Євєрмєц архинд донтогчтой хийсэн ер бусын ярилцлага

Зохиогчийн vг: “Хоёрдугаар сарын жавартай vдшээр ажлаасаа оройтож гараад Таганка-гийн шєнийн дэлгvvрлvv ногоо авахаар ороход “Гадаа ч хvйтан байна даа. Даанч метро онгойход бvтэн гурван цаг дутуу байгаа учраас биднийг оруулахгvй юм.” – гэсэн vгс чих дэлслээ. Энэ vгсийг хэлсэн хvн нь хир буртагандаа баригдсан уранхай хувцас ємсєж, гартаа хямдхан шар айрагны хоосонгvй лонх барьсан эр байв. Иймэрхvv хvмvvс Москвад олон байдаг боловч миний харсан эр бусдаас онцгой байсан юм. Учир нь тэр эрэгтэй хар арьстай хvн байлаа...”. Ингэж эхэлсэн ер бусын нэгэн ярилцлагыг танд хvргэж байна. Амьдралын эрээн барааны талаар, хvний алдаа онооны талаар олон зvйлийг хvvрнэх уг сонирхолтой ярилцлага танд нэгийг бодуулна гэдэгт итгэлтэй байна.
Євєрмєц архинд донтогчтой хийсэн ер бусын ярилцлага
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Дэлгvvрийн хажуухан талд нь хорин дєрвєн цагийн кафе ажилладагийг гэнэт санахын сацуу, халуун орны эр хvн яагаад барууны нэгэн их гvрний нийслэлд ирж, халуун орны уур амьсгалаар биш, харин хахир євлийн эрvv тачигнам жавар дунд, ингэж амьдрах болсон нь сониуч занг минь хєдєлгєхєд хар арьст эрийг кофегоор дайлахыг санал болгож, хариуд нь яагаад ингэж амьдрах болсон тvvхээ хvvрнэхийг тvvнээс хvслээ. Энэ саналыг маань сонсоод тэрээр “Асуух юм байна, ах хvv” – гэж хариулав.



Бид vvр цайтал ярилцсан юм. Хvний нутагт хамгийн муугаар амьдарч байгаа энэ залууг Мигель гэдэг, Куб гаралтай юм санажээ. Тvvний хєнгєн аялаганаас орос хэлийг тєгс эзэмссэн тєдийгvй хэлц vг, хэвшмэл хэллэгийг чадамгай хэрэглэдгийг нь олж мэдэв.

Гэхдээ ярилцлагыг сийрvvлэхдээ тvvний хэлсэн хараалын vгсийг боловсон ёсыг дагах зорилгоор хассан болно.




-    Мигель, чи ер нь яаж анх энд ирсэн талаараа яриач.

-    Vгvй яах вэ дээ. Санаа нийлсэн нєхєдтэйгєє ганц юм хувааж уучихаад, ийшээ иртэл метро хаалттай байж таараад оромжруугаа явж чадаагvй л сууж байна. Би чинь Новопеределкинод амьдардаг хvн шvv дээ.

-    Vгvй дээ vгvй. Оросод ирсэн тухай чинь сонирхож байна.

-    Аан, энэ бол маш энгийн юм л даа. Сургуульдаа би онц сурлагатан байлаа. Дараа нь Москвагийн Их Сургууль орж, химийн факультетыг улаан дипломтой дvvргэсэн. Тэр цаг ч 11 жилийн ард хоцорч дээ.

-    Улаан дипломтой юу? Мундаг юм аа. Харин одоо юу хийдэг юм бэ?

-    Юу ч биш ээ. Заримдаа жижиг сажиг зvйл оролдож талхны мєнгєє олдог. Жишээлбэл баяр ёслол ойртоод ирэхээр цэцэгний бизнес эрхэлдэг эндэхийн колумбчуудад ажиллаж, єдрєєр цалингаа авдаг. Гэхдээ энэ бол улирлын чанартай л ажил л даа. Тиймээс заримдаа ажилтай, заримдаа ажилгvй, ихэнх vед нь ингээд л сэлгvvцээд л явж байна.


-    Тэгээд энд ингэж амьдрах чамд юу нь сайхан байдаг юм бэ? Эх орон нь даллахгvй байна уу?

