Мундаг хөгшчvvл

Нас бол цаасан дээр бичдэг тоо хэмээх товчхон бєгєєд оновчтой vгсийн баталгаа болсон амьдралын гайхалтай тvvхээс та бvхэнтэйгээ хуваалцах гэж байна. Vvнд, 58 настай сиамын ихрvvд, 21 хvvхэдтэй 90 настай эцэг, 140 жил насалсан муур, 80 настай фото модель, 83 настай иогийн дасгалжуулагч гэх мэт хvний санаанд оромгvй бодит баримтууд байгаа. Ингээд хєгшчvvлийн амьдралтай холбоотой сонирхолтой баримтуудыг vзэж сонирхоцгооё.
Мундаг хөгшчvvл
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (8 фото)

Хvvхэд тєрvvлсэн єндєр настан
Ражо Деви Лохан (Rajo Devi Lohan) энэтхэгийн хамгийн «хєгшин» эх. 2008 оны 11 дvгээр сард 70 настай байхдаа эхний хvvхдээ тєрvvлсэн. Тэрээр 40 жил энэ агшныг хvлээсэн бєгєєд хvvхдээ 3 нас хvртэл нь хєхєєрєє хоолллож єсгєнє хэмээн ярьж сууна.


www.caak.mn (8 фото)

Иогийн дасгалжуулагч
Бетти Калман 83 настай гэхэд ямар ч хvvхэд хийж чадахгvй нугаралтыг хийдэг. Тэрбээр 40 жил иог заасан туршлагатай. Одоо ч гэсэн спортын бие галбиртай хэвээр бєгєєд гадаад тєрх, энергиэрээ ямар ч насанд хvн бие бялдрын болон оюун санааны хувьд эрvvл саруул байж чадна гэдгийг нотлон харуулж байна.


www.caak.mn (8 фото)

Сиамын ихрvvд
Маурин Галион 1951 онд анх тєрєхдєє хоёр хvvхэдтэй болж, эдгээр нь нэг биеийг хуваах юм гэж санаач vгvй биз. Бvсэлхийнээсээ доош нийлж ургасан Ронни, Донни хоёрыг эмч нар долоо хоног ч амьдрахгvй хэмээн vзэж байв. Гэсэн хэдий ч эдгээр хоёр эр зоригтон 58 нас хvрч байна. Тэд vр хvvхдvvддээ хэцvv боловч сонирхолтой амьдралынхаа нарийн ширийн зvйлийг ил тод байлгах vvднээс хэвлэлийнхэнд ярилцлага єгч, баримтат киноныхонд хувийн амьдралаа дэлгэхийг зєвшєєрчээ. Ронни, Донни хоёр vнэхээр атаархмаар тэсвэр хатуужилтай. Єдєр бvр байнга хамт байдаг....


www.caak.mn (8 фото)

Эцэг
Энэтхэгийн фермер Нану Рам Жоги (Nanu Ram Jogi) 12 хvv, 9 охин, 20 ачтай. Харин одоо 90 насандаа дахиад нэг хvvхдийн эцэг болжээ. Тэрбээр 100 нас хvртлээ эцэг байна хэмээн ярьж сууна. Vнэхээр эрч хvчтэй аав байгаа биз дээ. Нану Рам Жоги дєрвєн удаа гэрлэж, одоо дєрєв дэхь эхнэртэйгээ сонирхолтой, эрч хvчтээр дvvрэн амьдарч байгаад нь атаархмаар...


www.caak.mn (8 фото)

Муур
2001 оны 7 дугаар сарын 31-нд Англид дэлхийн хамгийн хєгшин Спайк нэртэй муур нас баржээ. Тvvний эзэн Мо Элкингтон (Mo Elkington) хэлэхдээ, муураа 1971 онд худалдан аваад хєдєлгєєнийг нь хорьж цагдаагvй, хєнгєлєєгvй, мууранд зориулсан загас болон хоол хvнс єгєхдєє vе мєчнийх нь євчинд тааруулж бага зэрэг зуун наст хольдог байсан хэмээн ярьжээ. Ийм байдлаар Спайк муур 31 жил буюу хvний насаар бол 140 жил наслажээ.


www.caak.mn (8 фото)

Фото модель
Эдvгээ гоо сайхан, залуу нас хэмээх энэ хоёр ойлголт ижил утгатай болжээ. Дафния Сельф (Daphne Selfe) энэ утга санаа ижил биш гэдгийг нотолсон нэгэн. Энэ эмэгтэй 80 насандаа єєрийн бие галбир, явдал, урт мєнгєлєг vсээрээ английн хамгийн ахмад загвар ємсєгч хэмээн тооцогдож байна. Dolce&Gabbana, Tata-Naka болон Michiko Koshino загварын ордныхон Дафнийг єєрийн бvтээгдэхvvний vзvvлбэртээ урьдаг байна.


www.caak.mn (8 фото)

Баримал
Энэ баримал археологчдын vзэж байгаагаар 35,000 жилийн настай. Зэрлэг арслан зааны соёогоор бvтээгдсэн. Эмэгтэй хvний биеийн галбирын бvх шинжvvдийг багтаасан. Тэр vед ийм баримал эмэгтэй хvний гоо vзэсгэлэн, vржил шимийг илэрхийлж байсан хэмээн хэлж болно. Энэхvv жижиг баримал хэд хэдэн хэсэг болон хуваагдсан байсан бєгєєд цуглуулж нэг баримал болгожээ. Ийм барималыг хийхдээ чулуу болон ясан багаж зэвсгийг ашигласан байх талтай.


www.caak.mn (8 фото)

Цуур
35,000 жилийн ємнє амьдарч байсан хvмvvс хєгжингvй соёл, туршлагатай байжээ. Vvнийг эх хvний баримал тєдийгvй германы ємнєд хэсгийн Hohle Fels агуйгаас олдсон хєгжмийн зэмсэг харуулна. Энэ зэмсэг нь ясаар хийсэн бєгєєд єнєєгийн цууртай дєхєж очно. Зэмсгийн хэлтэрхийнvvдийг цуглуулж vзвэл зэмсэгийн урт нь 21 сантиметр бєгєєд нэг тал нь шvдний ор гарсан байх бєгєєд нєгєє хэсэгт нь 5 нvх гаргасан байна. Vvнийг цуур гэхгvй гэж vv? Тэгээд ч энэ олдвор 35000 жилийн настай.


2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()