Чех дэх пивоны диваажин

Чех улсын нутаг дэвсгэр дэхь Ходова Плана хэмээх бяцхан тосгонд шар айрагны хорхойтнуудын хувьд жинхэнэ диваажин болсон газар байдаг ажээ. Тэндэхийн нэгэн гэр бvлийн ажиллуулдаг "Chodovar" хэмээх шар айрагны газар нь ирсэн зочдоо зєвхєн мєрєєдєж л болох байдлаар угтан авч, дайлдаг юм байна. Тэнд очсон vйлчлvvлэгчид шинэхэн исгэсэн пиво уугаад зогсохгvй пивотой ванн-д ханатлаа орж болох ажээ. Ингээд бvгдээрээ шар айраганд дуртай хvмvvсийн диваажин болсон Чех дэхь нэгэн ер бусын газартай танилцацгаая. Хvн болж тєрснийх заавал очиж vзэх газруудын тань жагсаалтыг нэгээр нэмнэ гэдэгт итгэлтэй байна.
Чех дэх пивоны диваажин
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


"Chodovar"-т очсон хvмvvс шар айрагаар дvvргэсэн усны онгоцонд тааваараа орохын сацуу, пивоны найрлагатай цєцгийн тосоор массаж массаж хийлгэж, компресс тавиулах боломжтой.

Ингээд бvгдийг эхнээс нь танд ярьж єгье.

Ходова Плана тосгон нь Чехийн нийслэл Праг хотоос 155 км буюу машинаар явбал 1 цаг гарангийн зайтай газар оршдог.



Таны харж байгаа эдгээр тєхєєрємжvvдэд шар айргийг исгэдэг байна.



"Chodovar"-ын хашаан дотор нь нэгэн усан оргилуур байх ажээ. Энэхvv усан оргилуураас л тэндэхийн бvх зvйл эхтэй гэж ярьдаг юм билээ. Гэхдээ хамгийн гайхалтай нь энэ биш ээ...



...Харин хамгийн гайхалтай зvйл нь юу вэ гэхлээр, усан оргилуурын ар талд нь байдаг бяцхан гоожуурнаас шар айраг зvгээр л урсаж байдаг явдал юм. Яг л манай хар хорины эрдэний усан оргилуур шиг. Тиймээс тэрvvгээр зочилж, хашаанд орсон жуулчин болгон тэндэхийн шар айргийг амтлах боломжтой ажээ.



Амт, чанарынх нь талаар тайлбар єгєєд илvvц биз.



Шар айрганд дуртай хvн бvрийн vнэхээр жинхэнэ мєрєєдєл гэдэгтэй тэнд очиж vзсэн хvн бvхэн маргадаггvй.



Харин энэ тариан тvрvv ургаж байна. Тэнд маш дулаахан бєгєєд чийглэг байдаг учраас тариа нь ч сайхан ургадаг ажээ.



Та одоо дэлхийн хамгийн томоохон шар айрагны хувийн vйлдвэрvvдийн нэгийг харж байна.



"Chodovar" буюу “Ангал дунд” хэмээх нэртэй энэхvv ресторан нь vнэхээр ангал дунд баригджээ. Хаалгаар нь ороод урт хонгилоор явсны эцэст зоогийн газрын танхимд ордог.



Эдгээр хvмvvс бvгд шар айрагны vлгэрийн гэмээр “аялалд” гарах ээлжээ хvлээн сууна.



Танхимын єнцєг бvрт шар айрагны vйлдвэрлэх явц болон хэрэглээтэй холбоотой ажил мэргэжлийн хvмvvсийн хєшєє барималуудыг олж харах боломжтой.





Энэхvv цагаан нохойны зураг маш эртний итгэл vнэмшил тvvхийг агуулсан их утга учиртай зvйл юм билээ. Нохойг Альби гэдэг. Альби нь хавцал хадны завсрыг муу юмнаас хамгаалдаг гэж тэндэхийнхэн итгэдэг. Тиймээс тус vйлдвэрийн хамгийн залуу ажилтан юмуу дадлагажигч нь шинэ шар айраг исгэх бvрт дээжийг нь рестораны хамгийн захын буюу ангалд хамгийн их шигдсэн танхимд оруулж тавьдаг байна. Ингэснээрээ тэд Альби нохойнд хvндэтгэл vзvvлж, vеийн vед тэднийг муу бvхнээс хамгаалсаар байхыг бэлэгддэг ажээ.



Шар айрагны амт чанарыг шалгагч болон загасчин хоёр.







Хєлчvvрхсэн vйлчлvvлэгчийн барималын дэргэд зогсох нэгэн сониуч хvv.



Тэнд очсон жуулчид маш олон тєрлийн бэлэг дурсгалын зvйлсээс сонгон авах боломжтой. Шар айрагтай vсний шингэн саван, лосьон, саван зэрэг хvртэл байдаг.



За энэ байна даа, нєгєє шар айраганд ордог газар нь.



Дотор талын байдлыг нь та харж байна. Тэнд очсон хvн маш бага мєнгє тєлєєд нь тусгай vйлчлэгчдээр хувцасаа тайлуулж, шар айраган- “халуун усан”-д мєн тэднээр хєтлvvлж оруулуулна.  Мєн хажууд нь шар айраг гоождог гоожуур байх бєгєєд танд аяга бариулчихна. Аяга, гоожуур хоёроороо юу хийхийг та л шийднэ дээ.



“Диваажин гэж нэг иймэрхvv газар байдаг юм” - гэвэл би лав итгэнэ ээ.



Эсвэл ийм ч юм уу.



Эсвэл ийм



Эсвэл ийм ч байж болох юм.



4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()