Хятад дахь орос тосгон

Уншигч та бvхэнд БНХАУ-ын нутаг дэвсгэр дэхь “Орос тосгон” хэмээх хятад-оросын vндэсний хvрээлэнгийн талаар мэдээллийг сонирхуулж байна. Орос vндэсний соёлыг тэр чигт нь тусгасан энэхvv хvрээлэн Хятадын хойд хэсэгт байдаг Хейлунцзян мужийн Хэйхэ-гийн нутаг дэвсгэр дэхь Амур мєрний ємнєд эрэг дээр, оросын Благовещенск хотын эсрэг талд оршдог. Энэхvv сууринг зохиолч Борис Васильевийн “Нам гvм газар” зохиолоос сэдэвлэн бvтээсэн Хятадын нэр нэгтэй олон ангит киноны зураг авалтанд зориулан босгожээ. Уг киноны зургуудыг Амурын нутаг дэвсгэр дэхь Хэйхэ хотод авсан юм байна. Нэмж хэлэхэд Хятадын ард тvмэн Орос кинонд маш их дуртайн дээр алдартай дуучид нь Зєвлєлтийн vеийн “Катюша”, “Подмосковные вечера” гэх мэтийн орос дуунуудыг орчуулан дуулах дуртай байдаг гэнэ. Иймээс ч тэд орос найруулагчийн хийсэн киног тааламжтай хvлээн авсан юм байна. Харин зураг авалт дууссаны дараагаар хэзээд суусан газраасаа шороо атгаж сурсан Хятадууд зураг авалтын зориулалттай зохиомол тосгонг хvрээлэн болгон янзалж, хvмvvсийн зочлох дуртай газруудын нэг болгожээ. Ингээд Ємнєд хєрш дэхь Хойд хєршийн илэрхийлэл болсон сонирхолтой тосгоноор аялцгаая.
Хятад дахь орос тосгон
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа


Хятадууд эртний оросын vнэн алдартны бяцхан сvм, тосгоны айлын байшин, хус модоор бэлтгэсэн хашаа гээд жинхэнэ дээхэн цагийн орос ахуйг босгожээ.



Хус модон хашаа, ногоон зvлэг, цэнгэг агаар гээд орос тосгоны “есєн шид нь” энэхvv хvрээлэнд бvрдсэн байна.



Хятадын жуулчид энэхvv “Орос тосгон”-д айлчлах маш дуртай гэнэ. Тэнд очсон зочид Дэлхийн II дайны vеийн орос ахуйг жинхэнэ утгаар нь мэдэрдэг байна. Гэхдээ хамгийн гол нь энэ бол музей, vзмэр биш харин єєрєєрєє байж болох хvрээлэн гэдгийг жуулчид их олзуурхдаг ажээ. Дээхэн vеийн оросын vлгэрт гардаг шиг ийм оршихуйгаар тайван зугаалах нь маш их тааламжтай байдаг гэнэ.



Орос эмэгтэйн хувцас ємссєн, лимбэ тоглож байгаа хятад эмэгтэй.



Энэхvv хvрээлэнгийн амгалан тайван байдлыг хариуцдаг эргvvлийн цагдааг та харж байна.





“Тосгон”-ы хэд хэдэн барилга нь жинхэнэ юм байна. Харин vлдсэн нь зvгээр л гаднаас нь харахад байшин шиг дуурайлган хийсэн загварууд ажээ. Энэхvv олон ангит киног бvтээхэд 10 сая юань зарцуулсан бєгєєд vvнээс тосгоны зардалд 1 сая юань нь гарсан юм байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()