Сурталчилгаа (15)
Хаах

Нохойны йог

2011-04-01, 07:31
16,243
Асар их тэсвэр тэвчээр, удаан хугацааны сургуулилт, хооллолтын тодорхой горимыг хангаж байж л хvний хийж чаддаг болмоор йогийн хамгийн хэцvv байрлалуудыг тєрєл бvрийн ноход хийж буй мэтээр хєгжилтэйгєєр ургуулан бодож монтажилж чадсан уран бvтээлч болох Дэн Борисын хєгжилтэй зурагнуудыг танд толилуулж байна. Нохойнд хайртай хvн байвал, эсвэл йогийн талаар илvv ихийг мэдэхийг хvсч байгаа хvмvvс байвал энэхvv нийтлэл заавал таалагдана. Учир нь энд нохой л хийж байгаагаар харуулсан болохоос биш байрлал тухай бvрийнх нь нэрийг, юунд сайн болохыг нь тайлбарласан байгаа. Ингээд ажлынхаа зай завсраар харах хєгжилтэй нийтлэлээ хvлээн авна уу.
Нохойны йог

Энд байгаа бvх зурагнууд нь Дэн Борисын “Нохдын йог” номонд багтсан байгаа. (© Dan Borris)



Агра дахь Кутте Ка студид дарсан энэхvv зураг дээр Куккутасана байрлалыг авсан нохойн йогийн “их мастер” Чоте-г харж байна. Чоте гэдэг нь Хинди хэлний “єчvvхэн” гэдэг утгатай vг юм. Чоте нь маш бяцхан бие болон гайхалтай уян хатан байдлаараа алдартай гэнэ.



Випарита Салабхасана – байрлал. Гэдэс, нурууны доод хэсэг, єндгєвч/тємсєг болон хєлний булчингуудыг чангалах ач холбогдолтой. Мєн хvчил тєрєгчийг уушгиндаа авахад сайнаар нєлєєлж, нурууны ясны уян хатан байдлыг сайжруулдаг байна. Тvvнчлэн энергийн сувгуудыг нээж, зvрх судасны vйл ажиллагааг идэвхижvvлдэг байрлал ажээ.



Вришикасан буюу хилэнцэт хорхойн байрлал. Нурууны мэдрэлийн тєгсгєлvvдийг цочроож, тархин дахь цусан хангамжийг нэмэгдvvлдэг бєгєєд бие болон ухамсар хоёрын уялдаа холбоог сайжруулдаг. Биеийн бvхий л тогтолцоог сэргээнэ.



Баддха Конасана – мохой єнцєгт байрлал. Энэхvv байрлал нь астмаас урдчилан сэргийлж, цусны єндєр даралтыг бууруулж, цусны эргэлтийг жигдрvvлэн, зvрхний цохилтыг хэвийн байлгах ач холбогдолтой. Тvvнчлэн ядаргаа, сульдаа, сэтгэлийн дарамтыг арилгадаг байна.



Урдхва Мукха Сванасана – нvvрээ єндєрт єргєсєн нохой гэдэг байрлал. Мєр, цээж, уушиг, гэдэсний булчинг суллах vvрэгтэй. Ингэснээрээ нурууны ясыг бэхжvvлж, бєгтєр арилгахаас гадна астмыг намжаадаг байна.


Ромео гэдэг нэртэй пуделийн зураг. Дэн Борисын энэхvv зургийг 1965 онд Зума наран шарлагын газар авсан гэж тайлбарлажээ.



Адхо Мукха Врксасана – гарны зогсолт. Гэдэсний булчинг сунгаж, мєр, гарны булчинг чангалахаас гадна тэнцвэрийг сайжруулдаг ажээ.



Падангустхасана – хуруун дээрхи зогсолт. Гэдэсний булчинг чангалж, аарцаг болон хєлний артритыг эмчилдэг. Бие болон ухамсрыг тэнцвэржvvлдэг байна. (© Dan Borris)



Нохойн йогийн их мастер Роки Баркжан юм гэнэ ээ. (© Dan Borris)


2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()