-    Vгvй чиш. Тэнд юугаа хийх юм. Миний эцэг Хаванна – д инженер хийдэг, шинжлэх ухааны доктор хvн байгаа. Гэтэл тэр хэр их цалин авдаг гэж санана? Ердєє 20 доллар шvv дээ! Би Куб-д хэзээ ч очихгvй ээ. Энд надад тааламжтай байдаг. Харин євєл нь л ёстой муухай хvйтэн дээ. Надад бас эндэхийн цагдаа нар нь таалагддагvй. Куб, Орос хоёрын цагдаа нар яг адилхан. Бvгд хахуульд идэгдсэн улс. Тєр нь хvртэл ард тvмнээсээ мєнгє саагаад л сууж байх санаатай. Би нэг удаа сотгуу явж байгаад Кубын паспортоо алдчихаад ахиж гаргуулах хvсэлт тавьтал надаас 300 доллар нэхсэн гээд бод л доо. Тэгтэл би Испани, Францад байж vзсэн хvн шvv дээ. Тэнд бол гадны иргэдийн алдсан бичиг баримтыг элчин сайдын яам нь vнэгvй л гаргаад єгчихдєг. Тэгээд ч би Европын єєр оронд байсан бол 300 долларыг єдєртєє л олчихно. Гэтэл Орост бол vvнийг олохын тулд жинхэнэ НЕГР шиг л ажиллах хэрэгтэй болно биз дээ.


-    Чи энд хууль ёсны дагуу амьдарч байна уу, эсвэл хараар уу?

-    Бvх юм хууль ёсны дагуу. Их Сургуулиа тєгссєний дараа би эхнэр, хvvхэдтэй болсон. Харин одоо хэн ч байхгvй ээ. Хvvхдvvдээ хаяа л нэг харах боломж олддог юм.

-    Салчихсан юм уу? Одоо хэнтэй амьддаг юм?

-    Одоо би Перугийн нэг эртэй хамт Солнцево-д байр хєлсєлж амьдардаг. Єшєє тодруулбал мань хvн надаас хєлсний мєнгє авдаг гэх vv дээ. Єєрєє бол тэндээ бараг байдаггvй юм. Хvрээд ирэхээр нь би агсан тавичихдаг юм доо. Ер нь бол би их хэцvv хvн. Надтай таарах амьтан байдаггvй л дээ. Гэхдээ л хєєрхий минь миний муухай аашийг тэсээд, бас байр хамтарч хєлслєх нэрийдлээр надаас сардаа маш бага мєнгє аваад л амьдраад байдаг юм даа.



-    Тэр Перу эр бас хар арьстай юу?

-    Vгvй ээ. Тэр байдаг л нэг перу эр. Жинхэнэ индиан даа. Маш намхан. Гэхдээ маш сайн залуу. Намайг хvртэл тэсээд байдаг хvн шvv дээ.

-    Сонсооч, ер нь манайхан хар арьстангуудад тийм ч таатай ханддаггvйг чи гадарладаг байх..?

-    Би єєрєє ч оросуудад дургvй юм чинь. Хамараа сєхсєн юмнууд. (гэж хэлээд Мигель 20 хvрэхтэй vгvй хэдэн шvдээ ярзайлган инээв). Тэр тусмаа Кавказын гаруудад дургvй. Тэд бол Францын хувьд Арабууд л гэсэн vг. Маш хэнхэг, давлиун улс.



Харин хар арьстай бид бол биеэ маш томоотой авч явдаг. Хэнийг ч хоргоогоод байдаггvй. Тэгтэл тэд л vргэлж биднийг доромжилж, бvдvvлэг хандан, єєрсдєє энэ нутгийн эзэд гэдгээ таарах бvртээ харуулахыг хичээдэг. Гэхдээ би бvvр скинхедvvдтэй нєхєрлєдєг гэвэл чи итгэх vv? Би тэдэнтэй заримдаа хамт наргиж, хамт алхдаг. Би ганцаараа хав хар, харин бусад нь vсээ юу ч vгvй хуссан зэвхий цагаан царайтнууд харагдана биз дээ. Заримдаа биднийг хамт байхыг хараад цагдаа нар зогсоод, бvх юм зvгээр vv гэж надаас асуудаг. Харин тэр vед скинхед найзууд маань “Зvгээр ээ. Энэ манай найз байгаа юм”- гэж хэлдэг дээ. Би ийм л мундаг хvн дээ. Би хамт байнга байдаг хvндээ л дарамттай яршигтай болохоос биш, ямар ч vед, ямар ч хvнтэй хэл амаа амархан олж чаддаг.



-    Гэхдээ л чи Кубрvvгээ буцах талаар огт боддоггvй гэж vv?

-    Би ємнє нь жилдээ нэг удаа Кубруу явдаг байсан. Харин одоо бол vнэн хэрэг дээрээ тийшээ аялах мєнгє халаасанд алга байна шvv дээ. Гэхдээ эцсийн эцэст Куб-ээс коммунистууд зайлахгvй бол би энд л ирж ясаа тавих болно. Би Майами-гаас гаралтай Кубуудад их найдлага тавьдаг юм. Тэд мєнгєтэй, бас бvх юманд нухацтай ханддаг хvмvvс. Тэд л Куб-ыг єєрчлєнє гэж боддог. Эс бєгєєс Куб-д хvн амьдрах арга vнэн дээ байхгvй. Энэ Кастро гээд нэг нєхєр бvvр ард тvмний шvдний євчин болж гvйцэж байна аа.



