Манай vеийн баатрууд

Хорвоо тэр аяараа ємнє нь хvндлэл vзvvлэн бєхийх ч багадмаар тэсвэр хатуужил, эр зориг, сэтгэлийн хаттай манай vеийн жинхэнэ Баатруудын талаар тvvхийг уншигч тантай харамгvй хуваалцахаар бэлтгэлээ. Зураг бvрийн тайлбарыг та тогтож нэг уншаарай. Жинхэнэ утгаараа цээж дvvрэн амьсгалж, юунаас ч айхгvйгээр амьдарсан шиг амьдрах эр зориг, ухаарлыг танд бэлэглэх болно. Энэ хорвоо дээр маш цєєхєн хvн жинхэнэ утгаараа амьдардаг, харин vлдсэн нь зvгээр л оршдог гэж ямар vнэн vг вэ. Хvн бvр орших биш харин амьдарч чаддаг байсан бол энэ дэлхий хичнээн сайхан газар байх байсан бол... Ингээд гайхалтай хvмvvсийн алмайрмаар тvvхтэй танилцацгаая.
Манай vеийн баатрууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


Ed Stafford
Энэ бол Амазонка мєрний эхээс авахуулаад тєгсгєл хvртэл нь явган алхсан хvн юм. Уг мєрний ундрагаас далайд нийлэх хэсэг хvртэл явган алхахын тулд 859 хоногийг зарцуулах шаардлагатай.

Хvн тєрєлхтєн байж болох бvх гайхалтай аялалуудыг туулж, тvvхийн хуудсанд алтан vсгээр бичигдэх шинэ содон экспедицийн санаа хэний ч санаанд орохооргvй байсан тэр vед Британий аялагч Эд Стаффорд нь єєрийн гэсэн нэгэн ер бусын маршрутыг санаачлан хэрэгжvvлсэн нь энэ юм. 2008 оны 4 сарын 2-ны єдєр тэрээр Амазонка мєрний хєвєєг даган аялж эхэлсэн байна. Тэрээр нийт 6437 км замыг явган туулжээ. Эд Стаффорд нь замдаа дайсагнаж заналхийлсэн олон хvмvvс, хар тамхичидтай нvvр тулгарч, євчин эмгэгт хvртэл баригдан, зэрлэг араатнууд, хорт шавжнуудын дайралт, хатгалт хазалтыг давж, зарим vедээ хоол, нойргvй явсан байна. Аз болж тvvнд замын хань гарч иржээ. Тэр нь тvvнтэй зам нийлж, аялалын ихэнх хугацаанд хамт байсан Чо Ривер юм. 2010 оны 8 сарын 9-ны єдєр буюу аялалын 859 дэх єдєр Стаффорд, Ривер хоёр нь Атлантын далайд хvрч, єнєє цагийн хамгийн аюултай аялалуудын нэгийг амжилттай дуусгасан байна.




Matt and Mike Moniz
Гаргасан амжилт: Эцэг хvv хоёроос бvрдсэн “уулчдын баг” нь АНУ-ын 50 муж тус бvрийн ноён оргилуудыг хамгийн богино хугацаанд гарчээ.

12 настай сэргэлэн хvv Мэтт Мониц болон тvvний эцэг Майк нар нь 50 єдрийн дотор АНУ-ын 50 муж тус бvрийн ноён оргилуудад гарч дуусгах зорилгыг єнгєрсєн зун єєрсєддєє тавьжээ. Тэд 6193 метр єндєртэй Аляскийн тєдийгvй Хойд Америк даяархи хамгийн єндєр уул болох Денали хайрханы оройд гарснаар энэхvv аялалынхаа гарааг эхэлсэн байна. Харин эцэг хvv хоёр саяхан 4421 метр єндєртэй Калифорний Mount Whitney-гээс єхсvvлээд Флоридагийн Britton Hill (106 м)-ийн оройд гарчээ. Аялал эхэлснээс 43 хоногийн дараа энэхvv яс нэгтэй уулчдын баг нь Хавайн Mauna Kea (4205 м) уулын цаст оргилд бат зогссоноор хvнд, хэцvv аялалаа дуусгавар болгосон байна.




