Сурталчилгаа (15)
Хаах

Нидерландын хачирхалтай vхэрнvvд

Уншигч та бvхэнд Нидерландад болдог хєдєє аж ахуйн vзэсгэлэн худалдаан дээрхи бух болон саалийн vнээнvvдийн дvр зургуудийг хvргэхээр бэлтгэлээ. Буурал ээж (эмээ) vнээгээ сааж дуусаад, саалийн тосонд халтартсан дээлийн хормойгоо буулгаж, гэрийн зvг хувинтай сvvгээ барьсаар намбас намбас алхан ирэхийг харж дассан хvvхэд насны эрх дурсамж яагаад ч юм vхэрний зурагтай хамт сэргэснийг энд би нууж чадахгvй нь. Дэлэн нь чинэрсэн хэдхэн vнээний сvvгээр хичнээн ч євєє эмээгийн хэдэн ч ач гуч нар над шиг ундаалж єссєнийг тоолж хэлж мэдэхгvй юм. Ингээд Нидерландын хvчирхэг боди vхэрнvvдтэй танилцацгаая.
Нидерландын хачирхалтай vхэрнvvд


Эдгээр зургуудыг хальсанд буулгасан хvн нь 4 сарын 13-нд Нидерландын Шаген (Schagen) хот дахь хєдєє аж ахуйн vзэсгэлэн дээрээс авчээ. Тэнд трактор, хадуур, тахиа, туулай, єндєг, гээд хєдєє аж ахуйд байдаг бvхэн л тавигдсан байв. Харин нэг их гайхуулаад байх зvйлгvй жирийн нэгэн хєдєє аж ахуйн уг vзэсгэлэнгийн хамгийн анхаарал татсан “vзмэр” нь Бельги гаралтай vнээнvvд байжээ. Ийм тєрлийн vхэрний талаар дэлгэрэнгvй мэдээлэл одоохондоо бидэнд байхгvй байгаа хэдий ч хєдєє аж ахуй сонирхдог хvний анхаарлыг лав татна гэдэгт итгэлтэй байна. Мєн ийм vйлдрийн vнээний нэрийг мэддэг хvн байвал сэтгэгдэл дээр vлдээнэ биз ээ.















































7
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()