1970 онд олдсон хvнтэй маш адилхан шимпанзе

Єнгєрсєн зууны 70-аад онд Конго-гоос бvхий л талаараа хvнтэй маш адилхан шимпманзе-г олсон нь сониуч зантай олон хvмvvсийг шуугиулсан явдал болсон юм. Уг сармагчинг олсон даруйдаа амьтан сургаж, циркэд тоглуулдаг Ємнєд Африкийн Бvгд Найрамдах Улсын Баргерынхан хэмээх гэр бvлд заржээ. Эздээсээ Оливер гэдэг нэр авсан энэхvv сармагчин хvний бvхий л vйл хєдлєлийг маш сайн дуурайх бєгєєд автомат машинаас єєртєє ундаа аваад уухаас єхсvvлээд, бие зассаныхаа дараа усаа єєрєє татаж чаддаг байсан аж. Тэр ч битгий хэл Баргер авхайг дуурайн, єєртєє коктейль найруулж аваад, зурагтны ємнє ууж суудаг байжээ. Ингээд 20-р зууны олон сонин хачин тохиолдлуудын нэг болох хvнтэй vйлийн vргvй тєстэй нэгэн єхєєрдєм сармагчинтай танилцацгаая.
1970 онд олдсон хvнтэй маш адилхан шимпанзе
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа
Оливерийн тэжээж, хооллодог байсан нохой нь тvvнийг яг л жинхэнэ хvн шиг хvлээн авч, урд нь суун, хэлээ унжуулан эрхэлдэг байжээ. Оливерийн vнэр нь хvртэл хvнийх шиг байсан тул бусад сармагчингууд тvvнээс эмээж, зайгаа барьдаг байв. Бусад сармагчингуудаас гадаад байдлаараа ч эрс ялгардаг тvvний цээж, vс нь vсгvй, чих нь хvнийхтэй илvv адилхан, нvд нь хамаагvй гэгээтэй байсан бол эрvv нь л ганцхан яг сармагчных ших урт байжээ.

Чикагогийн их сургуулийн эрдэмтэд тvvнийг ихэд сонирхож, генийн шинжилгээ хийгээд, 47 хромосомтой болохыг нь тогтоосон байна. Энэ нь сармагчингийнхаас 1-ээр баг, харин хvнийхээс 1-ээр их байгааг та анзаарсан байх. Уг баримтанд тулгуурлан, хvмvvс Оливерийг нэг бол сармагчин, хvн хоёрын ирлийз, эс бєгєєс хvмvvсийн буруу vйлдлээс vvдэлтэй экологийн єєрчлєлтєєс болсон мутац гэж тооцжээ.

Баргерын гэр дэхь Оливераас vvдэлтэй хєєр хєгжєєн тvvнийг vржлийн насанд хvрэхэд дуусгавар болсон юм. Учир нь Оливерын сонирхлыг эмэгчин сармагчингууд огт татдаггvй байсан тул тэрээр Баргер авхайд анхаарлаа хандуулах болжээ. Мань “эр” ноён баргерийг эзгvй байх vед нь эзэгтэйнхээ банзал доогуур шургаж ороод, илэрхий бэлгийн єдєєн хатгалт vзvvлэх болсон байна. Эзэгтэй ихэвчлэн Оливерыг єхєєрдєєд, тvvнээс зайлсхийж чаддаг байжээ. Харин нєхрийг нь эзэнгvй нэгэн шєнєєр тэрээр Баргер авхайн орон дээр гарч, цамцыг нь ураад, хvчирхийлэхийг оролдсон байна. Vvний дараагаар тvvний Пеньсилвани мужийн эмнэлэгрvv шилжvvлжээ. Оливер тэндээ хэд хэдэн эмэгтэйг хvчирхийлэхийг оролдож, vvнийхээ тєлєє ч маш олон удаа хатуу шийтгэгдсэнийхээ дараа бэлгийн чиг хандлагаа эмэгчин шимпанзе-д эргэж буцалтгvй хандуулж, насныхаа хосыг ч олж, олон vр зулзагатай болжээ.

Эрдэмтэд 20 жилийн туршид Оливерийг vнэхээр хvн тєрєлхтний элдэв туршилтын золиос биш байгаа гэж тууштай судалжээ. Vvний эцэст зарим эх сурвалжууд тvvнийг бонобо буюу бичил биетэй шимпанзе гарган авах туршилтын золиос, зарим нэг нь тvvнийг Хятад, АНУ, Итали-д явуулдаг “хьюманзе” туршилтын vр дvн гэж vзсэн байна. Ингнээд эцэст нь буюу 1998 онд Техассын их сургуулийн эрдэмтэд Оливерийг 100 хувь шимпанзе байсан бєгєєд хvний ямар ч генигvй байсан гэдгийг тогтоожээ.


Видео.




1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()