцэст хувьсгал ч удалгvй гарав.


www.caak.mn (10 фото)

4 – Хуйвалдааныг зогсоосон бороо
1800 оны 8 дугаар сарын 30-ны єдєр Америкийн тvvхэнд болчуудын хамгийн том бослогын єдєр болж тэмдэглэгдэх байв. Олон мянган боолчууд Ричмондод (Виржиния муж) цугларч Габриель хэмээх удирдагчаараа удирдуулан босч тэмцэхээр бэлдэж байв. Тэдний тєлєвлєгєєнд зэвсэг олзолж, боолчлох ёсыг халах зэрэг vйлдлvvд тусгагдсан байв. Гэтэл далайн хvчтэй шуурга тэдэнд цугларч хvчээ нэгтгэх боломж олгоогvй тул хуйвалдаан илэрчээ.


www.caak.mn (10 фото)

3 – Наполеон орос руу довтолсон нь
Энэхvv жишээ тvvхэн vйл явцад цаг агаар хэрхэн нєлєєлсєн талаарх хамгийн тодорхой жишээ юм. 1812 онд Наполеон Бонапарт оросыг эзлэхээр армиа илгээв. Євєл ойртож байгаа ч гэсэн энэ  нь Наполеон Бонапартын аян дайнд єєртєє итгэх итгэлийг зогсоож чадсангvй. Москваг амжилттай эзлэсэн нь францчуудад єєдрєг vзэл бэлэглэсэн ч удаж тєдєлгvй оросын алдарт євлийн хvйтний эрч ирэв. Зєвхєн -40 градустай хэдхэн єдєрт армийн 50,000 морь осгож vхэв. Оросын євлийн хvйтнээс олзолж авсан дах дэгтий ч нэмэр болсонгvй. Оросын хvйтэн євєл Наполеоны эзэнт гvрний сvйрлийн эхлэлийг тавьсан билээ.


www.caak.mn (10 фото)

2 – Гитлер Орос руу дайрсан нь
Адольф Гитлер тvvхийн сургамжийг vл ойшоон Оросыг (тэр vеийн ЗСБНХУ) байлдан эзлэх гэсэн оролдлогыг дахин давтав. 1941 оны 9 дvгээр сард Германы цэргvvд Оросын нутагт гvнзгий цємрєн орсон байлаа. Тvргэн ялалт байгуулна гэсэн герман цэргvvдийн итгэл хичнээн єндєр байсныг харуулах нэг зvйл нь гэвэл: тэд улаан тайлбай дээр ємсєх ялалтаа тэмдэглэх ёслолын хувцасаа хvртэл авч явж байжээ. Гэхдээ тэд ганцхан євлийн дvрэмт хувцасаа авч яваагvй нь тэдний хохь болжээ. Оросын євєл, Москва, Сталинградын дэргэд оросын арми шийдвэртэй тэмсэн нь дайны явцыг єєрчилжээ.


www.caak.mn (10 фото)

1 – Хирошимад цаг агаар сайхан байна
1945 оны 8 дугаар сарын 6-нд Хирошимад зуны сайхан єдєр байж. Єглєє 7 цаг 09 минутад хот дээгvvр онгоц нисэн єнгєрч бааз руугаа «vvл 30%-иас илvvгvй байна» гэсэн мэдээ єгєв. Энэ цаг агаар бол анхны цємийн бємбєгийг хаях хамгийн таатай нєхцєл болжээ.

Vvл доогуур байсан нь Хирошимаг устахад хvргэж, нєєц байг аюулаас аврав. 8 дугаар сарын 8-нд B-29 онгоц хоёр дахь цємийн бємбєгийг тээж японы єєр нэг хот болох Кокура руу нисэв. Гэтэл хотын дээгvvр vvл ихтэй, vvл доогуур байсан тул онгоц арга буюу нєєц бай болох Нагасаки руу эргэжээ. Ингээд Кокура хот хувь тавилангаар аврагдаж, Нагасаки хот аюулд єртсєн байна.


4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()