Япончуудын нарийн жаяг ёс

2011-05-07, 00:08
44,459
Хэрвээ та, эсвэл ойр дотны болон найз нєхдийн чинь хэн нэгэн ажил хэргээр Их наран улсад очих хэрэг гарвал япончуудын жаяг ёсны нарийн ширийн зvйлийг мэдэхгvйн улмаас эвгvй байдалд орохгvйн тулд дараах зvйлсийг мэдэхийг зєвлєж байна. Энгийн мєртлєє мэдээд авахад илvvдэхгvй зvйл шиг санагдлаа. Энэ нийтлэлд зєвхєн 8 ёс жаягын талаар дурдсан байгаа. Иймд дэлгэрvvлэн японд ажиллаж амьдарч байгаа залуус маань Япончуудын тухай илvv сонирхолтой мэдээллийг vргэлжлvvлэн хvргэнэ гэж найдаж байна.
Япончуудын нарийн жаяг ёс
www.caak.mn (8 фото)

1. Япончууд олон нийтийн газар хамраа дуугарган нусаа нийхийг цээрлэдэг. Метро болон нийтийн тээврийн хэрэгсэл дотор тэвчээртэй чимээ гаргалгvй, амьсгаагаа чєлєєтэй байлгахын тулд хамрын арчуур гаргахгvйгээр нусаа татаж байгаа нь  ажиглагдана. Хэрэв хамрын асуудлаа зохистой шийдвэрлэх хvч байхгvй бол аль болохоор чимээгvй, ажилагдахгvйгээр хамрын арчуураа гаргаж арчаад эргvvлээд хурдан хармаандаа хийгээрэй.


www.caak.mn (8 фото)

2. Япончууд ямар нэг юмыг заахдаа бидэн шиг долоовор хуруугаараа заадаггvй. Тэд алгаа дээш харуулан тэнийлгэн зааж буй юм руугаа тэр байна, тийшээ байна хэмээн чиглvvлдэг. Vvнийг гадны хvмvvс андууран япон vйлчлэгчдийг “мєнгє гуйж байна” хэмээн боддог. Тэд хаашаа явах хєдєлгєєнийг л зааж байгаа нь тэр.


www.caak.mn (8 фото)

3. Хэрэв та япончуудтай хамт хооллох бол, тухайлбал, шар айраг ууж байхдаа бусдаас тvрvvлээд уучихлаа гэж бодъё. Энэ vед яах вэ? Єртєє хийх vv? Єєртєє хийх гэвэл япончууд шаламгай эвлэгхэн найрсагаар танд хийж єгєх болно. Япончууд хамт ууж буй хvндээ хундага дvvргэж єгєхийг сайны бэлэгдэл хэмээн vздэг. Vvнээс vзвэл та хундагатай шар айрагаа хагаслан уусан бол vлдсэнийг нь хурдан ууж дуусгаарай. Танд тэд дvvргээд л єгнє.


www.caak.mn (8 фото)

4. Японд олон нийтийн газар, жишээ нь, кафений ариун цэврийн єрєєнд орох гэхэд vvдэнд нь сандаалууд байдаг. Энэ vед та зєнгєєрєє vvнийг ємсєхийг мэдэрнэ. Гутлаа тайлж сандаалыг ємсєєд бие зассаныхаа дараа эргvvлээд байранд нь тавиад єєрийн гутлаа ємсєх ёстой. Жуулчид заримдаа сандаал ємсєхгvйгээр vйлчилгээний заал руу ороод явчихдаг. Энэ нь жаяг ёсыг айхтар зєрчиж байгаа хэрэг биш боловч сандаалыг тvргэн хэрэглээд єєрийнхєє гутлыг ємсєхєєс єєр аргагvй.


www.caak.mn (8 фото)

5. Японд vхлийг илэрхийлж буй ханз vсэг “дєрєв” гэсэн тоотой адил давхцдаг. Хэрэв та япон айлд зочлохдоо дєрвєн ширхэгтэй юм (гар нvvрийн арчуур, ном гэх мэт) авч очвол гэрийн эзэд таны сайхан сэтгэлийг гэхээсээ илvv ихэд сандран мэгдэх болно. Ийм байдалд орохгvйн тулд бэлгийнхээ тоог тав хvртэл нэмэгдvvлэх хэрэгтэй болно. Тав гэдэг бол жирийн саармаг утга агуулдаг.


www.caak.mn (8 фото)

6. Японд нийтийн усанд орох газар элбэг. Хэрэв халуун усанд орох бол хувцасаа тайлаад шууд бусад усанд орж буй хvмvvс рvv очих хэрэггvй. Учир нь усны дэргэд тусгай сандал дээр ажлын єдрийн хєлсєє арчих болон бусад бохироо унагаах хэрэгтэй зvйлс бvгд бий. Тэгээд усанд орохдоо туйлын цэвэр сайхан болоод орох хэрэгтэй. Япончууд энэ жаягийг бие бялдарын болон сэтгэл санааны хувьд хамгийн чухал хэмээн vздэг.


www.caak.mn (8 фото)

7. Савхаар хоол идэж байхдаа савхаараа дамжуулан єєр хvнд бvv єгєєрэй. Хэрэв єгмєєр байвал савхаараа хавчаад тавган дээр нь тавиарай. Савхаар дамжуулан єгєхийг ганцхан тохиолдолд зєвшєєрдєг нэг жаяг ёс бий. Тухайлбал, хэн нэгэн ойр дотны хvн єєд болсны дараа чандарлах ёслол дээр талийгаачийн ясны жижиг хэлтэрхийг хамгийн ойрын хvн нь ёслолын савхаар авч єєр хамаатандаа дамжуулж тэр нь савхаар аваад чандартай сав руу хийдэг. Хэрэв та vvнийг кафед хийвэл эргэн тойрны хvмvvс энэ хоол талийгаачийн дурсгалд зориулсан юм байна хэмээн буруугаар ойлгоно шvv.


www.caak.mn (8 фото)

8. Савх хэрэглэхтэй холбоотой бас нэгэн анхааруулга байна. Хэрэв та хоол идээд  цадавал савхаа ширээн дэр бvv тавь. Савхаа нийтийн хоолтой сав руугаа хийгээд хоолонд хатгаад хийчих. Савхаа ширэн дээр vлдээх нь оршуулах ёслолоос vvдэлтэй. Учир нь орост  талийгаачийн зурагны ємнє хундага архин дээр хэрчим талх тавьдагтай адил. Япончууд талийгаачаа савхаар ингэж хvндэтгэдэг заншилтай.

Бусад цээрэлдэг заншлуудыг мэддэг нэг нь бичээрэй...


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()