David de Rothschild
Амжилт: 12 000 ширхэг хуванцар саваар хийсэн завиар Сан-Францискогоос Сидней хvртэл аялсан.

Хойд болон ємнєд туульд очиж vзэж байсан тєдийгvй далайн євчнєєр євчилж байсан хvний хувьд Номхон далайг єєрийн бvтээсэн сонирхолтой завиар хєндлєн гулд гатлана гэдэг тийм ч сайхан санаа биш санагдана. Гэвч эко-аялагч Давид де Ротшильд нь байгаль орчинг хайрлах сэтгэлийг дэлхийн хvн бvхэнд сурталчлахын тулд яахаас ч буцахаа байсан нэгэн тул Сан-Францискогоос Сиднэй хvртэл хуванцар савнуудаас хийсэн завиараа явах шийдвэртээ бат зогсож чаджээ. Шийдмэг “ахмад” єєрийн “хєлєг онгоцоо” Tур Хейердалын домогт Kon-Tiki-гийн дурсгалыг хvндлэн Plastiki хэмээн нэрлэжээ. Тэрээр аялалынхаа туршид “хєлєг онгоцондоо” нарны зай хураагуур, салхин сэнс гэх зэрэг байгаль орчинд ямар ч хєнєєлгvй эрчим хvчний эх vvсвэрvvдийг ашиглаж байжээ. Багийнхны туулсан 19312 км-ын замд далайн усны хамгийн ихээр бохирдсон хэсгvvд таарч байв. Жишээлбэл тэд Номхон Далайн “хогийн цэг”-ийг дайрч єнгєрснєє дурьдсан байдаг.




Mark Beaumont
Амжилт: Хойд болон Ємнєд Америкийн газар нутгийг дугуйгаар туулж, тус хоёр тивийн хамгийн єндєр уулсын оргилд гарсан.

2010 оны 2-р сард шотландын дугуйчин Марк Бьюмон нь нvсэр хvнд аялалаа эхэлсэн юм. Тvvний аян замын гараа нь Аляскийн Anchkrage-аас эхэлж, 13 000 км-ийн зайд орших  Аргентин-ы Ushuaia-д тєгсчээ. Замдаа тэрээр дугуйнаасаа бууж, Хойд Америкийн оргил цэг болох Denali (6962 м)-д авирсан бєгєєд хожим нь Ємнєд Америкийн хамгийн єндєр цэг болох Aconcagua (6962 м)-д гарчээ. Хэдийгээр энэ нь vнэхээр хvнд хэцvv бєгєєд урт удаан аялал байсан ч, єєрєє 2007 онд бараг 194 єдрийн дотор дугуйгаараа 29 446 км замыг туулж бараг дэлхийг тойрч байсан тул 2010 оны аялалаараа єєрєє єєрийнхєє амжилтын жагсаалтын хоёрдугаарт бичигджээ.




Oh Eun-Sun
Амжилт: 8000 метрээс єндєрт орших 14 оргилын бvгдэн дээр гарсан анхны эмэгтэй болжээ.

Уулчдын хувьд далайн тєвшнєєс 8000 метрийн єндєрлєгт орших Эверест юмуу К2 мэтийн ноён оргилуудын оройд гарна гэдэг бол хамгийн гайхалтай амжилт байдаг. Тэгвэл дэлхий дээрхи ийм єндєртэй нийт 14 оргилын бvгдэн дээр нь нэг хvн, тэр тусмаа эмэгтэй хvн, нэг насандаа гарна гэдэг нь жинхэнэ гайхамшиг гэдэгтэй ямар ч уулчин маргахгvй. 2010 оныг хvртэл 14 оргилд гарч байсан шилдгийн шилдгvvд бол зєвхєн эрчvvд л байсан юм. Харин 2010 оны 4-р сарын 21 – ний єдєр Ємнєд Солонгосын уулчин эмэгтэй О Ён Сун урт аялалынхаа эцэст Непалын Annapurn (8091 м) хайрханы оргилд гарснаараа дэлхийн ноён оргилуудыг эзэгнэсэн эрчvvдийн ноёрхлыг бут цохиосон байна.




