Эгэлгvй хvмvvсийн дvр vнэхээр хаа сайгvй байдаг гэж vv?

Хэний ч vл анзаарам хамгийн энгийн ахуйн зvйл дээр, эсвэл єдєр болгон хажуугаар нь анзааргагvй єнгєрдєг мод, vртэс, тємєр дээр хvртэл олон хvний шvтээн болсон домогт гэгээнтнvvд, алдартай суут хvмvvсийн дvр тєрх тодорч байдаг гэдэгт зарим хvмvvс итгэдэг. Магадгvй энэ нь хэн нэгнийг хэт бурханчилж шvтдэг хvмvvсийн хэтрvvлэгтэй фантазнаас нь vvдэлтэй vзэл байх. Гэвч доорхи эд юмс, тэр битгий хэл амьтад дээрхи дvр тєрхvvд нь vнэхээр алдартнууд болон домогт хvмvvстэй туйлын адилхан байгаа нь маш сонирхолтой санагдлаа. Ингээд энгийн амьдрал дахь тvvхэн хvмvvсийн дvр тєрхтэй танилцацгаая.
Эгэлгvй хvмvvсийн дvр vнэхээр хаа сайгvй байдаг гэж vv?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1. Эгэл боргил амьдрал дундаас ихэмсэг гvнж болон хувирч, энэ цагийн хунтайжийн зvрх сэтгэлийг эзэмдсэн гэргий болж чадсан vлгэр домог шиг хувь заяатай Кейт Миддлтон (Kate Middleton) бvсгvйн дvр нь чихрэн дээр буйг нэгэн дадлагийн нятлан олж харжээ. 25 настай Уэсли Хози (Wesley Hosie) нь найзтайгаа хамт Jelly Bean Factory vйлдвэрийн 700 граммаар савламан чихрийг идэж дуусч байхдаа нэгэн дээрээс нь Кейтийн «хєргийг» олж харжээ. Кейтийн урт vс, нvvрний шинжvvд нь шар єнгийн зєєлєн чихэр дээр тод харагдаж байв. Уэсли болон тvvний 24 настай найз бvсгvй Жессика Уайт (Jessica White) нар нь уг дvрсийг Тоунтон дахь гэртээ байхдаа Мягмар гаригт ажигласан байна.



2. Гэрэл зургийн хорхойтон Уинстон Янсен (Winston Jansen) нь баруун Сингапурын ойд экспедицээр явж байхдаа тэр чигтээ алдарт Элвис Пресли (Elvis Presley)-г санагдуулам нуруутай цох хорхойг олжээ. Таагvй vнэр тархаах энэ цох эхлээд «хурц єнгє, оньсого мэт єнгєлєн далдалсан» байдлаараа Янсены анхаарлыг татсан юм байна. Янсен ярихдаа:  «Би анх уг цохны нурууг хараад их цочирдсон. Цох хорхойнууд бусад амьтдын хоол болохгvйн тулд байгалиасаа ийм тод єнгєтэй байдаг даа. Гэхдээ л яг vvн шиг ийм сонин єнгєтэй байна гэж санасан ч vгvй явлаа. Тэгээд л гайхсандаа ойртож очоод хартал маш танил хvний нvvр цохны нуруун дээрээс харагдсан даа.» гэжээ.



3. Хошин шогийн нэрт жvжигчин Томми Купер (Tommy Cooper)-ийн хєрєг гэмээр дvрс жигнэмэг дээр гарчээ. Крэд Жонс (Crad Jones) гэгч нь энэ дvрсийг анх Куперийн тєрсєн Карфилли (Ємнєд Уэльс) хотод байрлах єєрийн уушийн газрын ширээн дээрх жигнэмэгээс олж харсан байна.



4. Суонси дахь энэ байшингийн нvvрэн тал нь Адольф Гитлерийн царайг шууд санагдуулах ажээ. Тийм ч учраас интернэт хэрэглэгчдийн дунд маш алдартай болсон байшин юм байна.



