Ebay дээрх хачирхалтай наймаанууд

Ebay дуудлага худалдааны сайт дээр явагдсан жирийн бус худалдан авалтын тухай хэдэн тохиолдлыг та бvхэндээ хvргэхээр шийдлээ. Зарим худалдан авагчид мєнгєє дэмий юманд vрж, бусад нь vнэхээр ер бусын зvйлийг худалдан авч, vлдсэн нь хvслээ ханган хэдэн тєгрєгийн ашиг олохын тулд этгээд гэмээр наймаа хийж байх юм. Энэ дэлхий дээр гайхаад сонирхоод барахгvй гаж сонин зvйлс их гарах юм даа. За ингээд бидний сайн мэддэг болсон дэлхийн хамгийн том онлайн их дэлгvvр Ebay дээрх сонин хачинаас хачинтай нvvр тулцгаая.
Ebay дээрх хачирхалтай наймаанууд
www.caak.mn (9 
фото)

Солиотой ээж
Энэ фото зураг олон зvйлийг єгvvлнэ. Зураг дээр нэгэн єрх толгойлсон америк эмэгтэйн гэр байна. Тэрбээр гэрийнхээ сул орон зайг интернэт дуудлага худалдаан дээр авсан зvйлээр дvvргэхээр шийджээ. Гэрт бараг явах зайгvй, ялангуяа шєнє хєлд юм тээглээд хэцvv хэмээн хvv  нь гомдоллож байна. Хэрэв явахад хэцvv байгаа бол энэ новшнуудаа гэр оронгvй хvмvvст тараагаад єгчихвєл яадаг юм бол .. (Тэд авах болов уу?)


www.caak.mn (9 фото)

Аль болохоор vнэтэй худалдаж авах
Зарим хvмvvс худалдаа хийхгvй мєртлєє єндєр vнэ хэлж, их мєнгєєр хямд лотыг (дуудлага худалдаан дээр хэрэглэдэг мєнгийг орлуулсан зоос) худалдан авдаг. Ямар учраас ингэж байгаагаа тэд ойлгодоггvй. Єєрийнхєє нэр сvрийг єндєр єргєх гэж vv, аль эсвэл энэ нь євчин юм болов уу... Жишээлбэл, алдартай зурагны энгийн хуулбарын эхний vнэ 40 доллар байснаа дараа нь 30,000 доллараар зарагдсан байх гэх мэт... 


www.caak.mn (9 фото)

Єєрийнхєє хvvхдэд нэр єгєх эрхийг худалджээ
Сильверманыхан тэнэг юм хийдэгээрээ алдартай. Тэд хvvхдээ тєрєхєєс ємнє нэр єгєх эрхийг дуудлага худалдаанд гаргажээ. Эхлээд 150 доллараас эхлэж, ялагчаар 15.000 доллар тєлсєн Golden Palace казино тодорчээ. Хvvхдээ GoldenPalaceDotCom Silverman гэсэн америк нэрээр нэрлэх болох нь ээ. Хvvхэд нь том болохоороо эцэг эх нь тvvнд ямар “бэлэг” бэлдсэнийг мэдэх байх. Дараа нь удахгvй дахин нэг дуудлага худалдаагаар хvvхэд нь жирийн нэр худалдаж авах хэрэг гарах вий.


www.caak.mn (9 фото)

Нэр тєр дуудлага худалдаан дээр худалдагддаг юм уу?
22 настай Натали Дилан гэдэг бvсгvй vvнийг няцааж байна. Нэр тєр худалдагдана аа, тэгээд бас дуудлага худалдаан дээр гэнэ шvv! хэмээн эгдvvцэж байна. Тэрбээр дуудлага худалдаан дээр нэр  тєрєє худалдсанаас Невада мужийн нэгэн эдлэнгийн газар дахь хуулиар зєвшєєрсєн эмсийн хvрээлэнд нэр тєрєє хэлцэл хийж худалдах нь хавьгvй дээр хэмээн vзжээ. Дашрамд хэлэхэд Натали vнэн худлыг тогтоох детекторд шалгуулж, дараа нь “бараа бvрэн бvтэн” эсэх талаар шаардлагатай бvх анализийг єгчээ.


www.caak.mn (9 фото)

Духаа худалдана
Ийм  vйлдлийг мєнгєний тєлєє хийнэ гэхэд Та нар зєвшєєрєх vv? Жишээ нь, Кари Смит сурталчилгааны талбай болгож дуудлага худалдаан дээр єєрийн духаа тавьснаар хамгийн утгагvй санал тавигчдын дотор толгой цохиж явна. 10.000 доллараас эхлэн vнэ хаялцаж Кари духаараа хvvгийнхээ сургалтын тєлбєрийг тєлєх мєнгє олж чаджээ. Эргэн тойрны хvмvvс болон хvvгийнх нь найз нєхєд юу бодож байгаа бол...


www.caak.mn (9 фото)

Амьдралаа худалдана
Австралийн оюутан Никаэль Холт Ebay-д ер бусын барааг, тухайлбал, єєрийн амьдрал, нэр, ємч, телефон утасны дугаар болон найз нєхєдєє тавьж дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Дуудлага худалдааны захиргаа барааг боломжийн гэж vзжээ. Уг барааг хэн нэгэн хvн 3100 гаруй доллараар авчээ.


www.caak.mn (9 фото)

Бvх эд зvйлсээ худалдана!
2001 онд дуудлага худалдаанд нэг эрэгтэй єєрийн бvх юмаа худалдана хэмээн жагсаалтыг нь єєрийн сайтдаа тавьжээ. Эдгээр зvйлсийн тоонд хиймэл шvд, офисийн зориулалттай хувилагч машин, хувийн зургууд, євлийн пальто гэх мэт. Хэн нэгэн хvн энэ сайхан зvйлvvдийг худалдаж авсан л байх. Гэхдээ хиймэл шvд нь єєр хvнийх байсан блохоор таарах болов уу?...


www.caak.mn (9 фото)

Сvнсээ худалдана
Сvнсээ худалджээ хэмээсэн хэллэг байдаг. Блейн Браун гэгч дуудлага худалдаан дээр єєрийнхєє сvнсийг vнэхээр худалдахаар шийджээ. Барааны тодорхойлтод эзэмшиж байсан эрх, авсан хvнд худалдагдсанаас хойш 1000 жил эзэмших эрх зэргийг хавсаргав хэмээн бичжээ. Хавсралтанд сvнсний эрх, талийгаач болсны дараа нєгєє ертєнцєєс эзэмшигчтэй холбоо тогтоох эрхийг хvртэл оруулжээ.


www.caak.mn (9 фото)

Барааг муулсан сэтгэгдэл бичсэний тєлєє шvvхэд єгчээ
Нэгэн инэээдтэй гэмээр тохиолдол болжээ. Ebay интернэт дуудлага худалдааны сайт дээр нэг хvн зарагдах гэж буй барааг муулсан сэтгэгдэл бичжээ. Барааны эзэн тэр хvнийг муулсан сэтгэгдэл бичсэнийх нь тєлєє худалдан авагчийг шvvхэд єгнє хэмээн заналхийлжээ. Шvvхэд хандсан барааны эзэн шvvхээ болиод худалдан авагчид мєнгийг нь буцаан єгсєн ч гэсэн барааг муулсан сэтгэгдэл сайт дээр хэвээр vлдсэн байна. Vvнийх нь тєлєє худалдан авагч барааны эзэнд талархал илэрхийлэх ёстой атал vгvй шvv.


1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()