Сурталчилгаа (15)
Хаах

Сансар судлалын эхний он жилvvд

2011-04-15, 05:17
12,686
80-аад оны хvмvvсийн туйлын мєрєєдєл, биелэшгvй мэт зєгнєлт гайхамшиг нь болж байсан зvйл бол сансар огторгуй билээ. Тэр vед харь гаригийнхны талаар кино хамгийн олон vзэгчтэй байж, Сансармаа, Эрхэс, Од, Мичид гэх зэрэг нэртэй хvvхдvvд толгойтой vснээс ч олон байж, сансар гарсан хvн жинхэнэ супер од болон гялалзаж байсан билээ. Єнєєдєр сансарт зуу зуун хиймэл дагуул, хєлгvvд гарч, дэлхийн агаар мандлаас цааш хєєрч vзсэн хvмvvс ч маш олон байх болсон хэдий ч огторгуйн нууц хvн тєрєлхтний ємнє “vнэнээ тоочоогvй” л байгаа. Ингээд уншигч та бvхэнд хvн тєрєлхтний сансарт анх гарахын бэлтгэл vеийн тvvхээр аялуулахаар бэлтгэлээ. Эндээс та олон сонирхолтой зvйлсийг олж мэдэж, харах болно.
Сансар судлалын эхний он жилvvд
  www.caak.mn (11 фото)

АНУ, болон СССР-ийн сансрын агентлагууд анх тєрєл бvрийн амьтдыг хєлгvvдэд суулгаж, богино замын аялал хийлгэн туршдаг байв. 1961 оны Нэгдvгээр сард Хэм (Ham) нэртэй шипанзе-г Канаверал – ын баазаас анх хєєргєж байжээ.  Тэрээр нислэгийнхээ дараа эх дэлхийдээ эсэн мэнд эргэн ирсэн боловч, сансрын хєлєгт ахиад орохоосоо айх болсон байв.


www.caak.mn (11 фото)

1960-аад оны эхэн vед Америкчууд хvн - сансрын нисгэгчийг огторгуйд гаргах гэж байгаа талаар СССР-ийн тал гадарлаж байсан боловч яг хэзээ гэдгийг нь баттай хэлж мэдэхгvй байжээ. Тиймээс Зєвлєлт холбоот улсын сансар судлалын хамгийн том шинжлэх ухааны ажилтан болох Сергей Королев нь дээрээс єгсєн даалгаврын дагуу жинхэнэ сансрын нисгэгчтэй хєлгийг маш богино хугацаанд яаран хєєргєсєн байна. Тэр сансрын нисгэгч бол мэдээж Юрий Гагарин байлаа. Тэрээр 1961 оны 4-р сард хєлгийн хамт дэлхийн агаар мандлаас тасарсан нь Зєвлєлт Холбоот Улсыг АНУ-аас сар хvрэхгvй хугацаагаар тvрvvлvvлжээ.


www.caak.mn (11 фото)

НАСА-гийн ахлагч пуужин зохион бvтээгч Вернер фон Браун (Wernher von Braun) (зvvн гар талынх) болон “Меркурий 7” багийн сансрын нисгэгч Гордон Купер (Gordon Cooper) (баруун гар талынх) нар АНУ-ын сансарт гарсан анхны хvн болох Алан Шепард (Alan Shepard)-ын хєлгийг аюулгvй газардуулах бэлтгэл ажлын vеэр энэ зургийг даруулжээ. Алан Шепардын сууж явсан “Фридом 7” капсул нь 1961 оны 5-р сард Атлантын далайд яг тєлєвлєсний дагуу газардсан байна.


www.caak.mn (11 фото)

Зєвлєлт холбоот улсын ерєнхий нарийн бичгийн дарга байсан Никита Хрущев (Nikita Khrushchev) нь анхны эмэгтэй сансрын нисгэгч болох Валентин Терешкова (Valentina Tereshkova), болон сансарт байхдаа єєрийн рекордыг тогтоосон Валерий Буковский (Valery Bykovsky) нарын гараас барьж байна. Хрущев (Khrushchev) нь сансар огторгуйн тал дээр эх орныхоо гаргасан амжилт, ялалтад асар их олзуурхаж байсныг энэ зураг гэрчилнэ.


www.caak.mn (11 фото)

Сансрын нисгэгч Жон Гленн (John Glenn) нь «Меркурий-Атлас-6» капсултай хийсэн тvvхэн аялалынхаа дараа АНУ-ын Ноа-хєлгийн тавцан дээр маш сэтгэл хангалуун суух ажээ. 1962 оны 2-р сард тэрээр капсулынхаа бvхээгэнд суугаад, дэлхийн бємбєрцєгийн 5 цагийн дотор 4 удаа бvтэн тойрсон юм. Гранд Трекс арлаас холгvйхэн, Атлантын далайн хєвєєн дээр газардаад байсан тvvнийг Ноа усан онгоц очиж авчээ.


www.caak.mn (11 фото)

1965 оны 3-р сард сансрын нисгэгч Алексей Леонов нь Зєвлєлт Холбоот Улсыг ахиад л АНУ-аас нэг алхам илvv болгож чадав. Тэрээр задгай сансарт хvлэггvйгээр гарсан дэлхийн хамгийн анхны хvн болсон байна. Аялалын 12 дахь минутад тvvний ємсгєл нь хийгээр дvvрч, буцаад хvлэгтээ ороход нь саад болжээ. Аз болж тэрээр клапаны тусламжтайгаараа ємсгєлийнхєє хийг гадагшлуулж, амиа аварч чадсан байна.


www.caak.mn (11 фото)

1960-аад оны дундуур АНУ-ын тал Зєвлєлт Холбоот Улсын урьд яаж ийгээд гарах тєлєвлєгєєг хэрэгжvvлж байсан юм. 1965 оны 6 сард НАСА-гийн сансрын нисгэгч  Эд Уайт (Ed White) (зураг дээрхи хvн) Леоновоос гурван сар орчмын дараа задгай сансарт биеэрээ гарчээ. Уайт (White)-ын нєєцийн бээлий нь алдагдаж, сансрын тоосонцоруудын нэг болж хувирсан тvvхтэй.


www.caak.mn (11 фото)

Сансрын нисгэгч Гус Гриссом (Gus Grissom) /зvvн гар талынх нь/ болон Жон Янг (John Young) /баруун гар талынх/ нар нь даалгавраа биелvvлснийхээ дараа далайд газардахдаа Жемини сансрын хvлгээс гарах бэлтгэл хийж байна. Энэхvv гэрэл зургийг 1965 онд Техасын Эллингтон Эйр баазын усан сан дээрхи сургуулилтын vеэр авчээ.


www.caak.mn (11 фото)

Жемини 6 болон 7 сансрын хєлгvvд нь сансар огторгуйд хvнээр жолоодуулдаг анхны хєлєг байхаар хийгджээ. Эдгээрийг Томас Стаффорд болон Уолтер Ширра нар барьж байсан бєгєєд сансарт маневр хийж байх vедээ хоорондоо 30 см хvртэл ойртож байсан тvvхтэй.

www.caak.mn (11 фото)


Меркурий болон Жемини даалгавруудыг гvйцэтгэж байх vеийн дасгал сургуулилтын vр ашиг нь НАСА-гийн сарны даалгаврыг биелvvлэхэд л гарах ёстой байв. Зурагт: Калифорнийн Эдвард Эйр- зэвсэгт хvчний баазад туршигдсан судалгааны сансрын аппарат саран дээр бууж байгааг 1964 оны агшныг та харж байна.

www.caak.mn (11 фото)


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()