Янз бvрийн улс орны тєрийн албан хаагчдын цалингийн зєрvv

Тєрийн албан хаагчгvй улс орон гэж дэлхий дээр байхгvй биз. Мєн ямар ч улс орны хvмvvс тєрийн албан хаагчдаа хvндэлж, их бага ямар нэгэн хэмжээгээр ач холбогдол єгдєг. Тэгэхгvй байх ч аргагvй юм. Тиймээс уншигч танд янз бvрийн улс орны тєрийн албаныхны хєргийг єрєєндєє байхад нь авсан зурагнууд болон тэдний нэг сарын цалин хєлсний талаар мэдээлэлтэй хамт хvргэхээр бэлтгэсэн юм. Тухайн улс орныхоо хєгжил, эдийн засгийн байдлаас тєрийн албан хаагчдынх нь цалин шууд хамаардгийг та эндээс олж мэдэх болно. Жишээлбэл Либерийн замын цагдаагийн газрын хошууч сард 20 долларын цалин авдаг байхад АНУ-ын Техассын зvгээр нэгэн аюулгvйн албаны ажилтан 5000 доллараар цалинждаг байх жишээтэй. Ингээд та бvхэнд Дэлхийн зарим улс орнуудын тєрийн зvтгэлтэнгvvдийн цалин хэд байдагтай танилцаж, єєр єєрсдийнхєєрєє харьцуулалт хийх боломжийг олгож байна. Энд тухайн албан хаагчийн цалингийн хэмжээг долларлуу шилжvvлсэн байгаа тул танд илvv ойлгомжтой болсон болно.
Янз бvрийн улс орны тєрийн албан хаагчдын цалингийн зєрvv
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (19 фото)

Либерийн замын цагдаагаар ажилладаг Адольф Даланей хэмээх энэ эр сард 20 долларын л цалин авдаг. Тэгээд бvр цалин нь буухгvй зургаан сар, бvр нэг жил болох нь ч энvvхэнд гэнэ. Даланей нь хотын хєдєлгєєнд оролцох авто машины жолооч нарын зєрчлийг “талархан” хvлээж авдаг. Учир нь дvрэм зєрчигчид цагдаагийн шийтгэлийн ажлыг “хєнгєвчилж, тvргэсгэхийн” тулд ганц хоёр долларыг хахууль єгдєг нь тvvний ганц хоол болдог ажээ.


www.caak.mn (19 

фото)

Альфред Тартеа, либерийн нэгэн дvvргийн захирагч. Тэрээр ажлынхаа хажуугаар єєрийн албан єрєєндєє тєрєл бvрийн DVD болон шашны уран зохиолын ном зохиол борлуулж нэмэлт орлого олдог. Ингэснээрээ тэрээр сард 100 доллар илvv олж чаддаг ажээ.


www.caak.mn (19 

фото)

Кристиан Чеа, либерийн Ривер-Жи вант мужийн захирагч. Орон нутгийн оршин суугчид нь єєрсдийнхєє хєрєнгєєр тvvнд шавраар офис бариулж єгч байжээ. Харамсалтай нэгэн “нартай єдєр” сайхан сэтгэлт хvмvvсийн цуглуулсан мєнгє нь дуусч, захирагчийнх нь ажлын байр хаалга, цонхгvй vлдсэн байна.


www.caak.mn (19 

фото)

Либерийн Монтсеррадо вант хотын захирагч Жозефин-Жорж Фрэнсис. Тэрээр ажлын єрєєндєє байх энэхvv тугийг хувийн зардлаараа хийлгэжээ. Учир нь тєрийн санд ийм туг мэтийн илvv “чамирхал”-д зарцуулах мєнгє байгаагvй аж.


www.caak.mn (19 

фото)

Либерийн Гбаепо дvvргийн комиссар Генри Грей. Тэрээр 2 жил цалингvй ажиллаж байгаа аж. Тvvний 11 ажилчин нь ч бас мэдээж цалингийн бараа харалгvй 2 жилийг ардаа vдсэн байна. Энэ хугацаанд Генри Грей ганцхан удаа л єєртєє болон ажилчиддаа тус бvр 17 долларыг ажлаасаа гаргуулж авч байжээ.


www.caak.mn (19 

фото)

Марлен Абигахит Чоке, Боливийн Потоски хотын мєрдєн байцаагч. Тэрээр хvн амины хэргийг мєрддєг байна. Энэ албанд байдаг байсан цорын ганц албаны машиныг нь ажилчдын цалинг єгєхийн тулд заржээ. Тиймээс Чоке хэргийн мєрдлєг хийхдээ автобусаар явдаг байна.