Dave Hahn
Ажилт: Эверестийн оргилд 12 удаа гарахын сацуу орон нутгийн замчдын туслалцааг аваагvй гэдгээрээ уулчдын дунд рекорд тогтоосон.

Дейв Хан нь дэлхийн хамгийн шилдэг уулчдын тоонд ордог бєгєєд 2010 онд Эверестийн оргилд 12 дахь удаагаа гарахдаа орон нутгийн газарчдаар замчлуулалгvй явж чаджээ. Энэ vед тэрээр Эверестийн оргилд гарсан анхны америк хvн болох Жим Вайтекерын хvvн Лиф Вайтекерт єєрєє газарчилсан юм. Дейв Ханын авирсан уулсын жагсаалтыг уншихад єєрийн эрхгvй хvндлэх сэтгэл тєрдєг: Mount Rainier-ийн оргилд 250 удаа гарсан, Denali-д 19 удаа,  Антарктидын Vinson Massif-д 26 удаа.




Roz Savage
Амжилт: Номхон далайг завиар гаталсан анхны эмэгтэй болсон.

Британий завьчин Роз Саваж нь 2010 оны 6-р сард Номхон Далайг завиар гатлах аялалынхаа гурав дахь буюу сvvлчийн vеийг амжилттай туулж, Шинэ Гвинейн Папуа-д хvрэлцэн очжээ. Тvvний аялал 2008 онд, Сан-Франциског зорьж, 100 хоногийн дотор Хавай хvртэл 3740 км замыг завиар туулахад эхэлжээ. 2009 онд тэрээр аялалынхаа хоёрдагаар хэсэгт орж, Хавай болон Таравай хоёрын хоорондох 5082 км замыг 104 хоногт туулсан байна. Харин аялалын гурав дахь vе болон Таравай –аас Шинэ Гвинейн Папуа хvртэлх 3618 км замын эцсийг vзэхэд тvvнд 54-хєн хоног шаардагдсан байна. Энэхvv аялалынхаа эцэст Саваж нь ганцаараа Номхон далайг хєндлєн гулд завиар гаталсан анхны эмэгтэй хvн болсон юм. Тvvнчлэн тvvний энэхvv vйлдэл нь Номхон Далайг цэвэр ариунаар нь байлгахад хvмvvсийн анхаарлыг хандуулах зорилготой байснаараа онцлог.




Jordan Romero
Амжилт: 13 настайдаа Эверестийн оргилд гарснаараа энэ жагсаалтын хамгийн залуу уулчин болжээ.

2010 оны 5 сарын 22-ны єдєр Америк хєвгvvн Жордан Ромеро нь Эверестийн оргил (8848 м)-д гарснаараа Дэлхийн хамгийн єндєр цэгт гарсан хамгийн залуу хvн болсон юм. Гэхдээ энэ бол 7 тивийн ноён оргилуудад (Seven Summits)  хєл тавьсан хамгийн залуу хvн болох гэсэн тvvний зорилгын дєнгєж эхлэл ажээ.  Єнгєрсєн намар Ромеро Vinson Massif (4892 м)-ын оргилд гарахаар Антарктидыг зорьсон байна.



Alex Honnold
Амжилт: Тэрээр Йошимита дахь уулчдын домогт хоёр маршрутаар ганцхан єдрийн дотор явж, дэлхийн амжилт тогтоосон.

