Гориллууд амьдралын ирмэг дээр

2011-04-21, 20:38
19,616
Та бvхэндээ дэлхийд ховордож, устаж vгvй болохын ирмэг дээр ирээд байгаа ан амьтадын талаар санаа сэтгэл нь зовьнож явдаг сайхан сэтгэлт нэгэн уран бvтээчийн бvтээлийг товч танилцуулж байна. Тvvний  «Гориллууд: Амьдралын ирмэг дээр» номонд Дэлхий дээрх ховор амьтны нэг уулын гориллын сонирхолтой амьдралыг харуулжээ. Фото зурагчин Энди Роуз энэхvv номоо бvтээхийн тулд байгалийн ховор амьтан болох гориллуудын єдєр тутмын амьдралыг ажиглах зорилгоор Руандагийн манангаар бvрхэгдсэн Вирунга галт уулын нутагт очиж тэдэнтэй хамт амьдарсан байна.
Гориллууд амьдралын ирмэг дээр

Гориллууд устаж vгvй болох аюулын ирмэг дээр байна. Байгаль дээр дєнгєж 786 толгой горилл амьдарч байна. (Andy Rouse / Rex Features)



Амьтдыг аврахын тєлєє хэсэг бvлэг тэмцэгчдийн ачаар гориллууд аюулаас жаахан ч гэсэн хол амьдрах бололцоотой болов. (Andy Rouse / Rex Features)



Энди Роуз шинэ номоосоо олох орлогынхоо 25% -ийг байгалийн ховор амьтан гориллуудыг аврахад єгєх аж. Энди Роуз ємнє нь «Арслангууд: амьдралын баяр» ном бичиж, мєн л тодорхой хувийг нь ховор амьтдыг аврах vйлсэд буян болгон єгч байжээ. (Andy Rouse / Rex Features)



Энди энэ номондоо єєрийн аялалын vеэр олсон туршлага, гол баатар болох гориллуудтай анх учирсан тvvхийн талаар сонирхолтой єгvvлжээ. Зураг дээр: Сvргийн толгой эр горилл, залуу єрсєлдєгчтэйгээ учир зvйгээ олох гэж тэмцэж байна. (Andy Rouse / Rex Features)







Харин энэ зураг дээр хvн тєст энэ гайхамшигт амьтан Эндид хvчирхэг булчингаа харуулж байгаа нь дvрслэгджээ. (Andy Rouse / Rex Features)



«Хэрэв та бvхнийг энэ мартагдашгvй, сэтгэл хєдлєм аялалд авч явах юм бол... байгалийн энэ єхєєрдєм амьтны асар их хvч, сэтгэл хєдлєм зєєлєн аашийг vзэх болно. Руанда болон гориллыг хайрлах миний сэтгэл энэ номонд фото зургаар шингэсэн» хэмээн Энди Роуз бичжээ. (Andy Rouse / Rex Features)



Энди Роузын номыг Amazon.com-оор болон удахгvй номын томоохон дэлгvvрvvдээс худалдан авч болно. (Andy Rouse / Rex Features)



Бvх эм горилл vр тєлдєє халамжтай эх байхын хамт эр нь тэвчээрт эцэг байж чаддаг нь vнэхээр гайхалтай. (Andy Rouse / Rex Features)



Эм гориллын vр тєлєє тээх хугацаа 8,5 сар vргэжилнэ. Горилл нь зулзагаа хооллож, гар дээрээ авч явдаг, 3 нас хvртэл хамгаалж, сэтгэл санааг нь дэмжиж байдаг, эхээсээ бvрэн хамааралтай. Бvлгийн бие даасан гишvvн болтол нь єсгєнє. (Andy Rouse / Rex Features)



Гориллууд зовлон тэсвэрлэхдээ ер нь сайн. Сайн vрждэг. Гориллын тоо толгой их биш ч гэсэн амьдрах орчныг нь хvний зvгээс устгасны улмаас цєєрч байна. Жишээлбэл, ойг устгаж хєрєєдєх, хулгайн анчдад єртєх гэх мэт. (Andy Rouse / Rex Features)



Єдєр ид халуун шатаж эхлэх vеэр эх гориллууд зулзаганыхаа vс ноосыг самнаж янзлах, харин томчууд болон єсвєр насных нь нь бие биенийхээ арьсыг цэвэрлэх, бусад настайчууд нь жаахан залхуу. (Andy Rouse / Rex Features)



Бvлийн дотор хэрvvл маргаан голдуу эм гориллуудын хооронд явагддаг. (Andy Rouse / Rex Features)





Эм горилл 3-5 жилийн дотор нэг зулзага тєрvvлдэг. Дараагийн зулзага гартал эхний зулзага эхтэйгээ хамт байдаг. Эм гориллын vр тєлєє тээх хугацаа 8.5 сар vргэжилнэ. Гориллууд 30-50 жил насладаг байна. (Andy Rouse / Rex Features)



Гориллын сvргийг хамгийн ахмад хvчтэй эр горилл удирдана. Тvvний заавраар хаана идэшлэх, хаана амрах, хаана хоноглох зэрэг єдрийн дэглэм тогтоогддог.  (Andy Rouse / Rex Features)



АНУ-ын Стэнфордын их сургуульд «Коко тєсєл» явагдаж байгаа. Энэ тєслийн явцад эм гориллд дvлий хvмvvсийн дохио зангаа зааж єгсєн нь амжилттай болж байна. Эм горилл хvнтэй харьцах ямар нэг чадвартай болох нь тогтоогджээ. (Andy Rouse / Rex Features)



Номын гадна нvvр ийм байдалтай харагдана. (Andy Rouse / Rex Features)



Харин энэ бол Номын зохиогч Энди Роуз. (Andy Rouse / Rex Features)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()