«Societe Generale» банкийг дээрэмдсэн тvvх (1976 он, Ницца)

«Сосьете Женераль» банкийг 35 жилийн ємнє дээрэмдсэн явдал олны дунд бараг домог яриа болж хувирсан. Иймэрхvv vйлдлvvдийн дундаас энэ дээрмийг арай л элэг барьсан танхай явдал хэмээн нэрлэмээр... Зарим нэг зvрх зоригтон, сейфийн хулгайчид банкны агуулах єрєєнд нэвтэрч ороод архидсан ч тvvх бий. Vйл явдал яаж єрнєснийг эхлээд vзье. Толгой эргэм адал явдалтай тун тєстэй, кино шиг л тvvх байгаа. Ямартай ч дэлхийд алдартай энэ тvvхэн дээрмийн баримттай танилцацгаая.
«Societe Generale» банкийг дээрэмдсэн тvvх (1976 он, Ницца)
8 ЖИЛИЙН 8 БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn

Дээрмийн гол зохион байгуулагчыг Альберт Спажиари (Albert Spaggiari)-г хэмээн vздэг. Тэрбээр цэргийн алба хааж байгаад чєлєєнд гарч фото зурагчин болж Ниццад суурьшин амьдарсан нэгэн. Тvvний фото зургийн газрын зардал нь их тэгээд ашиг муутай байсан аж. Энэ байдлаас гарахын тулд хєнгєн хялбар аргаар баяжих санаа тvvнд тєржээ. Vvнийгээ хэрэгжvvлэхийн тулд нууц ажиллагааг зохион байгуулж, мэдээ цуглуулж чаддаг хамт алба хааж байсан тусгай албаны ажилтан нєхєртэйгээ санаа нийлжээ. Дээрэм хийсний дараа Альбертаас єєр хэн ч баригдаагvй явдал vvний баталгаа биз. Бас тэгээд Альберт баригдсан ч дараа нь хєнгєхєн мултарч чадсан билээ. 

Хамтрагчид эхлээд «Сосьете Женераль» банкны агуулах байр хотын ус сувагтай маш ойрхон байгааг олж мэджээ. Ердєє 8-хан метр газар доогуур ухаад мєнгєтэй сейфнvvдэд дєхєж, 1 метр зузаан бетон хана, тусгай хамгаалалтын металл сараалжин тємрийг тайраад дуусахаар хялбар байжээ. Газар доогуур ухах ажлыг амжилттай дуусгахын тулд банкны дохиололын системийн мэдрэмжийг шалгах хэрэгтэй болжээ. Дээрэмчдийн нэг банкны агуулах саванд механик сэрvvлэгтэй цаг хийж туршжээ. Шєнє сэрvvлэгтэй цаг дуугарсан ч дохиололын систем ажиллаагvй байна.

Хоёр сарын дараа бvх юм жин тан болов. Банкийг дээрэмдэх ажиллагааны єдрєєр Бастилийг булаан авсны нvргээнт шуугиантай баярын єдрийг сонгон авав. Бvх юм ямар нэг асуудалгvй болж єнгєрєв. Vvнээс гадна дээрэмчид vйл явдал болох газар хєгжилдєхийн тулд ууж идэх юм бас авчирчээ. Дараа нь хэргийн газраас олон хоосон шил, нэлээд сайн идэж уусныг гэрчлэх олон зvйл олджээ. Идэж уугаад зогсохгvй агуулахын нэг хайрцаганд байсан хотод олны танил хvмvvсийн эротик фото зургуудыг гаргаж агуулахын єрєєг тойруулан нямбай гэгч хананд нь нааж орхисон байв. Тэд цагдаа нарт хандаж: «Sans armes, ni haine, ni violence» (Зэвсэггvй, vзэн ядалтгvй, харгислалгvй) гэсэн бичиг vлдээсэн нь хожим их алдаршсан vг болжээ. Банк тоногчид согтууран хєлчvvрхэж байхдаа 50 сая франк (одоогийнхоор 30 сая евро) хаман авч талийн оджээ. 


www.caak.mn

Ницца хотын дарга дээрэмчдийн авьяасыг бишрэхийн хамт хотын бvх цагдаа нарыг дайчилж ямар ч аргаар хамаагvй барихыг тушаасан байна. Асар их хvч хєдєлмєр гаргасны эцэст Альберт Спажиари-гийн мєрєєр орж, тvvнийг баривчилж чадсан байна. Гэтэл vйл явдал санамсаргvй єєрєєр эргэжээ. Альберт шvvхийн зааланд сууж байхдаа энгийн ов мэх ашиглаж, шvvгч нарт єєрийгєє гэм буруугvй гэсэн утгатай зориуд шифрлэсэн (нууцалсан) утгатай гэмээр бичигтэй цаас єгчээ. Шvvгчид энэ бичгийн учрыг олох гэж толгойгоо гашилгаж байх зуур Альберт шvvхийн заалны єрєєний цонхоор vсэрч доор зогсож байсан машины дээвэр дээр бууж, нєхдийнхєє урьдаас бэлтгэсэн мотоциклийг унаад яах ийхийн зуургvй арилжээ. Тvvний талаар янз бvрийн цуу яриа байсны нэг нь тэрбээр Аргентинд сайхан амьдарч байгаад 1989 онд хоолойны хорт хавдраар єєд болсон гэх яриа бас байдаг. Vл таних нєхдvvд тvvний шарилыг далдуур эх оронд нь авчирсан ч гэх яриа ч бий. Банк ухахад оролцсон бусад хvмvvсийн талаар ор сураг байхгvй байна.


www.caak.mn

Альберт Спажиари... тэр баригдсан ч айж сандарсан зvйл алга.

Хэрэг vvгээр дууссангvй. 34 жилийн дараа буюу 2010 онд Францид Amigo гэгчийн ном хэвлэгдэн гарчээ. Тэр номонд банкийг хэрхэн ухсан талаар нарийн ширийн зvйлийг нь дэлгэрэнгvй бичжээ. Vvнээс vзвэл Amigo гэгч гол толгойлон зохион байгуулагч, харин Альберт Спажиари биш гэсэн дvгнэлт хийхэд хvрчээ. Цагдаа нар сейф онгойлгосон зохиолчийг хайсаар байгаад барьж авахад Жак Кассандри (Jacques Cassandri) гэгч бизнесмэн байжээ. «Сосьете Женераль» банкийн хэрэг дахин сєхєгдєж шинэ єнгє аястай болов. Гэхдээ зохиолч Жак холбогдолтой эсэхийн талаар ярих арай эрт, тэгээд номонд бичсэн бvгд vнэн... мєрдлєг явагдсаар байгаа ч энэ нь Жакд аюул учруулахгvй. Учир нь хэргийн хєєн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан аж. Мєнгє угаасан гэж хариуцлагад татахгvй нь лавтай.


12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()