Монголын цоохор ирвэс

2011-04-02, 04:43
49,392
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хєтєлбєрийн газар “Цоохор ирвэсэнд ээлтэй нутаг” тєслийн хvрээнд Жаргалантхайрхан, Бумбатхайрхан уулын ирвэсийг хамгаалах vйл ажиллагаа явуулахын сацуу уг амьтны байршил, тоо толгой, малд vзvvлж байгаа нєлєєлєл зэргийг судалж байгаа билээ. Энэ зорилгын хvрээнд дээрх газарт автомат зургийн аппарат байрлуулах ажлыг зохион байгуулсан юм. Бумбатхайрхан уулын Єлийн аманд 2011 оны 1 дvгээр сарын 24-ний єдєр 3 аппарат, Жаргалантхайрхан уулын Цагаан сайрын аманд 1 дvгээр сарын 26-ны єдєр 2 аппарат, нийт 5 аппарат тавьсан. Энэ 2 уул нь Их нуурын хотгорын ирвэсний гол байршил нутгийн нэг тєлєєлєл бєгєєд дээрх газруудыг сонгох, аппарат байршуулах, тvvнийг эргэж тойрох ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор хийжээ.
Монголын цоохор ирвэс
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

Видео.




Нутгийн иргэдийг ирвэсний судалгааны ажилд татан оролцуулах нь тэднийг энэ амьтны байгальтай хэрхэн зохицон амьдардаг г.м амьдралын онцлогийг нь таньж мэдэх, ямар сонин содон амьтан гэдгийг нь ойлгуулах, улмаар ирвэс хамгаалалд тэдний оролцох оролцоо нэмэгдэх, зардал хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой билээ. Гагцхvv тодорхой хvмvvсийг карт уншуулах, мэдээлэл авах, дамжуулах, аппаратыг эргэж тойрон харж хандах, картыг солих зэрэгт сургаж хамтран ажиллах хэрэгтэй юм. Энэ удаа бид аппаратуудыг 15-26 хоногийн хугацаатай байршууллаа.
Хэдийгээр цєєн тооны аппаратыг богино хугацаанд тавьсан боловч багагvй амжилтад хvрсэн. Мэдээж энэ нь цаг хугацаа, газраа зєв сонгосонтой холбоотой. Нэгдvгээр сар бол хvйтний эрч эцсийн цэгтээ хvртэл чангардаг vе. Гэтэл зарим амьтдын амьдралын нэн чухал, тодруулан хэлбэл vр удмаа vлдээдэг vржлийн vе энэ их хvйтэнтэй давхцдаг нь нэн сонирхолтой. Цоохор ирвэсний ороо нийлэг мєн л хvйтний эрч ид хаваа гайхуулсан нэг, хоёдугаар сарыг дамнан явагддаг.

Энэ гайхалтай цаг vеийн онцлогийг харгалзан автомат аппарат тавьж судалгаа хийсэн нь ирвэс хэмээх энэ нууцлаг амьдралтай амьтны амьдрал, экологийн асуудлыг судлахад тодорхой хэмжээгээр тvлхэц болж байгаа хэрэг бєгєєд цаашид энэ ажлыг vргэлжлvvлэн хийх нь нэн чухал юм. Ингэхдээ цєєн боловч гол цєм газарт аль болох удаан хугацаагаар тавьж, энэ нууцлаг амьтны амьдралын нарийн ширийн зvйлийг илрvvлэх, улмаар тvvний амьдралыг харуулсан шинжлэх ухаан-танин мэдэхvйн баримтат кино хийх ч бvрэн боломжтой гэдэг нь харагдаж байгаа бєгєєд бид ч ийм зорилт тавьж ажиллах нь зvйтэй болов уу. Єєрєєр хэлбэл, тvvний амьдралын нарийн асуудлыг хєндєж гаргах нь шинжлэх ухаан, танин мэдэхvй, цаашлаад хамгааллын стратеги боловсруулахад чухал тvлхэц болно.

Энэхvv мэдээллийг илгээсэн нэр нь vл мэдэгдэх зочинд баярлалаа...



21
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()