5. Ид шидтэй хvчирхэг хvv Харри Поттерын тухай номонд гардаг хорон санаат лорд Волдемор дvрээ хувилган гарч ирэв vv гэж санагдуулмаар эвгvй тєрхтэй энэ муурнаас эзэд нь хvртэл эвгvйцэн айдаг гэнэ. Малын эмч нар энэ амьтныг ємєн vv євчнєєс аврахын тулд хамрынх нь арьсыг огтлон авсан тул ийм тєрхтэй болсон юм байна. Мэс засал амжилттай болсон авч, єрєвдмєєр Чарли муур маань Харри Поттер кинонд Ральф Файнс (Ralph Fiennes)-ын бvтээдэг эсрэг дvрийн аймшигтай баатартай дэндvv адилхан болжээ. «Харри Поттер»-ын од Сара Гэйден (Sarah Gaden) нь Чарли муурны єр євтгємєєр эмгэнэлтэй тvvхтэй танилцсаныхаа дараа тvvнийг хайрладаг олон мянган интернэт хэрэглэгчдийн эгнээнд элссэн байна. Гэйден Уортинг бол (Баруун Сассекс)-д амьдардаг нэгэн. «Би Чарлигийн эмгэнэлтэй тvvхтэй танилцсаныхаа дараа тvvнд амьдрах сайхан байр, сайн эздийг олж єгєхєд туслахаар шийдсэн» гэжээ.



6. Vнэнхvv сvсэг бишрэлтэй хvмvvсийн нvдэнд Есvс Христийн гэгээн дvр тодрон харагддаг талаар худал vнэн мэдэгдэхгvй олон цуурхалыг янз бvрийн эх сурвалжаас сонсоогvй хvн vгvй биз ээ. Тэгвэл Дэрил Моррис (Daryl Morris) гэдэг нэгэн залуу засвар хийж байсан айлын ханан дээр Есvсийн дvрийг биш харин Дэвид Бекхэмийн (David Beckham) дvрийг олж харсан гэнэ.



7. Оксон хотын Хенли-он-Тэмз-д оршин суудаг Клайв Уильямс (Clive Williams) нь «Тоглоомын тvvх» -ийн сансрын рейнжер Базз Лайтерыг санагдуулах нэгэн лууванг ногооны тайлбайгаасаа олсон байна. Цахилгааны инженер мэргэжилтэй бєгєєд тэтгэвэртээ гарсан Уильямс нь энэ лууванг олмогцоо гурван ач хvvдээ vзvvлэхээр гэрлvvгээ гvйсэн гэнэ.



8. 1988 онд, «Викинг» хиймэл дагуул нь Улаан нvдэн гаригийг тойрон нисч байхдаа хvний нvvртэй тєстэй ийм нэгэн зураг авч, дэлхий рvv илгээсэн байна.



9. Тархины цусны судасны зургийг томруулан авах vед Санта-Клаусын дагуулж явдаг улаан хамартай буга Рудольфтай тєстэй дvрс тодрон гарчээ. Ньюкаслын их сургуулийн судлаачид гиппокампусын нейронуудын дотоод харилцан холбоог судалж байх vедээ ийм зvйл илрvvлсэндээ нилээн цочирдсон байна.



10. Тереза эхийн царайтай тєстэй уг нарийн боов нь Нэшвилле (Теннеси муж) хотын Bongo Java кафены бусдыг гайхуулах vзмэрvvдийн нэг болсон байна. Гэвч хожим нь хэн нэгэн этгээд энэхvv талхыг хулгайлчихжээ.



11. Польш гаралтай Пап ламын таалал тєгссєний хоёр жилийн ойг тохиолдуулан 2007 оны 4 дvгээр сарын 2-нд польшийн Матыск ууланд ёслолын арга хэмжээг зохиож байх vеэр гэрэл зураг сонирхогч Гжегож Лукасик (Grzegorz Lukasik)-ын авсан асаасан тvvдэг галын дvрс нь талийгаач Ромын Поп II Иоанн-Павл-ыг санагдуулахуйц болсон талаар нутгийн оршин суугчид ам булаалдан шуугидаг байна. Энэ зургийг Лукасикийн дижитал камерт тэмдэглэсэнээр 21.37:30-т авсан байгаа нь Пап ламын хорвоогийн мєнх бусыг vзvvлсэн цагтай яг давхцаж байгаа нь бvр гайхмаар ажээ.