Yosemite дахь Half Dome болон El Capitan оргилуудын оройд гарна гэдэг нь зарим уулчдын хувьд нэг насных нь мєрєєдєл байсаар дуусдаг. Харин Алекс Хоонолдын хувьд энэ бол зvгээр нь цэцэрлэгт хvрээлэнгээр зугаалахтай адил зvйл байжээ. 6-р сарын 22-ны нарлаг єдєр Хоннолд нь энэхvv хоёр оргилд ганцхан єдрийн дотор гарч, хvн тєрєлхтний бахархвал зохих хоёр рекордны эзэн болсон юм. Єглєє нь тэрээр  Half Dome-гийн хойд талаас эхэлдэг тогтсон маршрутын дагуу гарч, 2 цагийн дараа оргилд дээр нь гарсан нь ємнєх рекордноос 41 минутаар их байжээ. Дараагаар нь Хоннорд El Cap-руу мацаж, 6-хан цагийн дотор оргилыг нь эзэгнэсэн байна. Домогт хоёр оргилд хєл тавихад тvvнд ердєє л ганц єдрийн 8 цаг, 9 минут зарцуулагджээ.




Andrew Skurka
Амжилт: Аляска болон Канадын нутаг дэвсгэр дээрхи алслагдсан бvсийн 7563  км замыг явган болон цанаар туулсан.

Эндрю Шкурки-гийн хувьд асар хол замыг хоёр зээрдээрээ туулах нь тийм ч сонин зvйл биш. 29 настайдаа тэрээр хамгийн дардан бус замтай газруудаар 40 000 км явж байсан хvн. Харин тvvний хамгийн сvvлийн буюу Аляск, Канадаар хийсан явган аялал нь хамгийн анхаарал татахуйц байсныг дурьдах хэрэгтэй. 2010 оны 3-р сард Скурка нь Котцебуи-гаар Аляскийг зорин гарч, 12,5 мянга гаруй км-ийг туулахдаа Америкийн зургаа, Канадын эзэмшлийн 2 ширхэг дархан цаазат газруудаар явжээ. Замдаа тэрээр Дэлхийн хамгийн алслагдмал, зэрлэг онгон газрууд болох Аляскийн болон Бруксийн уулсаар дайрсан байна. Тєлєвлєгєє ёсоор бол тvvний аялал ирэх 10-р сард дуусна.




Lewis Gordon Pugh
Амжилт: Дэлхийн дулаарлын асуудлыг хєндєхийн тулд хамгийн хэцvv нєхцєлд хамгийн урт замыг сэлж туулсан.

Британий усан спортын тамирчин, экологич Льюис Гордон Пью нь 2010 оны 5-р сард Гималайг зорих аялалаа эхлvvлжээ. Энэхvv аялал нь олон хvний хувьд боломжгvй мэт санагдах хамгийн урт замыг сэлж туулах зорилготой байв. 5 сарын 22-ны єдєр Speedo-гийн ємсгєл болон малгай, шилийг хослуулсан тэрээр Эверестэд байдаг Pumori- нуурын чємєг царцам хvйтэн усан дотор 5400 м замыг сэлж гаталсан юм. Мєн тэрээр 2007 онд Хойд Мєсєн Туйлын усанд сэлж байснаа “амьдралын минь хамгийн аймшигтай єдєр” хэмээн тодорхойлсон байдаг.  Тvvний энэхvv vйлдлvvд нь дэлхийн дулаарлаас болж мєнх мєстэй газруудын далай тэнгисийн хєвєє цєнтєж, хайлж байгааг нийтэд мэдрvvлнэ гэдэгт найдаг байгаа ажээ.




Jessica Watson
Ажмилт: 16 настайдаа завиар дэлхийг тойрон аялсан хамгийн залуу хvн болжээ.

