Николай Кобельковын амьдрал

Николай Кобельковын амьдрал vнэхээр эр зоригийн гайхамшигаар дvvрэн билээ. Эрхтэн эрvvл саруул бvтэн хvмvvс амьдралд доошоо орж, ууж согтуурч байхад тэрбээр эрхтэн бvрэн бvтэн хvмvvсээс дутахааргvй амьдарч байгаа нь тvvнийг дэлхийд алдаршуулж, тvvгээр ч vл барам vр ач нартаа vлдээх єв хєрєнгє хvртэл хурааж чаджээ. Интернетэд Николайн амьдралын талаар «байдаг л нэг» намтар, гэхдээ бас алдаа мадагтай байх нь зєндєє бий. Харин би тvvний амьдралын талаар австри улсын албан ёсны << Prater Dynastien >> сайтаас Николайн гэр бvлийнхний тухай нэлээд бодит мэдээлэл олж авсныг та бvхэнд толилуулж байна.
Николай Кобельковын амьдрал
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

www.caak.mn

Николай 1851 оны 7 дугаар сарын 22-нд Оренбург мужийн Вознесенск хотод Василий болон Наталья Кобельковынхны гэрт тєржээ. Дєрвєн мєчгvй хvvхэд тєрсєнд эцэг эх нь vнэхээр балмагджээ. Тэгээд нэртэй эмч домч нарыг зєвєлгєє авахаар дууджээ. Эцэг Василий Кобельков нь тэр vед хотын дарга, чинээлэг нэгэн байсан болохоор хамгийн сайн эмч нарыг урьж залсан нь мэдээж. Хичнээн ухаантай эмч нарыг урьж залсан ч тэд Николайн дєрвєн мєчийг ургуулж эс чадав. Энэ аномаль (хэвийн бус) vзэгдлийн талаар эмч нар таамаглахаас цаашгvй vлдэв. Тэдний vзэж байгаагаар: энэхvv «аажим ампутаци (мєчгvй болгох)» нь «vр хєврєл эхийн умайд уутанд бойжиж байхад цуултархаг утаснууд vр хєврєлийг ороож багласнаас болж хэвийн бус гаж хєгжил явагдахад хvрдэг. Энэхvv цуултархаг утаснууд бойжиж буй vр хєврєлийн гарын хуруу, хєлийг ч «тасдах» аюултай гэнэ. Николайн хувьд энэ аномаль vйл явц хэтэрч дєрвєн мєчгvй болгожээ. Баруун мєрєнд нь жаахан ургацаг vлджээ. Энэ ургацагаар Николай бага зэргийн хєдєлгєєн хийдэг нь тvvнийг дэлхийд алдаршуулжээ.

 

www.caak.mn

Николайн биеийн бусад хэсгийн єсєлт хэвийн явагдаж байгаад эцэг эх нь баярлаж байв. Хоёр настай байхдаа ургацагаараа тулж явж эхлэв. Том болох тусмаа улам гавшгай хєдлєх болсон нь харсан хvмvvсийг vнэхээр гайхашруулж байв. Сургуульд багш нар нь хvvгийн эр зоригийг биширч тvvнийг бичvvлж сургахаар шамдав. Николай баруун мєрнийхєє ургацагийг хацартаа наан vг vсгийг гоё бичдэг байв.


www.caak.mn

Хєгжлийн бэрхшээлийг vл хайхран амьдралын хvнд нєхцєлд залуу Николай янз бvрийн энгийн багаж хэрэгслийн тусламжтайгаар ан хийх, загас барих, морь унах зэрэг vйлдлийг хийж сурчээ. 18 насандаа Оренбург мужийн алтны уурхайд тєлбєрийн данс болон тооцооны бусад баримтуудыг цэгцлэхэд оролцон ажиллаж байлаа. Энэ ажлаа хийгээд удаагvй байтал 1870 онд тvvний амьдралд хувь тавиланг нь єєрчилсєн vйл явдал болов. Театрын нэрт продюсер Берг Николайг яармаг дээр харж єєрийн театрт ажиллахыг урив.


www.caak.mn

Кобельков 20 наснаасаа эхлэн театрын vйл ажиллагаагаа эхлэж Оросын олон хотууд, дараа нь Европт айлчан тоглолт хийв. Тvvний vзvvлбэр нь энгийн боловч тvvнээс их авхаалж самбаа ур чадвар шаардаж байлаа. 1900 онд тvvний тайзан дээрх «эв дvйг» харуулсан богино хэмжээний киноны зураг авалтанд оржээ. Кинонд Николай бартай торонд байдаг «vхлийн vзvvлбэр»-ийг л оруулаагvй байна.


www.caak.mn

Видео.



Европоор айлчлан тоглолт хийж байхдаа хайр сэтгэлтэй бvсгvй болох 18 настай Анна Шарлотта Вилферттэй учирчээ. Анна Николайд хайраа илчилж 1876 онд дурласан хосууд Вена хот дахь евангелийн сvмд хуримаа ёсложээ. Анна жирэмслэхэд Николай єєртэйгєє адил зэрэмдэг хvvхэд гарах байх гэж их айж байжээ. Гэтэл ууган хvv Александр нь цоо эрvvл тєржээ. Кобельковынх 5 хvv (Александр, Отто, Николай, Пауль, Ернст), Хелена гэдэг нэг охинтой. Хvvхдvvдийнх нь бага насны амьдрал Вена хотод єнгєрч, том болсон vедээ эцгийгээ галт тэргэнд явахад нь дагалдаж явдаг болжээ.


www.caak.mn


1906 онд Кобельковынхан Венийн Пратер паркад анхны газраа худалдан авч хэд хэдэн vзvvлбэрийн газар, тvvний дотор унадаг дугуй болон чаргаар гулсах газруудыг байгуулжээ. Дараа нь дахин хоёр газар худалдан авч жvжигчнээс чинээлэг хєрєнгєтєн болтлоо єєрчлєгджээ. Энэ єв хєрєнгє нь тvvнийгэр бvл болон vр садыг нь 1970 он хvртэл хангалттай амьдрах бололцоог олгожээ. 1970 онд Пратер паркийг сэргэн єєрчлєн босгох ажил эхлэж, оронд нь орчин vеийн байшин барилга барьж эхлэжээ. Мэдээжийн хэрэг энэ газрыг эзэмшигчид багагvй мєнгєн нєхєн тєлбєр авсан нь ойлгомжтой.

www.caak.mn

1912 онд унадаг євчнєєс болж эхнэр Анна нь нас барав. Николайн хувьд энэ явдал vнэхээр том цохилт болов. «Эхнэр маань энэ дэлхийд урьд ємнє нь байгаагvй хамгийн сайн хvн байв. Тэр надад жаргал єгєхийн тулд миний амьдралд охин тэнгэр шиг орж ирсэн билээ» хэмээн тэрбээр ярьж байжээ. Аннагаа нас барснаас хойш  Кобельков энд тэнд явж концерт тоглохоо больж Венад очиж гэр бvл, vр хvvхдvvдийнхээ дунд амар жимэр амьдарсаар 1933 оны 1 дvгээр сарын 19-нд нас баржээ.

www.caak.mn


www.caak.mn

 

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()