Нэгэн ердийн гайхамшигт тvvх

Энэ гайхалтай тvvх 1988 онд Эндрюг гурван настай байхад эхлэсэн. Тvvний эцэг нь английн Хатан хааны цэргийн нисэх хvчний тvрvvч байжээ. Нэгэн удаа тэрбээр гэртээ видео тоглуулагчаар "Топ Ган" (топ буюу F-14 Tomcat сєнєєгч онгоц)-тай хуурцаг тавьжээ. Киннд гарах сєнєєгч онгоц усан онгоцны тавцан дээр бууж хєєрєх, онгоцны хурд, тэгээд гол дvрийн баатар болох F-14 Tomcat бvгд хvvг агшин зуур бvрэн эзэмджээ. Эндрю сєнєєгч онгоцны тєлєє юугаа ч зориулахад бэлэн байв. Харамсалтай нь удахгvй тvvний амь насыг авч одох аюулт євчин зовоож эхлэв. Одоо ингээд цааш юу болсныг vргэлжлэлээс сонирхоцгооё.
Нэгэн ердийн гайхамшигт тvvх
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа



1991 оны сvvлчээр Эндрюд чємєг шилжvvлж суулгах мэс засал хийжээ. Тvvнийг тусгаарлаж ариутгасан єрєєнд хэвтvvлжээ. Эндрю эмнэлэгт зул сарын баярын амралт, шинэ жилийг бvтэн хэвтэж єнгєрvvлсэн байна. Бvрэн тусгаарлагдахын зэрэгцээ єчнєєн олон эмчилгээ хийлгэсэн нь 6 настай тvvнийг тийм ч их баярлуулсангvй. Тvvнд аз жаргалтай боллоо хэмээн бодогдуулсангvй. Ийм нэгэн онцгvй єдрvvдийн нэгэнд тvvний эцэг нь эргэхээр эмнэлэгт иржээ. Тэрбээр хvvгээсээ нэгэн зvйл асууусан нь Эндрюгийн амьдралд мартагдашгvй дурсгалт мєч болон vлджээ.

Эцэг нь хvvгийнхээ ор руу тонгойж: "Хэрэв хоол сайн идвэл бид чиний тєлєє юу ч хийхэд бэлэн байна. Чи дуртай зvйлээ хэл л дээ" гэжээ. Эндрюгийн толгойд ганц л зvйл эргэлдэж байв: Би Топган дээр байж vзмээр байна" хэмээн хариулжээ. Гэхдээ Эндрю энэ бараг л бvтэхгvй дээ хэмээн дотроо бодож байжээ. Тэгээд ч Топган жинхэнээрээ байдаг юм болов уу хэмээн боджээ.


F-14 Tomcat, NFWS TOPGUN, Miramar

Харамсалтай нь энэ vед Эндрю цусны євчнєєр євдєж эхлэж байна гэсэн эмнэлэгийн шинжилгээний хариу гарч тvvнээс хойш энэ євчин 9 жил дахин дахин сэдэрч дахин чємєг шилжvvлж суулгах мэс засал хийлгэх зэргээр тvvнийг зовоожээ. Энэ бvх зовлон зvдгvvр хэцvv байсан ч эмнэлэгт яаж ийгээд видео тоглуулагч олж "Топ Ган"-тай кино vздэг нь тvvнд сонин vл ойлгогдох сэтгэгдэл тєрvvлж байв. Эндрю "Топ Ган"-тай киногоо дахин дахин vзэхдээ уйддаггvй байв. Сєнєєгч онгоцнуудыг биширч, нисэхийн сайхныг ойлгохыг хичээж байлаа. Миарамар цэргийн нисэх онгоцны буудалд эгнэн зогссон "Томкэт"-vvд хvvгийн ухаан бодлыг vнэхээр их эзэмдэж байсныг дахин тэмдэглэх хэрэгтэй.





Эндрюгийн аав ээж хоёр хvvгийнхээ Топганы тухай бодол мєрєєдлийн талаар анх английн Хатан хааны цэргийн нисэх хvчний нислэгийн дарга бєгєєд Европ дахь холбоотны хvчний тєв штабт (НАТО-гийн тєв командлал) алба хаадаг ахдаа дуулгажээ. Ах нь Брюссел дэх НАТО-гийн байранд ажилладаг байсан тул америкийн цэргийн албан хаагчидтай байнга уулздаг байжээ. Тэрээр АНУ-ын тэнгисийн цэргийн хvчний хоёр хvнээс Топган байдаг эсэх, мєн олон нийттэй харилцах алба, офицерынх нь хаягийг хvртэл олж єгєхийг хvсчээ. Vнэхээр байдаг гэдэг мэдээ ирж Тейлорынхны амьдардаг хотын хvмvvсийн сонорт хvрмэгц танил талын болон бvх л сайн санаат хvмvvс Эндрюг аав ээжтэйгээ Калифорн мужийн Сан-Диего дахь Мирамар цэргийн баазад Топганыг vзэхэд хэрэгцээтэй мєнгийг хандивын замаар цуглуулж эхлэжээ.



