Усан дээр амьдардаг хvмvvс

Одоо манай дэлхийн далайн усны тvвшин нэмэгдэж буй vед Бангладешийн хvн ам яаж ийгээд энэ нєхцєл байдалд дасах юмсан гэж хичээж амьдарч байгааг сайшаах хэрэгтэй. Тэдний хувьд аймшигтай ирээдvй нэгэнт эхлэжээ. Бангладешийн эргийн дагуух нутгийн оршин суугчид дэлхийд унаж буй хур тундасны хамгийн єндєр тvвшинг даван туулахаас гадна, тэд цаг агаарын эрчилсэн хуй салхитай (циклон), далайн тvвшнээс хэдхэн футын єндєрт буй хєрсний vе давхрага нь усанд автсан нутагт амьдарч байна. Ингээд ийм хэцvv нєхцєлд амьдарч буй хvмvvсийн тухай бэлтгэсэн фото мэдээллийг хvлээн авч vзнэ vv.
Усан дээр амьдардаг хvмvvс
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

Усанд автсан нутаг орондоо амьдарсаар... Ємнє зvгийн давсархаг хєрсийг фермерvvд усанд хагас автсан цагаан будааны тутрагын талбай, хавч болон сам хорхой vржvvлэгийн газар болгон хувиргаж чаджээ.





Эрт буусан шар усны vертэй тэмцэхийн тулд фермер Абдур Каддир (ар талд) Куриграмын ойролцоох Жамун арал дээр єєрийн ажилчидтай хамт боловсроогvй байгаа ургамалын ишийг цуглуулж байна. Єєрчлєгдєж буй цаг агаараас болж шар усны тvвшин vлэмж ихэсжээ.



Даккагийн ойролцоох Тураг голын дэргэд тоосгоны ажилчид vйлдвэрийг шар усны vерээс аврах хамгаалалт хийж байна.



Хот руу тэмvvлэгсэд. Борооны улиралын vеэр шилжин нvvгчид нутгийн хойд зvгт буй гэр орноо эргээд буцаад Дакка руу галт тэргээр явж байна. Нєгєє талд ємнєд нутгийн давсархаг хєрсєнд ургасан vржил шимтэй цагаан будааны талбай харагдана.



Завь-такси хvн ам шигvv суурьшсан Дакка хотыг гадаад ертєнцтэй холбодог усан боомт руу хєтєлдєг Буриганга голыг гатлаж байна. Нийслэл Дакка хот далайн тvвшнээс бага зэрэг дээгvvр оршдог. Энэ хот далайн усны тvвшин ихэсвэл хамгийн тvрvvнд єртєх магадлалтай.



Эгзэгтэй vе. Даккагийн ядуучуудын Кораил хороолол (ар талын план) дvрвэгсдээр дvvрчээ. Энэ хороолол хотын нэг эмзэг асуудал нь болдог. Учир нь дэд бvтэц нь хуучирсан. Ядуурал болон шар усны vерийн тvвшин єндєр.



Хvмvvс Рамадан сарын баярын сvvлийн єдрийг тэмдэглээд сvмээс гарч Даккагийн халуун, давчуу гудмаар явж байна. Дакка бол хамгийн их эрчимтэй хєгжиж буй хот. Шар усны vер, усан шуурганаас болж шилжин нvvгчдээр дvvрчээ.



Жамун арал дээр загасчид амьдрахдаа гэр хашаан дахь шар усны vертээ аль хэдийн дасжээ. Улиралаас хамаарсан ажилтай загасчид дэлхийд цаг агаарыг урдчилан мэдэх талаар хамгийн сайн шинжээчид болон хувирчээ.



Хааяагvй л хуурай. Харин голын шар усны vерийн vед Жабед Алитосгоны хvvхдvvд хашааныхаа хулс модоор хийсэн шатаар авирч тvvнээсээ сайн гэгч нь зуурдаг. Улиралын ажилтай хvмvvс жилээс жилд тоо нь ихсэж буй цаг агаарын аюулт vзэгдэлд аль хэдийн дасаж, Бангладешийн хамгийн том гурван голын татам дээрх арлууд дээр байнга суурьшсаар байна.



Тєрєлх орон гэр. Євдєгєє хvрсэн усанд Уддиний гэр бvлийнхэн зогсож, vдийн хоолоо идэхээр зэхэж байна. Тэд Куриграм арлын шар усны vерээс болж гэрээ саяхан энд нvvлгэн авчраад байгаа юм. Энэ зургийг авсны дараахан тэд дахин гэрээ єєр газар руу нvvлгэхээр авч одов.



Єндєр газрын эрэлд. Тосгоны оршин суугчид бvх хvчээрээ Жамун голын Сиражбад арал руу байшингаа нvvлгэхээр тэмцэж байна. Энэ зєєж яваа зvйл бол оройн мєргєл vйлддэг сvм.



Сиражбадад мєнхийн юм гэж vгvй. Гэр орон, хэдэн зуун хvмvvс Даккагаас хойш энэ арал дээр амьдарч байна. Энэ зурган дээр сайн дурынхан нутгийн сvмийг усанд живvvлэхгvйн тулд зєєсєєр байна.



Friendship BD гэдэг буяны байгууллагын дэмжлэгтэйгээр ажилладаг усан онгоцон дээр байрласан нvvдлийн эмнэлэг Бангладеш болон Жамуг голын арал дээр амьдардаг олон мянган хvмvvст vйлчилдэг.



Зайлшгvй шийдвэр. BRAC гэдэг тєрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр сургалтанд суусан эрvvл мэндийн салбарын олон ажилчид хvvхдийн vхлийг бууруулах, тєрєлтийг нэмэгдvvлэхэд туслаж байна.



Зайлшгvй шийдвэр. Долоо хоногийн 6 єдєр нарны баттарейгаар ажилладаг хєвдєг сургууль vе vе усанд автдаг гэр оронтой хvvхдvvдийг сургадаг.



Амьдралын эрдэм ном. Хvvхдvvд хєвдєг сургуульдаа жил тойрон явдаг. Боловсрол олж авч буй хvvхдvvдийн тоо vе тэнгийн хvvхдvvдийн дунд бага байгааг судалгаа харуулжээ.



Усанд хєвдєг орон гэрээ авч явж байна. Vйлдвэр эрхлэдэг Гаибандха арал дээрх оршин суугчид хэлгий цэцгийг хєвдєг цэцэрлэг болгон ашиглахын хамт хулуу, амтлагч ногоо окра болон бусад ургамалыг тарьж байна.



Мятаршгvй ухаан. Жалиахали сууринд хvvхдvvд тоглож байна. Энэ суурин Айла шуурганаас болж 2009 онд бvрэн устсан. Хэдийгээр vе vе хvчтэй шуурга болдогч гэсэн оршин суугчид энэ суурин газрыг омгийнхо тєв хэмээн vзээд ориж явах бодолгvй байна.


0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()