Дэлхий дээрхи хамгийн хамгийн тарганууд

2011-03-20, 21:14
41,327
Дэлхийн єнцєг булан бvрт амьдардаг хамгийн бvдvvн тарган биетэй хvмvvс, хvvхдvvд болон амьтдын талаарх нэгтгэсэн мэдээллийг та хvлээн авмаар байна уу? Дэмий юм дэмий л байдаг гэдэг шиг илvvдсэн юм илvv л байдаг. Vvний нэгэн жишээ бол илvvдэл жин юм. Илvvдэл жинтэй хvн хэзээ ч бvрэн тєгс эрvvл, бvрэн тєгс єєртєє сэтгэл хангалуун байж чаддаггvй. Vнэхээр тєрєлхийн туранхай байх заяагvй буюу ямар нэгэн євчтэй л биш бол аливаа амьд амьтан болж єгвєл хєнгєн шингэн, гуалиг байсан нь эрvvл энх, урт удаан наслахын суурь нь болж єгдєг. Гэхдээ санаснаар болдоггvй юм гэж амьдралд маш олон шvv дээ. Ингээд бvгдээрээ дэлхийн хамгийн хамгийн тарган хvмvvс, амьтдын талаарх фото нийтлэлтэй танилцацгаая. Эндээс та бvхэн илvvдэл жин ямар олон сєрєг vр дагаврыг авч ирдэгийг ойлгох бєгєєд уг нийтлэлийг vзсэн хvн бvхэн хоолоо хасч эхлэнэ гэдэгтэй мєрийцєхєд ч бэлэн байна.
Дэлхий дээрхи хамгийн хамгийн тарганууд


Ард тvмэн тэр чигээрээ хэт илvvдэл жинтэй улсаар Наура тодорчээ. Єєрєєр хэлбэл Наура нь дэлхийн хамгийн “тарган улс” юм байна.

Хvн ам нь хамгийн их таргалалттай улсаар АНУ биш харин Наура хэмээх улс тодорчээ. Мэдээж энэхvv тоог гаргахын тулд хvн амынх нь тоог илvvдэл жинтэй хvмvvстэй нь харьцуулж vзсэний vр дvнд ийм дvгнэлтэд хvрсэн байна. Наура бол Номхон далайн ємнєд хэсэгт байдаг бяцхан арлын орон юм. Тэндэхийн хvн амын тоо нь 10 000  арай ядан хvрдэг  хэдий ч ихэнхи нь илvvдэл жинтэй ажээ. Арал дээр барууны хоол хvнсийг оруулж эхэлснээс хойш тэндэхийн хvмvvсийн хэт таргалалтын “гараа” эхэлсэн юм байна. Тус арлынхны хамгийн тvгээмэл хэрэглэдэг хvнс нь кока кола, шарсан тахиа гэж бодохоор тарган байдагт нь гайхаад хэрэггvй биз ээ. Мэдээж кола болон шарсан тахиаг Америкаас импортлтог юм байна. Тиймээс АНУ єєрсдєє хамгийн тарган улсаар тодрохгvйн тулд харанхуй бvдvvлэг нэгэн арлын иргэдийг албаар бордсон байна гэж дvгнэвэл арай хилсдvvлсэн хэрэг болдог юм болов уу? хэхэ





Хамгийн тарган гимнастикч




Тvvнийг Matt Alaeddine гэдэг. 181 кг жинтэй тэрээр дэлхий дээрхи хамгийн их илvvдэд жинтэй, хамгийн уян хатан хvн юм байна. Эсвэл хамгийн уян хатан биетэй тарган хvн гэж ч тvvнийг тодорхойлж болох юм. Та тvvнийг хvссэнээрээ нэрлэж болно. Ямартай ч тэрээр гайхмаар уян хатан чадвараа ашиглан циркэд vзvvлбэр vзvvлдэг ажээ. Балет бvжиглэхгvй нь л лавтай шvv дээ.




Дэлхийн хамгийн тарган эмэгтэй



Terri Smith хэмээх энэ бvсгvй нь 317 кг жинтэй бєгєєд хєл дээрээ зогсох нь битгий хэл хєдєлж ч чаддаггvй юм байна. Терри хvvхэд байхдаа маш туранхай биетэй байжээ. Харин 7 настайдаа гэнэт 70 кг хvртлээ таргалсан гэнэ! Терригийн гэр бvл маш ядуу байсан тул эрvvл хvнс хэрэглэж чадаагvйн улмаас ингэтлээ жин нэмэхэд хvрсэн гэж тэрээр єєрєє тайлбарласан байна.