Бусад євсєр насныхан гэрийн даалгавраа хийж дийлэхгvй толгойгоо гашилгаж, элдэв олон нийтийн ажилд оролцсоноороо єєрийгєє чадварлагт тооцож байх зуур, 16 настай Жессика Ватсон охин єнгєрсєн жилийн ихэнхи єдрvvдийг далайгаар аялж, далбаагаа чиглvvлэн, 9 метрын далайн давалгаатай тэмцэж єнгєрvvлжээ. 2009 оны 10-р сард Австралийн єсвєр насны охин Сиднейгээс Ella’s Pink Lady завиараа гарч, 17 нас хvрэхээсээ 3 хоногийн ємнє єєртэйгээ нас чацуу дэлхийн бvх залуусын хувьд шинэ итгэл найдвар, бас тvvний хийсэн зvйлийг давтахыг хvссэн залууст шинэ шалгуурыг тавьж чадсан байна. 2010 оны 5-р сард Ватсоныг Сиднейн эрэгт хvрэлцэн ирэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслvvд бvчин авч, мянга мянган шvтэн бишрэгчид нь тойрон хvрээлэхийн сацуу сая сая хvн энэхvv vйл явдлыг зурагтаар vзэж байжээ.




Lei Wang
Амжилт: Adventure Grand Slam- аялалыг туулж, Эверестийн оргилд гарсан.

2010 оны 5-р сарын 24-ны єдєр Ли Вонг нь Эверестийн оргилд гарсан бєгєєд, Дэлхийн 7 ноён оргил болон хоёр туйлын хамгийн єндєр уулсын оргилд дараагаар хєл тавьж чадсан байна. Дэлхийн 7 ноён оргил болон хоёр туйлын оройд гарах аялалыг Adventure Grand Slam гэж нэрлэдэг бєгєєд маш цєєхєн хvн vvнийг хийж чаддаг юм. Ли Ванг нь Хятадад тєрж єссєн бєгєєд амьдрал нь аугаа их адал явдлаар дvvрэн байх юм гэж зvvдэлж ч байгаагvй ажээ. Харин мэдээлэл технологийн бакалавр зэргийг нэр хvндтэй Wharton School-ээс авсныхаа дараагаар гэнэт Эквадорыг зорих болжээ. Тэндээ байхдаа Котопакс (5896 м)-ын оргилд гарснаар аялалаа эхэлсэн байна. Тэрээр єнєєдєр Adventure Grand Slam аялалыг хийсэн 9-хєн хvний нэг юм.




Lance Mackey
Амжилт: Ноход хvлэглэдэг чарганы уралдаан болох Iditarod-д 4 удаа тvрvvлсэн.

Аляскад Iditarod-д тvрvvлэх шиг гайхалтай амжилт, бахархал гэж vгvй. Сvvлийн 40 жилийн туршид 1800 км замыг нохойн чаргаар туулдаг энэхvv тэмцээн нь дэлхий дээрхи хамгийн хvнд хэцvv тэмцээнд тооцогдсоор ирсэн. Тэгтэл сvvлийн хэдэн жилийн турш ганцхан хvн энэхvv уралдааны ялагчийн байр суурийг эзэлсээр ирсэн нь Ланс Маккей юм. 2010 оны 3-р сард тэрээр Iditarod тэмцээнд 4-дэхь удаагаа ялснаар дараалсан ялалтын тоогоороо рекорд тогтоосон байна. Тvvнчлэн тэрээр ганц жилийн дотор Iditarod болон 1600 км замыг туулдаг  Yukon Quest тэмцээнvvдэд дараалан оролцож, 2-ууланд нь ялалт байгуулсан цорын ганц хvн юм. Гэхдээ энэ бvх амжилтыг нь эс тооцвол тvvний хамгийн том ялалт нь 2002 онд байсан гэж хэлж болно. Учир нь тэрээр 2002 онд хорт хавдраа ялан дийлж чадсан юм.


3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()