Модон дээр амьдарч, хvн иддэг омгийнхон

ХХ зууны 90-ээд оны vед Папуа — Шинэ Гвинейн ширэнгэн ойд нэр нь vл мэдэгдэх нэлээд хэдэн омогийг олж илэрvvлжээ. Нэг омог нь Марауке хотын ойр орчимд сармагчин адил модон дээр амьдардаг. Жижигхэн сараалжин байшингуудад 20-50 метрийн єндєрт байрлаж, ханыг нь дал модны навч болон хальсаар хийсэн байжээ. Уугуул оршин суугчид нь vvнийгээ янз бvрийн амьтан болон хортой ялаанаас хамгаалдаг хэмээн тайлбарладаг байна. Ингээд та бvхэндээ энэхvv нууцлаг бєгєєд байгаль эхтэйгээ илvv ойр, аюултай ч гэмээр омогийн тухай сонирхолтой баримтыг хvргэе.
Модон дээр амьдарч, хvн иддэг омгийнхон
www.caak.mn (10 
фото)


www.caak.mn (10 
фото)

Короваи омогийн хvмvvс гадаад ертєнцєєс хоёр том гол, явахад бэрхшээлтэй уулархаг газраар таслагдсан бєглvv газар амьдардаг. 1000 орчим хvнтэй энэ омгийн амьдралын дvр тєрх хэдэн зуун жилийн турш огт єєрчлєгдєлгvй єнєєг хvртэл явж иржээ. Энэ омгийнхон метал гэдгийг мэдэхгvй, сав суулга гэж огт байхгvй. Энэ «тарзанууд» хоол хvнсээ бэлдэхдээ чулуун алх, амьтны ясаар хийсэн хутга хэрэглэж, нум сумаар ан хийдэг.

Короваи омгийнхон гэр бvлээрээ амьдардаг. Удирдагч, цэрэг дарга, бєє шидтэн гэж байхгvй. Харин бєє шидтэн ирж магадгvй хэмээн болгоомжилж байр сууцаа газраас єндєрт барьдаг байна. Харанхуй бvрий болоход гэр бvлийнхэн хоол хvнс, гэрийн тэжээмэл амьтдаа аваад модны оройд байрлах сууцандаа шатаар гарч цуглардаг.


www.caak.mn (10 фото)

Хvнсний гол эх сурвалж нь дал мод, дал модны навч, vр жимс. Дал модоор энэ омгийнхон хэдэн арван тєрлийн хоол хийдэг. Чулуун алх, хусуур, тээрмээр амттай гурил хийж, дээр нь vр жимс, vндэс, эрвээхэйн авгалдайгаар амталдаг. Хоолны махандаа зэрлэг гахай, ямаа, загас зэргийг хэрэглэдэг. Ялзарсан навчин дундаас цохны єндєг олбол Короваичууд тэнгэрт тултлаа баярладаг. Энэ нь салахын аргагvй амттаны тоонд ордог ажээ. Vvний дараа хагас боловсруулсан хоолоо шарж болгоод баярын ширээгээ засдаг байна.

Омгийн гишvvд ирээдvйдээ их санаа тавьдаг. Мод тайрсан газраа шинэ мод суулгадаг. Короваи омгийнхон гахай мэтийн зарим нэг амьтанд их элэгтэй ханддаг. Хэрэв анчин зэрлэг гахайг vvрэнд нь барьвал тvvнийг алдаггvй, харин ч гаршуулдаг. Зэрлэг амьтан ийнхvv манаач нохой маягийн амьтан болж хувирдаг. Гахайгаар ачаа болон бага насны хvvхдийг хvртэл зєєлгєдєг. Гахайн торойг эмэгтэйчvvд хєхнийхєє сvvгээр угждаг бєгєєд хэрэв хэн нэгэн гахайг хулгайлвал тvvнийг шууд алдаг байна.


www.caak.mn (10 фото)

Омгийн эрэгтэйчvvд хувцас ємсдєггvй. Эрхтэндээ модны навчаар хийсэн гэр угладаг. Єдєр тутмын угладаг гэрээс гадна арьсаар чимсэн гэрийг баяр ёслолоор хэрэглэдэг байна. Энэ гэрийг омгийн хэлээр котек гэдэг. Олон янзын хийц загвартай байдаг. Эмэгтэйчvvд ташаан дээгvvрээ уяатай. Дун болон гахайн соёогоор хийсэн хvзvvний зvvлттэй бєгєєд хамраа сарьсан багваахайн ясаар сvлбэдэг.

Омгийн бvх гишvvд бvгд архаг тамхичид. Модны навчийг орооно. Чєлєє зав гарах бvрт л навч нvднэ.

«Гэр бvл»-ийн талаарх бидний ойлголт короваичуудад байхгvй. Эрэгтэй хvн бvр омгийн ямар ч эмэгтэйг эзэмдэх эрхтэй. Садар самууны зvйл энд огт байхгvй. Дал мод цэцэглэх vеэр л жилд нэг удаа баяр ёслол хийдэг. Энэ vед л тэд аймаар зvйл хийдэг. Омогт залуу охид бvлгээрээ байдаг. Тэднийг эрчvvд огт оролддоггvй. Эдгээр сайхан охид янз бvрийн хувь тавилантай. Хэн нэгнийг нь зэргэлдээх омгийнхонд єгч нєхєрт гаргана. Бvvр тэднээс ээлжит баяр ёслолын vеэр євгєдийн сvнсийг тахихын тулд золигт гаргадаг байна. Товчоор хэлбэл иднэ гэсэн vг.

Хvний махыг єлссєн, эсвэл амттай гээд идэж байгаа бус. Харь хvн, цагаан арьстыг ална гэдэг бол тэднийхээр чухал жаяг ёс болдог. Тэдний бодлоор хvнийг идсэнээр тэдний хvч тамир зориг зvрхийг олж авч байгаа хэрэг аж.


www.caak.mn (10 фото)

Короваичууд 30 орчим жил наслана. Эмэгтэйчvvд нь арай илvv. Ойр дотныхоо хvний vхлийг их эмзэг хvлээн авдаг. Энэ vед эмэгтэйчvvд талийгаачаа хvндэтгэж хурууныхаа аль нэгийг тайрдаг. Эрэгтэйчvvд чихнээсээ тайрдаг. Олон хамаатантай эмэгтэйчvvд бараг хуруугvй болдог байна. Учир нь энд эрэгтэйчvvдийн vхэл их.

Ялгарч тодорсон дайчин эр, нэр хvндтэй хvмvvсээ муми болгодог. Гэхдээ ийм хvмvvс єдрийн од шиг байдаг. Дийлэнх талийгаачдыг дал модны навчинд ороож ширэнгэн ойд зэрлэг амьтанд хоол болгон тавьж єгдєг.

Омгийнхонд хортой шавьжинд хатгуулах, цаг агаарын хvнд нєхцєл, ийм vед шарх олж идээлэх, шарх анихгvй байх, ан гєрєєний vеэр золгvй тохиолдолд орох нь тийм ч vхлийн аюултай биш. Харин гадны ертєнцєєс ирсэн жуулчид тєлєєлєгчид дархлаагvй омгийнхонд ханиад, улаан бурхан, сvрьеэ мэтийг авчирч халдаадаг. Гадаад ертєнцтэй холбогдох нь тэдэнд vхлийн аюултай. Эдvгээ ширэнгэн ойг их хэмжээгээр сvйтгэж байгаа тул ой алга болоход омгийнхон энэ ертєнцтэйгээ бас л хамт алга болно.


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 
фото)


6
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()