Сурталчилгаа (15)
Хаах

Монгол гэрээр гадныхан бизнес хийж эхэллээ

Саяхан барууны нэгэн сайтаар зочилж байгаад ийм нэгэн анхаарал татсан нийтлэлийг олж уншаад, хэрэглэгч та бvхэнтэй энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахгvй байж тэссэнгvй. Хэдэн зууны тэртээд дэлхийн хєрсийг чичрvvлж, дэнжийн чулууг доргиож явсан Монгол баатруудын тєрсєн гэр нь болж, буурийг нь сахисан сайхан бvсгvйн голомт нь болсоор ирсэн уламжлалт монгол гэрийг хэн нэгэн шар толгойтой этгээд дуурайлган хийгээд, жуулчдад “майхан” маягаар борлуулах саналыг интернэтээр цацсан байхыг хараад эх орноо гэсэн сэтгэл буцалж, зєв бурууг нь ч мэдэхгvй хирнээ уур хvрч, хармын сэтгэл тєрєєд явчихлаа. Энэхvv нийтлэлд мэдээж монгол гэдэг нэрийг дурьдсан байсан хэдий ч, бас хэдийгээр монгол гэрийн тооно, унь, єрхийг монгол нэрээр нь нэрлэсэн байсан ч гэсэн нийтлэлийн эзэн нь нэг л єєрийнхєє сэдсэн цоо шинэ бизнес санааг єрєєлд сурталчилж буй маягаар бичсэн нь мэдрэгдээд болохгvй юм. Ингээд vргэлжлэлд энэхvv гадны сайт дээрхи нийтлэлийг чадах чинээгээрээ хєрвvvлсэн байгааг монгол хvн та уншиж, сэтгэгдлээ хуваалцана уу.
Монгол гэрээр гадныхан бизнес хийж эхэллээ





«Нийтлэлийг хєрвvvлвэл: Майхан ганзагалан аялалд гарах залуус хээрийн замд тийм ч тухтай явж чаддаггvй. Мєн аялах дуртай та хэрэв гэр бvлтэй бєгєєд нялх нойтон хvvхэдтэй нэгэн бол майхантай аялал ч нэг их аюулгvй бас тохилог сонголт байх нь юу л бол. Гэвч зарим нэг хvмvvс арай томхон тэгээд бас илvv vнэтэй майхныг сонгож, аялалын ачаагаа дэмий нэмж байх зуур Richard Waters болон тvvний гэргий хоёр та бvхэнд Тєв Азийн нvvдэлчин ардын соёл иргэншлээс улбаатай Монголоор “гэр”, Афганистанаар “хэрга”, Оросоор “юрта” гэж олон янзаар нэрлэгддэг нvvдлийн орон сууцыг санал болгож байна. Ер нь Англи хэлтэй ард тvмний дунд “Юрт” гэдгээрээ танигдсан энэхvv дугуй хэлбэртэй, зєєврийн сууц нь хээрийн аялалд дуртай хvмvvсийн дунд жинхэнэ ХИТ болж байгаа ажээ.




Ноён Уотерсийн хэлснээр тvvний тєрєлх муж болох Орегон – д юрт нь (энэхvv нийтлэлд гэрийг гэрээр нь биш vргэлж юрт хэмээн нэрлэж байгаа тул энэ хэвээр нь оруулав) маш тvгээмэл болоод байгаа бєгєєд аялагчид энд тэнд майхан биш юртан кэмп босгох болсон байна. Уотерсийн Юурт нь анхны загвартайгаа адилхан зєєвєрлєхєд хялбар бєгєєд нийт 12 фут (3,65 метр) хэмжээтэй, 120 паунд (54 кг) жинтэй тєдийгvй машин, тэрэгний дээр ачаад явахад тохиромжтой ажээ. Хэдийгээр АНУ-ын зарим газрууд юртыг барих зєвшєєрєл, баримтгvйгээс барихыг хориглож байгаа хэдий ч Уотерс энэ тал дээр шаргуу ажиллаж байгаа гэнэ.




Єнгєрсєн жил Парист болсон Green Air Show хэмээх байгаль орчинд ээлтэй бvтээлvvдийн vзэсгэлэн дээр тавигдсан гэрийн загварыг хараад олон орны хvмvvс алмайрч, нарийн бvтцийг нь гайхширч байсныг энд тэмдэглэх нь зvйтэй байх. Гэрийн дээврийн бєєрєнхий хэсгийг нь Тооно (Tono), тойруулсан тулгуур модыг нь Хана (Khana) гэх бєгєєд хана, тооно хоёрыг холбосон моднуудыг нь Унь (Uni) гэж нэрлэдэг. Тvvнчлэн хаалганы хvрээ модыг нь NARS гэх бєгєєд гадуур нь цагаан єнгийн бvрээсээр хучдаг нь байгалийн гэрлийн хамгийн ашигтай цацрагуудыг шингээдэг ач холбогдолтой ажээ. Мєн хэрэглэгчдийн хvсэлтээр борооны ус нэвтэрдэггvй гялгараас авахуулаад хєвєн даавуун бvрээс хийх боломжтой юм байна.






















Уотерс хэлэхдээ ганцаараа гэрийг босгохдоо цаг гучин минутыг л зарцуулдаг бєгєєд хэрэв аялагчид болон гэр бvлийнхэн хамтраад хийвэл vсрээд ганц цагийн ажил болно гэжээ. Зуны халуун єдрvvдэд гэрийн хаяаг сєхєж, тооно дээрхи ЄРХ хэмээх даавууг нь татаж єгвєл сэрvvхэн бєгєєд байгалийн агаарыг хамгийн зєв урсгалаар мэдрэх боломжтой. Єрхийг мєн хvсвэл поликарбонон материалаар захиалж хийлгэж болно.
















Хvн хvний хэрэглээнээс хамааран,  юртыг 12, 14 болон 16 фийт (3.65, 4.26, болон 4.87 метр) хэмжээтэй хийлгэж болох бєгєєд тухай бvрт бvхий л бvрэлдэхvvн хэсэг нь хэвээр байх юм. Харин нэмэлт тавилга, чимэглэлийг худалдан авагч єєрийнхєєрєє шийдэж єгч болно. Нэг юрт буюу гэрний vнэ нь 1,050 ам доллараас эхэлж байгаа гэнэ.

Адал явдал, эрсдэлээс айдаг хvмvvст зориулан мєн барьж, хураахад хялбар бєгєєд хэрэгтэй бvхнийг дотроо багтаасан гэрнvvдийг 1,700 доллараар худалдан авах боломжтой. Харин юуг ч нэмж худалдан авах шаардлагагvй, бvх зvйлийг багтаасан бvрэн тоноглогдсон гэрийг 1,900 доллараар захиалж байгаа аж.»

Тvvний сайт нь. www.campingyurts.com



Хэдийгээр энэхvv мэдээг єєдрєг єнцгєєс харвал - Монголын соёл иргэншил дэлхий дахинд тархаж байгаагийн нэгэн гайхалтай жишээ байж мэдэх ч аливааг нухацтай бодож, цаад нарийн vр дvнг нь олж харах гярхай ухаан, муу санаа хvнд хэрэгтэйн адилаар яагаад ч юм бусдад тvvхээ булаалгаад байгаа мэт сэтгэгдэл тєрєєд байх юм. Морин туурайны чимээ намжаагvй байхад, монгол гэрийн буурь хатаагvй байхад миний євєг дээдсийн соёлын vндсийг бусдын гарт гэнэхнээр битгий атгуулаач...

Видео.




10
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()