Хар тамхийг хууль бусаар хил нэвтрvvлж байсан аргууд

Аз жаргалын тvлхvvр нь мєнгє гэдэгт бvрэн итгэж, тvvнийг олохын тулд шудрага vнэнээр явах хангалтгvй гэдэгт эргэлздэггvй хvмvvс “хуулийг зєрчих гэж л гаргадаг юм” гэсэн шиг байж болохгvй бvхнийг хийсээр, нийгэм болгонд єєрийн гэсэн бараан байр суурийг эзэлсээр байдаг билээ. Эдгээр хvмvvсийг бид гэмт хэрэгтнvvд гэж нэрлэдэг. Тэдний дундаас хар тамхины наймаачид бол хамгийн хэцvv, хамгийн толгой євтгєсєн гэмт хэрэгтнvvд юм. Харин одоо та бvхэнд хар тамхийг хилээр нэвтрvvлэхийн тулд хэрэглэж байсан хамгийн сонирхолтой арга, замуудын талаар мэдээллийг хvргэж байна. Vvнээс санаа аваасай гэсэндээ бус, харин алаг хорвоогийн сонин хачнуудын нэгээс таныг мэддэг байгаасай гэж оруулсан юм шvv.
Хар тамхийг хууль бусаар хил нэвтрvvлж байсан аргууд


Ингэж тэд хvvхдийн єрєєг хар тамхины “там” болгон хувиргадаг байна. Мюнхений цагдаагийн машиныг дуурайлган хийсэн энэхvv тоглоомноос героин болон тvvнийг савладаг материал, хар тамхи наймаалахад зориулсан бусад эд хэрэгслvvдийг нуусан байжээ.



Хvvхдийн тоглоом бол ер нь хар тамхи зєєвєрлєхєд хамгийн тохиромжтой зvйл юм байна. “Toy Story” хvvхэлдэйн киноны энэхvv тємсєн хvvхэлдэй дотроос австралийн гаалийн цагдаа нар 300 гр экстази-г олжээ. Vvнийг Ирландаас оруулж ирж байсан аж.



Хvн бvхний хvvхэд насны салшгvй хэсэг байдаг эвлvvлдэг тоглоом буюу LEGO-г ч гэсэн хар тамхины наймаачид зvгээр орхиогvй байна. Тэд эвлvvлдэг тоглоомны хайрцаганд дотор кокаинтай уут нуусан байв.



Хvнсний зvйлсийг ч гэсэн хар тамхи зєєвєрлєхєд єргєн ашигладаг юм байна. Таны энэхvv харж байгаа зурагт кокаин-ыг уут уутанд хийж, маш сайн дуурайлган хийсэн гадил жимсний хальсанд дунд багтаажээ. Бельгийн цагдаа нар энэхvv залийг олж мэдсэнийхээ дараа хэсэгтээ л сааталд орсон байна.



Жинхэнэ хувилбараасаа хэд дахин єндєр vнэтэй хуурамч “цом”. 2010 оны хєл бємбєгийн ДАШТ-ийн vеэр 11 кг кокаинаар дvvргэсэн хуурамч цомыг Испанируу гаргах гэж байхыг Колумбын цагдаа нар илрvvлжээ. 11 кг кокаин нь 500 000 евро – гийн vнэд хvрдэг бол хєл бємбєгийн дэлхийн аваргад очдог жинхэнэ цом нь 150 000 евро л байдаг аж.



Хар тамхи хил дамнуулан наймаалсан хэргээр саатуулагдагчдын дунд алдартай хvмvvс байх нь олон тохиолддог. Жишээлбэл саяхан Нью-Йоркийн онгоцны буудал дээрээс ФИФА-гийн шvvгч асан Байрон Морено-г баривчилжээ. Эквадорын иргэн тэрээр дотуур хувцсандаа 6 кг кокаин нууж яваад баригдсан байна.



"Bodypacking" гэдэг нь хар тамхи хэл дамнуулан наймаалах хамгийн ер бусын аргуудын нэг юм. Франкфуртын гаалийн ажилчид нэгэн Камерун эрийг баривчилсан байна. Тэрээр хиймэл хєлєн дотроо 198 уут кокаин нууж яваад илчлэгджээ.



Одоо харин хамгийн ой гутмаар хvний мєсгvй аргуудын нэгийг танд танилцуулъя. Колумбын хар тамхины наймаачид бяцхан гєлєгнvvдийн биеийг зvсч, дотор нь 3 кг орчим кокаиныг хуваарилан хийгээд хилээр гаргах гэж байгаад аз болж Америкийн DEA албаныханд баригдсан байна. Хамгийн авууштай нь мэргэжилтнvvд гєлєгнvvдэд ямар ч гэмтэл учруулалгvйгээр хам тамхийг нь гаргаж авчээ.



Тэр болгон усны гадарга дээр харагдаад байдаггvй бяцхан завинуудаар хар тамхийг зєєвєрлєх нь нилээн тvгээмэл ажээ. Энэхvv бичил шумбагчуудыг усан онгоцны ёроол юмуу хажуу бєєрєнд нь аргамжиж, зорьсон газарт нь “саадгvй” хvргэдэг байж..



Хар тамхины наймаачид маш олон хvний амийг залгидаг гэдгийг бид мэднэ. Бас хар тамхийг татах юмуу тvvгээрээ дамжуулан асар их мєнгє олохын тулд яахаас ч буцахгvй гэдгийг нь ч мэднэ. Тэгтэл тэд оршуулганы чулуунд хvртэл хар тамхиа нууж, тээвэрлэдэг гэдгийг мэдэх бил vv? Ємнєд америкийн хар тамхины наймаачид байж болох бvхий л боломжийг ашиглан, “vнэт бараагаа” зорьсон газраа хvргэхийг хичээдэгийн нэгэн жишээ нь энэ.



Гэгээн Мария эхийн энэхvv хєшєєн дотор хvртэл хар тамхийг нуусан байсныг олж тогтоожээ.



Олс, дээсэн дотор нунтаг цагаан тамхийг нуусан байж мэднэ гэдэг санаа хэний тархинд орж ирэх бил ээ? Мэдээж хар тамхины эсрэг тэмцдэг, хил гаалийн ажилчид, цагдаа нарын толгойд л ийм бодол тєрнє. Єєрєєр хэлбэл уртаас урт олсон дотор нуусан байсан хар тамхийг тэд илрvvлж байжээ.



Хилийн зурвастай маш ойр амьдардаг хар тамхины наймаачдын хувьд дээрхи санаанууд шиг тєрєл бvрийн ой тойнд оромгvй зvйлсийг сэтгэн суух шаардлага гардаггvй байна. Тэд зvгээр л хонгил ухчихдаг ажээ. Жишээлбэл Мексик, АНУ хоёрын хилийн зурвасын чанх доор нь ухсан энэхvv хонгилоор маш олон жилийн турш хэдэн тонн хар тамхийг зєєвєрлєжээ. Мэдээж DEA-гийнхан vvнийг илрvvлсэн.


8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()