Дэлхийн хамгийн нєхєрсєг халимнууд

2011-04-26, 10:27
22,779
BBC сувгийн алдартай амьтны нэвтрvvлэгч Марк Карвардин нь одоогоос 25 жилийн ємнєєс байгальд хайртай хvмvvсийг аварга халимнуудыг маш ойроос уулзуулдаг аялалыг явуулж байгаа аж. Марк Карвардин: “Танаас хэдэн арав дахин том биетэй лусын амьтан сууж яваа завины тань дэргэд тайван гэгч нь сэлж ирээд, яг нvдрvv тань эгцэлж харангаа, гарын тань аясанд эрхлэх нь vгээр хэлшгvй гайхалтай мэдрэмж биш гэж vv?” хэмээн бахдалтай ярьж байна. Ингээд бvгдээрээ vлгэрт гардаг шиг аралтай чацуу биетэй “Аймшиг-Гайхамшиг” хэмээх аварга загасыг санагдуулам нvсэр том халимнууд хэрхэн хvмvvстэй эрхлэн наадаж, тэдэнд гайхалтай эерэг энергийг бэлэглэдэг талаар энэхvv ер бусын аялалын дvр зурагтай танилцацгаая.
Дэлхийн хамгийн нєхєрсєг халимнууд

Мексикийн Сан-Игнасио цутгалан дахь Калифорнийн нєхєрсєг халимтай холбоо тогтоож буй хvмvvс.







“Зарим халимнууд хvмvvсээр хэлээ маажуулж, илvvлэхээс гадна vнсvvлэх хvртэл дуртай байдаг гээч.” - гэж Марк хэлжээ. Тэрээр зохиолч, жvжигчин Стивен Фрайтай хамтран “Олж харах сvvлчийн боломж” хэмээх BBC 2-оор гардаг алдартай амьтны нэвтрvvлгийг хєтєлдєг юм.



Марк халимнуудтай ярилцах тун дуртай. Тvvний бодлоор байгаль эхийн уг ер бусын бvтээлvvдийг ажиглаж, тэдэнтэй хамт байх нь асар их сайн нєлєєтэй ажээ.





Зарим халим загас хvнтэй контакт vvсгэх дургvй байдаг хэдий ч цэнхэр судалтай болон бєхтєртэй халимнууд нь маш нєхєрсєг бєгєєд ихэвчлэн завинд ойртож ирээд, дээр нь байгаа хvмvvсийг сайтар ажиглахын тулд дээш харан хэвтээд, найзархаг байдлыг бэлэглэдэг байна.



Энэхvv халимнууд нь Арктикаас Берингийн далай хvрэх аялалынхаа дунд яваа амьтад юм байна. Тэд 20,000 км замыг туулаад байгаа нь сvvн тэжээлтэн амьтны хувьд байж болох хамгийн урт зам нь ажээ. Тэд Номхон Далайн эрэг хавийн усаар дайран єнгєрдєг юм байна. Энэхvv уртаас урт аялалаа эдгээр амьтад 12-р сард эхлvvлдэг ажээ. Халимнууд тєрєлх газартаа очин очтолоо, 5 сарын турш юу ч иддэггvй гэнэ.












5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()