Ийм саятангууд байх юм аа

Энэ удаад мєнгє хэрхэн хийж тvvнийгээ аль болохоор ихээр зардаг саятангуудын хачирхимаар явдлуудын тухай єгvvлэх гэж байна. Ихэнх хvмvvс элбэг хангалуун амьдрахын тулд нойр хоолгvй зvтгэж байхад, энэ мэт хvмvvс зvгээр л мєнгєє єєрийн сонирхол, таалагдсан зvйлдээ хэдэн саяаар нь цацаж байх юм. Хvний энэ орчлонд сонин содон зvйл их боловч мєнгє санхvvтэй холбоотой ийм тvvх тийм ч олон биш байх. Та хэрвээ хэдэн зуун саяаар тоологдох доллартай бол иймэрхvv алхам хийж, бvх хєрєнгєє хэн нэгэнд єгч чадах болов уу. Энэ бол бас бодох л асуудал... аз жаргал бол мєнгє хєрєнгє биш гэж олон хvн ярьдаг ч цаг нь тулхаар мєнгє тийм чухал биш гэж vv.
Ийм саятангууд байх юм аа
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (5 фото)

Виртуаль ертєнцєєс тєрсєн анхны саятан

Саятангууд ихэвчлэн аль нэгэн банк, хєрєнгийн зах зээл, эсвэл том бизнесийн хvрээнд мєнгє хийж капиталаа арвижуулдаг. Ailin Graef  эд нартай огт адилгvй. Тэрбээр ємнє нь хятад хэлний багш байж байгаад одоо саятангуудын клубийн гишvvн болсон. Ailin Graef виртуаль ертєнцєд мєнгє хийж чадсан цєєн хvний нэг. Second Life нэртэй гурван хэмжээст виртуаль ертєнцєєс дажгvй капитал олжээ. Хэрэглэгчид бодит цаг хугацаанд хоорондоо харилцаж виртуаль амьдралаар амьдардаг. Энд бvх юм бодит байдалд дээд зэргэр дєхєж очсон гэж хэлж болно.

Тvvний виртуаль ертєнцийн Anshe Chung нэртэй баатар том хэмжээтэй газар худалдан авч, газраа сайжруулж, байшин барьж, дараа нь єндєр vнээр бусад хэрэглэгчиддээ худалддаг. 2004 оноос эхлэн тэрээр 300 сая L$ (linden доллар буюу тоглоомын валют) цуглуулж чаджээ. Эдгээр долларыг валют солих цэг дээр 275L$-ыг  1US$ харьцаатайгаар сольж болдог.
Ailin Германы Франкфурт хотын ойролцоо амьдардаг мєртлєє хятадад єєрийн гэсэн офистой. Тэнд нь 10 орчим програм зохиогч ажиллаж виртуаль газар худалдан авах, зарах бизнестийг нь хєгжvvлэхэд тусладаг аж.



www.caak.mn (5 фото)

Саятан нохой

Бид бvхэн бусдаас илvv баян хvн гэж бид дуулсан болохоос биш, хvнээс илvv капиталтай нохой гэж дуулаагvй байх. Гантер IV хэмээх немецовчарка дэлхийд хамгийн баян нохой. Энэ нохой гvнгийн хатны хайртай нохой байсан єєрийн эцэг Гантера III гэдэг нохойноос єв хєрєнгєє залгамжилж авчээ.
Гантер IV Майами дахь Мадоннагийн байшинг худалдан авч дуудлагын худалдаан дээрээс маатан мєєг хожжээ. Одоо Гантер IV 372 сая доллартай. Хєрєнгє нь єдрєєс єдєрт єссєєр байна.



www.caak.mn (5 фото)

Єєрийн байшингаа африкийн Кенид урцаар солихоос буцахгvй саятан

Дийлэнх хvмvvс Кениэс анааш, арслангийн зураг, африкт хийсэн аялалынхаа талаар адал явдлын сэтгэгдэлтэй гэртээ ирдэг. Гэтэл нэг саятан Масаи омгийн ахлагчийн цолоор шагнуулж буцаж иржээ. Graham Pendrill бол ийм цолыг хvртсэн анхны цагаан арьст хvн. Цол хvртээх ёслолын vеэр Грехэм нь бухын шээс ууж, vхрийг золигт гаргадаг байна.

Тєрєлх Англидаа ирээд Грехэм масаи омгийн хувцасаа ємсєж эргэн тойрны хvмvvсийн сонирхлыг татаж эхэлсэн байна. Тэрээр африкийн єлсєж буй хvмvvст буян vйлдэх зорилгоор буяны санд мєнгє хандивлажээ. Єєрийнхєє 1.2 сая долларын vнэтэй байшинг зарж Кенид очиж амьдрахаар тєлєвлєж байгаа аж. Тэрбээр масаи омгийнхонд vнэхээр их татагдаж, тэдний цолыг хvртсэнийгээ нэр тєрийн хэрэг гэж vздэг байна.


www.caak.mn (5 фото)

Бvхэл бvтэн хот худалдаж авахаар шийдсэн саятан

Vнэт зvйлс болон vнэтэй машин худалдаж авна гэдэг бол баячуудын хувьд жирийн нэг байх ёстой эрхийн нэг. Гэтэл Scott Alexander тvvнээс давж бvр єєрийн гэсэн хоттой болохоор шийджээ. 31 настай магнат Болгарт эрэг дагуух нэг хотыг худалдаж авчээ. Тэгээд энэ хотоо англичууд ирж амардаг сувилалын хот болгохоор шийджээ. Тэр хотоо даруухнаар єєрийн нэрээр нэрлэжээ. Александр Манчестерт тусдаа байшинд амьдардаг. Болгар дахь хотыг нэгэн болгар бизнесменээс 3 сая доллараар худалдаж авчээ. Худалдааны хэлцэл дуусах хvртэл хотын байрлалыг нийтэд зарлаагvй байна.

Александрын компани пластик мэс заслын vйл ажиллагаа явуулдаг ажээ. Энэ компанид Том Круз ирж vйлчлvvлж киноны зураг авалтанд бэлдэж байжээ. Александр Скотт английн хамгийн vрэлгэн хvмvvсийн нэгэнд тооцогддог байна.



www.caak.mn (5 фото)

Орон гэргvй саятан


Nicholas Berggruen олон саяар тоологдох мєнгєтэй атлаа орон гэргvй нэгэн. Тvvнд юм худалдан авах сонирхол vгvй болсон бєгєєд ингэх нь ямар ч таашаал єгдєггvйн зэрэгцээ бvр зовлон нэмдэг гэж тэрээр ярьж байна. Николас материаллаг эд агуурсаасаа аажим аажмаар салж эхлэжээ. Нью-Йорк дахь сууц, Флорид дахь тусдаа байшин, авто машинаа заржээ. Єєрийн хураасан хєрєнгєє буяны санд, харин цуглуулгаа Берлин дэх урлагийн бvтээлийн музейд єгч гэрээслэхээр тєлєвлєж байгаа ажээ. Николасын хєрєнгє 2.2 тэрбум долларт хvрнэ хэмээн Форбс сэтгvvл vнэлжээ.


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()