Хамгийн бvдvvн хоригдол


272 килограмм жинтэй George Jolicoeur бол дэлхийн хамгийн тарган хоригдол юм. Тvvний эрх чєлєєг юуны учир хассан гээч? Ямартай ч энэ эр айлын цонхоор багтаж хулгай хийх юмуу хэн нэгний амийг хєнєєсєн гэхэд хэн ч итгэхээргvй харагдаж байгаа биз дээ? Vнэн хэрэг дээрээ Жорж нь гадуур дандаа хооллож, цадталаа идэж аваад, мєнгєє тєлєлгvй гардаг байжээ. Тиймээс тvvнийг 2007 онд баривчилж, шоронд хорихын оронд хєгшчvvлийн асрамжийн газарт саатуулахаар шийдсэн байна. Тэндэхийн хоол хvнс нь шоронгийнхоос хамаагvй байга єртгєєр олддог тул хуулийнхан энэ шийдвэрийг гаргасан аж.


Хамгийн тарган хvvхэд






БНХАУ-д тєрсєн энэ хvv одоо гурван настай хэдий ч 63 кг жинтэй. Энэ нь тvvний насны хvvхдэд байх ёстой жингээс 5 дахин илvv ажээ. Хvvг бусад хvvхдэд аюултай байж мэднэ гэж санаад цэцэрлэгт аваагvй юм байна. Арга ч vгvй биз дээ. Хvvхдvvд юу ч бодож саналгvй хєєрхєн тоглож байгаад л нэгнийхээ дээрээс уналаа гэж бодоход 70 кг орчим жинтэй жаал хэн нэгний ангир vр дээр дарах нь байна шvv дээ. Хамгийн аймшигтай нь илvvдэл жинтэй болсонд нь хvvгийн буруу огт байхгvй. Хамгийн гол буруутан нь Хятад улсын “Нэг гэр бvлд нэг хvvхэд” гэсэн тєрийн хязгаарлалт билээ. Ийм хязгаарлалтаас болж айл бvр цорын ганц хvvхдээ аймшигтай ихээр эрхлvvлэж, хаан мэт шvтэж, хатан мэд бєєцийлдаг нь тодорхой.



Хамгийн их илvvдэл жинтэй эрийн хурим





Та одоо дэлхийн хамгийн тарган залуу болох 317 кг жинтэй Manuel Uribe-г харж байна. Тэрээр орноосоо босолгvй бараг 7 жил болж байна. Хорвоогийн хачирхалтай тохиолдлоор сvйт бvсгvйтэй болж, тvvнтэйгээ хуримаа хийхдээ хvртэл ортойгоо явсан ажээ. Хуримын бvжгээ хийхдээ залуу “хосууд” гар гарнаасаа барин хєгжмийн аянд дэмий савчуулахаас єєр юу ч хийж чадаагvй байна. Харин хуримын анхны шєнийнх нь талаарх мэдээлэл хаана ч гараагvй ажээ. Тэр талаар мэдэхийг хvсэх хvн ч байгаагvй биз.



Хамгийн бvдvvн муур



Дэлхийн хамгийн том биетэй, тарган муур Орост амьдардаг. Энэхvv сиам муужгайг Кэти гэдэг. Кэти эзэнтэйгээ хамт Уралын Асбест хотод аж тєрдєг байна. 23 кг жинтэй энэ муур одоо дєнгєж 5 настай хэдий ч маш хvнд жинтэй тул тоглож наадахаа бvрмєсєн больж, эсрэг хvйсний муураа огт сонирхохоо байсан тєдийгvй єдрийн шар нарыг унтаж єнгєрvvлдэг болжээ. Эзэн нь одоо Кэти-г Гиннесийн номонд бичvvлэхээр хєєцєлдєж байгаа аж.



Америкийн хамгийн тарган ерєнхийлєгч


АНУ-ын 27 дахь ерєнхийлєгч Уильям Говард Тафт нь 1909 - 1913 онуудад тєр барьсан. Тэрээр єнєєдрийг хvртэл АНУ-ын бvх цаг vеийн ерєнхийлєгчдийн дундаас хамгийн тарганд нь тооцогддог байна. 159 кг жинтэй байсан тvvнийг зарим хорон хvмvvс усны онгоцондоо гацчихаад, гарч чадахгvй кран дууддаг хэмээн ёжилдог байжээ.


Хамгийн их жинтэй тєрсєн хvvхэд



Nadia Khalina хэмээх охин 7,75 кг жинтэй тєржээ. Хєєрхий ээж нь энэ охиноо яаж нэг юм тєрvvлснийг нь бодохоос єрєвдєлтэй санагдаж байгаа биз? Охин тєрсєн цагаа бодвол одоо нилээн жин хаясан аж. Эмч нар ч тvvний жинг бууруулахын тулд бvхий л арга хэмжээг авч байгаа гэнэ. Тэгэхгvй бол Надя-гийн зvрх муудах магадлал єндєр байгаа юм байна.


Ер нь бол 10,8 кг жинтэй хvvхэд тєрж байсан нь Дэлхийн “хамгийнд” тооцогдоно. Тэр хvvхэд АНУ-д 1879 онд мэндэлсэн бєгєєд 11 хоног амьдраад амьсгал хураасан гашуун тvvхтэй ажээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()