Сазерлендынхан буюу 7 эгч дvvс

Одоогоос 100-150 жилийн ємнє эмэгтэйчvvдийн гоо сайхны нэг хэсэгт гоёоор самнасан урт vс мода болж байжээ. Тэр vеийн АНУ-ын Нью-Йорк мужийн Локпорт хотод амьдарч байсан Сазерлендынхан буюу 7 эгч дvvс энэхvv vс гээч зvйлээрээ дэлхийд vнэхээр алдаршиж чадсан юм. Эгч дvvсийн vсний нийт урт 37 фут (11 метр) хvрчээ. Гайхалтай биш гэж vv... мэдээж тэр vед шvv дээ. Ингээд та бvхэндээ уртаас урт vс, гоо сайхан, авъяас, сайн эцгийн заавар зєвлємж, эв нэгдлийн ачаар тухайн цаг vедээ домог болон алдар нэр нь цуйраатаж байсан гайхамшигт долоон эгч дvvсийн vлгэр мэт тvvхийг сєхєж байна.
Сазерлендынхан буюу 7 эгч дvvс
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Сазерлендийн бvсгvйчvvд урт vсээрээ хамгийн их алдаршсан хvмvvс. Тэд vсээрээ vнэхээр "од" болж их ч хєрєнгє цуглуулж чаджээ.  Vсээ янз бvрийн реклам сурталчилгаанд vзvvлж мєнгє олох нь XIX зуунд шинэлэг зvйлд тооцогдож байв. Тэд Барнум, Бейли нарын циркийн шоуд оролцож орлого нь тэднээс давж байв.



Барнум 7 эгч дvvсийг "ертєнцийн долоон гайхамшиг" хэмээн нэрлэдэг байв. Тэд 1800-аад оны сvvлчээр дэлхийн алдартнуудын тоонд аль хэдийн орсон байлаа. Тэдний гоёмсог vс уянгалаг дуунууд єєрсдийг нь саятан болгосон нэг vе байхад, тэдний этгээд vрэлгэн байдал эргээд гуйланчлахад хvргэсэн гунигтай тvvх ч бий.



Хатагтай нар эхлээд ах Чарльз Кэррелтойгоо "Сазерлендийнхны долоон эгч, нэг ахын концерт" нэртэйгээр вокаль (дуулал) концерт зохион байгуулахыг хичээж байв. Тэд дуулж, фортепиано дээр тоглож байгаад дараа нь Барнум, Бейли нар циркдээ урьж тоглуулах болжээ.



7 эгч дvvс гэр бvлийнхнийхээ дэмжлэгтэйгээр гадаад єнгє зvсдээ илvv анхаарч, олон сая хvмvvст vсээ хэрхэн арчлан гоо сайхан байх зєвлєгєє єгч, vс арчилгааны шингэн хvртэл бvтээжээ.



Эмийн ургамлаар эм хийж, эмч домч болж байсан тэр vед 7 эгч дvvс vс арчлах талаар дэлхийн хэмжээний маркетинг явуулж байлаа.



7 бvсгvйн эцэг Флетчер Сазерленд сvмд номлогч, дуучин, зохиолч, зохион бvтээгч, улс тєрч ерєнхийлєгч Бьюкенений албанд зvтгэх зэрэг олон талын авъяастай нэгэн байв. Флетчер хvмvvсийг єєртєє татахыг мэддэг байв. Тvvний талаар нэгэн илтгэлд: "авъяастай, эр зоригтой, євєрмєц сэтгэдэг, аналитик сэтгэлгээтэй" хэмээн сайшаасан байдаг.



Флетчер Сазерленд угийн царайлаг урт vст 7 охин , нэг хvvдээ шоу-бизнест хєл тавих санааг хэлж єгчээ.



Эдгээр залуусын шоу сvмийн дуу, зочдод зориулсан дуулал шинжтэй байсан нь олны талархлыг хvлээж байсан авч, тэдэнд жинхэнэ алдар нэрийг урт vс нь авчирч єгчээ.

Хvмvvсийн vс євчин болон амьдралын муу нєхцлєєс болж унаж гэмтэж, vс арчлах ид шидийн шингэнийг мєрєєдєж байсан тэр vед ямар ч эмч овсгоо, заль мэх ашиглаж эм бэлдмэлийг энгийн болхи аргаар хийж мєнгє олдог байв. Харин 7 эгч дvvс Сандерлендийнхан vс, vс арчилгааны шингэнээрээ амьд реклам, vлгэр дууриал болж байлаа.



Сазерлендийнхний бизнес том болж, 1890 онд гэхэд 2,5 сая лонх vс арчилгааны шингэн хийжээ. Дєрвєн жилийн дараа 3 сая долларын ашиг олжээ. Энэ нь тэр vедээ хамгийн ихэд тооцогдож байв.



Сазерлендийн гэр бvлийн гишvvд санаснаараа их мєнгє олдог байсан хэдий ч vйлчилдэг хvмvvс, албат, хувцас, гэрийн амьтад, алт мєнгєн эдлэл, тансаг байшин, эрдэнэсийн зvvлт, аялал жуулчлал, архи дарс болон сvй тавих гэсэн харчуудад зарцуулдаг мєнгє нь орлогоосоо давж байв.



7 эгч дvvс хамт амьдрахаар шийдэж, бизнес болон амьдралынхаа нэгдлийн бэлэг тэмдэг болгож гоё сайхан байшин бариулжээ. Олон мянган акр хэмжээтэй зэрэгцэн байрласан ферм, ой модоор хvрээлэгдсэн Сазерлендийнхний эдлэн газар хамгийн тансаг байлаа. 7 эгч дvvс єєрсдийнх нь баялагт єрсєлдєгч гарч ирэхээс болгоомжилж 4 нь нєхєрт гараагvй. Зєвхєн нэг нь л хэдэн хvvхэдтэй байсан юм.



Тэдний нэр хvнд тухайн vеийн Мэй Уэст, Мэри Пикфорд, Чарли Чаплин, Дуглас Фэрбенкс зэрэг алдартнуудын цаг хугацаагаар шалгагдсан єв сангаас нь дутахааргvй байлаа. Хvмvvс аз хайр  сэтгэл бэлэгшээж 7 эгч дvvсийн vснээс нь тасдаж авахыг оролддог байв. 7 эгч дvvс гарын vсгээ бэлэглэх, нийтлэл, сувенир, фото зураг дээр гарын vсгээ зурах зэргээр мєнгє их олдог байв.



7 эгч дvvс их шvтлэгтэй хvмvvс. Тэдний амьдрал, биеэ тоох байдал, алдар нэрээ мэдрэх, дэгжин дээшлэх болон унаж уруудах зэрэг нь зохиолд гардагаас илvv байсан нь хачирхалтай.







8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()