-    Чамтай энэ тал дээр vзэл бодол нийлэх хvн хэр олон байгаа бол?

-    Vнэн хэрэг дээрээ олон хvн надтай санал нийлнэ дээ. Гэхдээ зарим нь эсрэгээрээ боддог байх. Гэхдээ миний бодит байдлыг дvгнэх чадвар, тєсєєлєн бодох авъяас сайн хєгжсєн юм шvv. Кастро тєрийн эрхийг гартаа авахаас ємнє миний ээжийн шинэ гэр бvл маш том дэлгvvртэй сайхан амьдарч байсан. Гэтэл комминустууд ирээд бvх эд хєрєнгє, байгаа бvхнийг нь хурааж аваад, байранд нь баахан хєндлєнгийн хvмvvсийг хамт амьдруулах болсон. Энэ бол ердєє ганц л жишээ. Кубын ард тvмэнд эрх баригчид нь vнэхээр таалагддагvй нь туйлын vнэн байх аа, харин ч нэг. Харин миний эцгийн хувьд тєрийн энэ эргэлт сайнаар нєлєєлсєн байж мэдэх юм. Хєдєєний нэг залуу байсан аав маань профессор болсон болохоор би ингэж ярьж байгаа юм. Тиймээс миний аав бол Фидель Кастро-гийн талаар ам сайтай байдаг. Гэхдээ vнэн дээ ємнє нь л Кастрог сайлдаг байсан гэж ч хэлж болох юм. Одоо бол харин хамгийн сvvлчийн коммунист vзэлтнээс авахуулаад Куб-ын хvн бvр Кастрог vзэн яддаг болсон доо.



-    Чи цаашид юу хийж, яаж амьдрах тєлєвлєгєєтэй байгаа вэ?

-    Би ер нь бол Европруу явмаар байна. Тэнд эгэл жирийн сайхан амьдралтай найз нєхєд маань их олон бий. Би Европ-т их олон  ч удаа очиж байсан. Ер нь бол би аялах их дуртай хvн. Цагийн сайханд жил бvр л Куб-ээс гадна Германаас авахуулаад “Шмерман” хvртэл бvх л Европоор аялдаг байлаа. Харин сvvлийн vед их л хэцvv байна даа. Гутал авах ч мєнгє алга байхад юун Европоор аялах манатай. Энд ер нь маш олон хар арьстангууд тэнvvлчний амьдралаар амьдардаг ш дээ. Тэд шєнєдєє хаа нэгтээ хоног тєєрvvлээд, єглєєгvvр байгаа газрынхаа хамгийн эхний метронд сууж ийш тийшээ сэлгvvцнэ. Ингэхэд чамд 100 рубль байхгvй биз? 200 ч юм уу?...



Би тvvнд 200 рубль єгєєд салсан бєгєєд хэд хоногийн дараа Оросын євлийн тэсгэм хvйтнийг даагаад гарчихаар, нилээн сайн гутал авч єгсєн юм. Одоо мань хvн нилээн сэтгэл хангалуун байгаа бєгєєд надруу байн байн залгаж, “цагаан арьстай цорын ганц тєрсєн ах минь”- гэж намайг дууддаг болсон. Гэхдээ би Мигелийг эрvvл байхыг нь ганц удаа ч vзээгvй л явна.



Ийм нэгэн “Орос мєрєєдєл”-єєр амьдардаг Куб залуутай хийсэн ярилцлагыг танд хvргэлээ.



Хэд хоногий дараа би гуйлга гуйж явах бас нэгэн хар арсьтантай таарсан юм. Ер нь тэр шєнийн уртаас урт ярилцлагын эцэст би нэг л асуултын хариултыг олж мэдээгvй юм: “Хичнээн тєрийн бодлогыг буруу авч явдаг, тааруухан эрх баригчтай ч гэсэн далайн эргийн халуун уур амьсгалтай сайхан эх орноосоо яагаад энэ хvмvvс нvvр буруулж, єєрсдийнхєєс нь нэг их ялгагдаад байх юмгvй тєртэй Орос шиг ийм хахир хvйтэн євєлтэй газарлуу тэмvvлдэг юм бол?”



Нvvдлийн шувууд хатуу бэрх замыг туулан байж халуун орны диваажингаас Монголыг зорин ирдэг шиг хар арьстангууд Оросыг зорьдог гэсэн санааг энд хэлэх гээгvй юм шvv. Харин зvгээр л эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг vгний утгийг л уншигч та бvхэнд уг ярилцлагаар дамжуулах гэж орууллаа.


3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()