12. Есvс Христийн нvvр 3 тєрлийн бяслагтай пиццан дээр харагджээ. Австралийн Брисбен хотын “Posh Pizza shop”- рестораны ажилтан пиццаг халуун зууханд жигнээд гаргаж ирсний дараа vvнийг олж харсан байна. Мари Фелан (Maree Phelan) гэх энэ ажилтан хэлэхдээ: «Хэн нэгэн нь энэ пиццанд бvр «Чизус-пицца» (cheese – бяслаг, Jesus – Есус) нэр єгсєн. Одоо энэ пиццаг бид вакуум савалгаанд хийчихсэн байгаа. Бидний амжилтыг зєгнєж ийм дvрстэй пицца гарсан гэж бид боддог. Энэ пиццаг илрvvлсний дараа манай эзэн машинаа ачаа ачдаг газарт байрлуулсны тєлєє торгуулаагvй єнгєрсєн. Одоо бид улам хариуцлагатайгаар ажиллаж, чанартай бvтээгдэхvvн хийхээр мэрийн ажиллах болсон. Иймд бид уг пиццагаа буяны дуудлага худалдаагаар зарахаар болоод байна. Орлогоо сайн vйлсэд зарцуулах юм. Манай энэхvv vнэт хvнсийг худалдан авах санал eBay-ээр (интернэтээр) 26 ирсэн. Ингээд эцэст нь бид пиццагаа 98 фунт стерлингээр зарж чадсан» гэжээ.



13. Тэнгэрээс унасан талх: энэтхэгийн нэгэн тvргэн хоолны газар vйлчлvvлэхээр орсон нэг хvн гамбир дээр Есvсийн нvvр байгааг олж хараад их гайхжээ. 34 настай Дэвид Хаулетт (David Howlett) энэтхэгийн Эшер (Саррей) хотын “India Dining” хоолны газар орж ирээд роган-жош хоолыг идэх гэтэл єєдєєс нь Есусийн нvvр хагадсан байна.



14. Kit-Kat шоколадыг хазаж vзэхэд дотор нь Есус Христийн царай харагджээ. Vvнийг олсон хvн «Би vнэхээр гайхсан. Би жаахан хазтал vлдсэн хэсэг дотор нь Христийн нvvрний дvрс байсан» хэмээн голландын NU.nl-сайтад єгсєн ярилцлагдаа дурьдсан байна. Энэ дvрсийг харсан зарим хvмvvс: «Оддын дайн» киноны Дарт Вейдертэй илvv тєстэй байсан» гэжээ.



15. Ланкастер хотын Тоби Эллес (Toby Elles) Христийн дvр vvссэн хайруулын тавгаа харуулж байна. Гахайн мах плиткэн дээр шарах гэж тавиад мартчихсан байсан. Дараа нь тvлэгдсэн хайруулын тавагныхаа ёроолыг vзтэл ийм болсон байсан хэмээн тэр ярьжээ.



16. Глория нэртэй тахианы єдєн дунд Есус Христийн (улаанаар дугуйлсан) дvр гарчээ.



17. Сувилагч Алекс Коттон (Alex Cotton) нь ус дамжуулах хоолойн дээрээс олж харсан Есvсийн дvрийг бурханаас илгээсэн бэлэг хэмээн их олзуурхаж байгаа гэнэ. Алекс нь энхvv гайхмаар дvрсийг хуулбарлаад Ромын Папыг хvртэл ирж vзэхийг урьсан байна. Алекс Ковентри (Уэст-Мидс)-д амьдардаг. Тэрээр хэлэхдээ: «Зарим хvмvvс энэ дvрсийг шууд олж хардаг. Зарим нь чаддаггvй. Олж хардаггvй нь бурханд итгэдэггvй хvмvvс байх. Энэ дvрс  яах аргагvй Есvс мєн. Сахал энэ тэр нь яг байгаа биз дээ. Vvнийг бурхан л єєрєє хийж чадна. Гэхдээ Есvст итгэгчид vvнээс болж манай гэрээр шаваасай гэж би хvсэхгvй л байна шvv» гэж сайрхжээ.