Эндрюг цэргийн баазад  ирэхэд кинонд гардаг бvх газруудыг vзэх боломжийг давхар олгосон бvхэл бvтэн хєтєлбєр угтав. Бас бусад єєр арга хэмжээнvvдийг бэлдсэн байв. Сан-Диегод Тейлорын гэр бvлийнхэн долоо хоног єнгєрvvлсний дараа Odin Productions, Universal studios-ээс утасдаж Бостон, Массачусетст ирж киноны гол дvрд тоглосон Том Крузтэй уулзаж сэтгэгдлээ хуваалцах уу гэсэн хvсэлт тавьжээ. Ийм урилгыг хэн зєвшєєрєхгvй байж чадах билээ. Эндрю Бостонд бvтэн єдєр Том Крузтэй байжээ. Том эхнэр Николь Кидманыгаа дагуулан ирсэн нь бас нэгэн гэнэтийн бэлэг болов. Круз энэ vед "Цус сорогчтой хийсэн ярилцлага" кинонд зураг авахуулж байсан ч хvvд олон цагийг гаргаж чаджээ. Том хvvд "Юрийн vеийн цэцэрлэгт хvрээлэн" киног хийсэн Спилбергтэй уулзуулжээ.



Эндрюгийн энэ аялалд хамгийн гол нь Мирамар цэргийн нисэх онгоцны буудал бусад vзсэн харсан зvйлvvдээс нь ч илvv байв. Тvvнийг угтах зvйлvvд нь итгэмээргvй байжээ. "Томкэт"-vvд Мирамарын зогсоол дээр яг л кинон дээрх шиг сvрлэгээр эгнэн зогсох аж. F-14-ийн нисэгчийн кабинд сууж, сєнєєгч онгоцнуудын хєдєлгvvрээс гал асч хєєрч байхыг харах нь 6 настай хvvд энэ дэлхийд vзсэн хамгийн єндєр юугаарч солишгvй сэтгэгдэл байлаа. Энэхvv аялалаас хойш Эндрю хоёр ч удаа Мирамарт ирж, Топганы аэро-шоуны тєгсгєлийг хvртэл vзэж амжжээ.



Гайхалтай нь Эндрю хvvгийн Топганыг vзэхээр хийсэн аялал тvvний амьдралд эргэлт хийж євчин нь санаанд оромгvй хурдан илааршив. Эмнэлэгийн статистикийг vзвэл ийм оноштой хvvхэд цаашид амьдрах боломжгvй байдаг гэнэ. Гэтэл Эндрю энэ євчнєєр євдєж байгаад амьд vлдэж, эдгэрсэн цєєн хvvхдvvдийн нэг болсон юм. Одоо Эндрю цусны євчнєєсєє бvрэн салжээ. Хэдэн жилийн ємнє Эндрю сvvлчийн 4 дэх шатны эмчилгээгээ хийлгэж, ємнє нь чємєг шилжvvлж суулгаж байх vед илэрсэн халдварт C гепатит євчнєєсєє хvртэл бvрэн салжээ. Одоо Эндрю цусан дахь адреналин, тестостероныг бvтээдэг булчирхайгаа сэргээхийн тулд урт хугацааны гормоны эмчилгээ хийлгэж байна.


Мирамарын бааз дээр байгаа Иран улсын нисэх хvчний F-14 Tomcat
 (Єнєєдєр Иран улс л зэвсэглэлдээ энэ онгоцыг ашиглаж байна)

Єнєєдєр 23 настай Эндрю Шинэ Зеланди дахь Eagle Airways -ийн Hawker Beechcraft авиа компанид  инженерээр ажиллаж байна. Энэ компани Beechcraft 1900D загварын 18 онгоцтой бєгєєд Эндрю эдгээр онгоцнууд дээр ажилладаг. Тэрбээр ажилдаа маш их сэтгэл хангалуун байгаа нь тодорхой юм. Эндрю хэлэхдээ, "Топганд хийсэн аялал минь євчинтэй тэмцэх хvслийг бадруулсан миний амьдралын хэзээ ч марташгvй vйл явдал болсон, хайртай аав ээждээ vнэхээр их баярлалаа" - хэмээн ярьж байна.



Том Круз, Николь Кидмантай хамт байгаа нь...



Энэ бол Топганы нисгэгчдийн гарын vсгээ зурж vлдээсэн шуудангийн ил захидал...





21
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()