Хэрээтэй найзалдаг хvv

Амьтан хvн хоёрын нэгэн ер бусын нєхєрлєлийн талаар сонирхолтой сурвалжлагыг тантай хуваалцаж байна. Хvмvvс хэрээг хэдийгээр муу ёрын, єєдгvй амьтан гэж vздэг боловч хэрээ хvртэл цагаа тулахаар нєхєрлєл, хайр, хамтын амьрал гэж юу байдгийг мэддэг бололтой. Энэхvv нийтлэлийн гол баатар болсон зэрлэг асан хэрээ нь эхэндээ нэгэн бага сургуулийн хvvхэд бvртэй ойртон дотносохыг хичээдэг байжээ. Харин эцэст нь 10 настай Эммануэль Аддамс хэмээх нэгэн хvvгийн итгэлийг олж, єнєєдєр гэрийн тэжээмэл шувуу болж, эзнийхээ дэргэд бvх эрхийг эдлэн аж тєрдєг болсон байна. Ингээд, хvмvvний амьдралын хачин сонин тохиолдлуудын нэг болон хvн, хэрээ хоёрын ер бусын нєхєрлєлийн тvvхийг танд хvvрнэе.
Хэрээтэй найзалдаг хvv
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Эммануэль Адамс – ыг сургуульдаа явж байхад нь нэгэн зэрлэг хэрээ байнга л хаанаас ч юм нисч ирээд, мєр гаран дээр нь суудаг байжээ. Хvv хэрээний санааг ойлгож, тvvнд Жек гэдэг нэр єгєєд гэртээ авч ирэн тэжээх болсон байна.

Арван хоёрдугааар сараас эхлэн Сандерленд -ын нэгэн бага сургуулийн сурагчид хойноос нь хєєж, биен дээр нь суугаад салдаггvй нэг хэрээний талаар гомдол гаргах болсон байна. Сургуулийн байшингаас гарсан хvvхэд бvрийн хойноос Жек-шувуу хєєдєг байсан нь аминдаа нєхєрлєж найзлахыг, тэжээлгэхийг хvссэнийг байсан гэдгийг тэд хэрхэн ойлгох билээ. Ингээд орон нутгийн зєвлєлийнхєн бага сургуулиудын ойр орчимд шувуу vргээдэг тєхєєрємж байрлуулахад хvрсэн байна





Ингэснийх нь дараагаар мань хэрээ 10 настай Эммануэль Адамс хэмээх хvvд онцгой анхаарал тавьж, зєвхєн тvvнийг л оролдох болсон байна. Эхлээд тэрээр хvvгийн мєр, гаран дээр нь сууж, гэр сургууль хоёрынх нь хооронд хань болон хамт явдаг байжээ. Харин одоо бvр гэрт нь цуг амьдарч байгаа аж.  The Daily Mail сонинд бичсэнээр хvvгийн ээж нь Жекийг дураар нь тавих, эсвэл гэртээ авч vлдэх хоёрын алийг сонгохоо тодруулахаар шувуу хамгаалах байгууллагуудад хандаад байгаа юм байна. Одоохондоо тодорхой хариу ирээгvй байгаа ажээ. Дашрамд дурдахад хvv шувууныхаа хvйсийг хараахан тодорхойлж чадаагvй байгаа тул заримдаа Жек, заримдаа Жеки гэж дууддаг гэнэ.


Доорх зураг бол бас нэгэн шувуунд хайртай хvvгийн зураг.



2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()