www.caak.mn (19 

фото)

Цагдаагийн ажилтан Хоче-Галарза Мендес нь Боливийн Потоси хотод алба хашдаг бєгєєд сард 140 долларын цалин авдаг. Харин уг цалингийнхаа 5-10 орчим долларыг тэрээр тєрєл бvрийн цагдаагийн тэмдэг, анхааруулга хийхэд зарцуулдаг байна.


www.caak.mn (19 

фото)

Боливийн Тинкуипайя тосгоны эргvvлийн цагдаа Константино Ая вири Кастро. Тэрээр єрєєндєє утастай болохын тулд сар бvрийн цалингаасаа хэдэн цаас цааш нь хийдэг.


www.caak.mn (19 

фото)

Давид Руис Коро - Боливийн нилээн баянд тооцогдох хvн юм байна. Тэрээр сард 340 долларын орлоготой ажээ. Коро нь олон нийтийн ажлын Департаментыг тэргvvлдэг юм байна. Гэхдээ бас л санхvvжилтийн дутагдлаас болж тэрээр єєрийнхєє хувийн зардлаар ноутбуук худалдан авч єрєєндєє тавьжээ.


www.caak.mn (19 

фото)

Рам Ядав-тvvхийн багш байхыг хvсдэг байсан боловч сvvлийн дєрвєн жилийн хугацаанд Бихарын цагдаагийн газар мєрдєн байцаагч хийж байгаа. Бихар нь Непалтай хиллэдэг Энэтхэгийн нэгэн муж юм байна. Тэрээр бичгийн хэрэгслээ худалдан авахын тулд сард 5 доллар vрэх шаардлагатай болдог.


www.caak.mn (19 

фото)

Ом Пракаш, мєн л Энэтхэгийн Бихар мужид тєрийн албан хаагч хийдэг. Амжиргаагаа дээшлvvлэхийн тулд ажлын єрєєндєє эм зардаг байна.


www.caak.mn (19 

фото)

Део Прасад, Энэтхэгийн Бихар мужийн Тета тосгоны номын санч. Прасад хэдэн жил гуйсан боловч тєрєєс тvvнд номын сангийн танхим гаргаж єгєєгvй л байгаа аж. Тиймээс манай хvн гадаа л ажлаа хийсээр байгаа ажээ.


www.caak.mn (19 

фото)

Зvvн гар талынх нь Вейханг - Хятадын Шандунь мужийн Цуй тосгоны настан. Тэрээр тєрд алба хашиж байсан боловч тэтгэвэр авдаггvй. Харин баруун гар талынх нь Хятадын намын нарийн бичгийн дарга хийдэг Гонли гэдэг эр юм байна. Тэрээр сард 35 доллараар цалинждаг.


www.caak.mn (19 

фото)

Мохаммед Хамид Азейн, Йемений Шибам дvvргийн усны байцаагч. Тэрээр сард 121 долларын цалинтай. Яг энэ зургийг авах агшинд тэрээр цалингаа аваагvй 5 сар болоод байжээ.


www.caak.mn (19 

фото)

Альхам Абдульвазе Назели - Йемений нэгэн яаманд алба хашдаг энэ эмэгтэй сард 67 долларын цалинтай.


Одоо харин хєгжингvй орнуудын тєрийн албан хаагчдыг дээрхитэй харьцуулцгаая.

www.caak.mn (19 

фото)
 
Энэ бол Францын хар тамхитай тэмцэх хэлтэсийн цагдаагийн ажилтан Рожер Вашер юм. Тэрээр сард 2200 евро авдаг.


www.caak.mn (19 

фото)

Шейн фентон - Техасын Крокетт тойргийн шериф (3 мянган оршин суугчтай.) Тvvний цалин нь 3166 доллар.


www.caak.mn (19 

фото)

Руди Флорес, техассын цагдаа. Сард 5000 авдаг.


www.caak.mn (19 

фото)

Ингээд хамгийн сvvлд нь тєдийлєн єндєр хєгжилтэй биш хэдий ч дэлхийд тэргvvлдэг орон болох ОХУ-ын тєрийн албан хаагчийн єрєє болон цалинг сонирхуулж байна. Марина Николаевна Березина, Томскийн бvс нутгийн санхvvгийн удирдлагын нарийн бичиг. Тэрээр сарын цалингийн хэмжээгээ мэдэгдэхээс татгалзсан байна.


1
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()