18. Есvс Христийн «нvvр» Google Earth-ийн нэгэн зураг дээр харагдаж байна. Энэ зургийг 26 настай залуу амралтаа хаана єнгєрєєх билээ хэмээн газар сонгож байхдаа олж харжээ. Саут Хэмптон хотын Зак Эванс (Zach Evans)  унгарын Пюшпёкладань хотоос холгvй орших хєдєє нутгийн талбайд хиймэл дагуулаас авсан зурган дундаас олж харсан байна.



19. Массачусетс мужийн Метьюэн хотын Мэри Жо Коуди (Mary Jo Coady)-ийн гэрийн индvvний уланд Есvс Христийн дvрс гарчээ. Коуди хэлэхдээ: энэ дvрс «манай амьдрал тэгширч байгаа-гийн хєдєлшгvй нотолгоо боллоо»- гэжээ.



20. GoldenPalace.com сайтынхан усаар угаагдсан энэ хуванцрын хэсгийг Питтсбург хотын эрэгтэйчvvдийн халуун усны газраас олжээ. Хуванцар дээр байгаа дvрс Есvс Христтэй тєстэй байна. Vvнийг eBay-ээр 1,999.99 доллараар зарсан байна.



21. Vvлэн дундах Есvс Христийн дvр.



22. Массачусетс мужийн Бостон хотын Милтоны эмчилгээний тєвийн цонхны хоёр давхар шилний нєлєєгєєр vvссэн уг дvрсийг зарим хvмvvс Мария охин тэнгэр хэмээн нэрлэж байна. Vvнийг очиж  vзэхээр энд тэндэхийн хvмvvс цуглардаг гэнэ. Энэ явдал 2003 оны  6 дугаар сард болжээ.



23. Бяслагтай хундаган дээр Ариун Мария-г санагдуулам адил дvрс vvсчээ. Vvнийг eBay дээрхи GoldenPalace.com онлайн казиногоор 2004 оны 11 дvгээр сард 28,000 доллараар худалдсан байна.



24. Иймэрхvv явдал ирландын Раткил (Лимерик гvнлэг) тосгоныг тойрсонгvй. Ажилчид оршуулгын газар ургасан модыг тайрах vед Мария Эхийн дvртэй хэсгийг олж харжээ.



25. 1996 оны 12 дугаар сарын турш Флорида мужийн Клируотер хотыг зорьж, Мария охин тэнгэрийн дvрийг олж харахыг хvсэгчдийн цувуу тасралтгvй урссан байна.



26. Россендэйл хотын (Ланкашир гvнлэг) аквариумд амьдардаг энэхvv астронотус загасны нэг талд «Мухаммед», нєгєє талд нь «Аллах» гэсэн бичиг vvссэн байдаг нь хачирхалтай.



27. Салим Патель (Salim Patel) гэгч нь гартаа чэс ногооны хуваасан хоёр хэсгийг барьж байна. Хоёр хэсэг дээр нь «Аллах» гэсэн vг бичигджээ. Доубхилл. Болтон. 1996 оны 3 дугаар сар.



28. 2005 оны 4 дvгээр сард Иорданд дахин нэгэн чэс ногоон дотор Аллах гэсэн нэр гарч иржээ.



29. Есvсыг єєд болоход тvvнд ємсгєж байсан гэгдэх маалингаар нэхсэн Турины алдарт 4 метр даавуун дээр ийм дvрс бий болсон байна.



Энэхvv маалингаар нэхсэн Турины алдарт 4 метр даавууг рентген туяагаар харахад Есvс Христийн дvр маш тод харагддаг гэж vзэж байна.


7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()