Тэд хар тамхичин байсан

Та бvхэндээ нэгэн сургамж, анхааруулга болохоор мэдээллийг хvргэж байна. Энэ бол эх орондоо тєдийгvй олон улсад нэр алдар нь тvгсэн хvмvvс хар тамхинд донтож, тэр зуршил нь бие эрvvл мэнд, амь амьдралд нь ямар их муугаар нєлєєлж байсан тухай товчхон нийтлэл юм. Ер нь залуу насны саваагvй зангаасаа хvмvvсийн дэмий ярианд хууртан хууль бус зvйл хийж, єєрийгєє болон єрєєлийг хордуулах нь тэнэг мунхагын зан гэдгийг санах нь зvйтэй байх. Сvvлийн vед манай улсад хар тамхины хэргээр олон залуус шийтгvvлж, хаяанд гэж ярьдаг байсан Хар тахал хажууд чинь ирчихээд байна шvv. Дэмий юм дэмий л байдаг гэдгийг бvv мартаарай найзуудаа...
Тэд хар тамхичин байсан
www.caak.mn

Энди Уорхол.
Хэрэглэж байсан хар тамхины тєрєл: обетрол


Обетрол нь хар тамхины нэлээд єргєн тархсан хэлбэрийн нэг. Одоо vед vvнийг «аддералл»-аар тєлєєлєн ойлгож болно. Эмчийн жороор аптект зардаг. Эдгээр бодис анхаарлыг тєвлєрvvлж ажиллах чадварыг нэмэгдvvлдэг байна. Одууд vvнийг хэрэглэх нь олонтаа буй. Поп-артын хєдєлгєєнийг vндэслэгч Энди Уорхол обетролын шахмалыг Tic Tac-ийн vрлэн чихэр шиг л хэрэглэдэг байжээ. Обетрол хэд хэдэн муу талтай. Жишээ нь, vе vе сэтгэлээр унах, зvрхний хэмнэлд єєрчлєлт єгєх гэх мэт. Vvний учир нь обетрол хурдан vйлчлээд vйлчлэл нь хурдан гараад явчихдаг. Дараа нь vvнийг хэрэглэгч сэтгэл гутралд ордог. Гэтэл аддераллын vйлчлэл ємнєхийг бодвол удаан. Vргэлж мансуурлын байдалд байхын тулд шахмалаа хvлхээд идээд байхаас єєр аргагvй байдалд ордог байна. Мэдээж тvvний эрvvл мэндэд маш муугаар нєлєєлсєн учир энэ зуршилаа хаях гэж олон жилийг ардаа орихжээ.


www.caak.mn

Майлз Дэвис.
Хэрэглэж байсан хар тамхины тєрєл:  героин


Майлз Дэвис, «Жааз хєгжмийн хар ноёнтон» хэмээн алдаршсан тэрбээр ХХ зууны агуу хєгжимчин, хєгжмийн зохиолч байсан хэдий ч хар тамхинд сайтар донтдог нэгэн байв. Тvvний уран бvтээлийн тvvхэнд хар тамхинаас болж ажлаа бvрмєсєн орхисон vе ч байдаг. 1950-иад оны эхэн vед хєгжимчин маань героинд донтож, 4 жил vvнээсээ салж чадахгvй шаналж, домогт боксчин Шуг Рей Робинсоны (Sugar Ray Robinson) ач нєлєєгєєр уран бvтээлээ дахин туурвиж эхлэсэн тvvхтэй.


www.caak.mn

Зигмунд Фрейд.
Хэрэглэж байсан хар тамхины тєрєл: кокаин


Тэрбээр эхлээд кокаиныг эмчилгээний зориулалтаар сонирхдог байжээ. Фрейд 1884 онд кокаин хэрэглэж vзжээ. Кокаины хэрхэн хvнд vйлчилдэгийг vзээд vнэхээр биширчээ. Кокаин тvvнийг сэтгэл гутралаас аварч єєртєє итгэх итгэл тєрvvлэх болжээ. 1884 онд залуу эрдэмтэн «Кокийн тухай» нэртэй єгvvлэл бичжээ. Энэхvv єгvvлэлдээ кокаиныг мэдээ алдуулах хэрэгсэл болгон ашиглахаас гадна астма, хоол боловсруулах эрхтний хямрал, сэтгэл гутрал, неврозын vед ч хэрэглэж болно хэмээн айхтар зєвлєж бичиж байв. Ирээдvйн психоанализийг vндэслэгч тэрбээр кокаины шинж чанарын талаар бичсэн нэлээд хэдэн єгvvлэлдээ энэхvv бодисын vйлчлэлийн vеийн бvх шинж мэдрэмжийн талаар дэлгэрэнгvй єгvvлжээ. Харин Фрейд сvvл vеийн бvтээлvvддээ кокаины талаар бахархаж бичих нь багассан байдаг. Vvнд нэг их гайхаад байх зvйлгvй. Учир нь кокаинийг хэтрvvлж хэрэглэсэн тvvний ойрын найз Эрнстфон Фляйшль амиа алдсантай холбоотой. Фрейд кокаиныг морфинаас гаргах хэрэгсэл хэмээн vзэж байв. Гэвч байдал эсрэгээр эргэв. Морфин хэрэглэж байсан хvн кокаинд донтох нь зvй ёсны болж хувирав. Ингэж тvvний vйлчлvvлэгч євчтєн кокаины хэмжээг хэтрvvлснээс болж нас барав.
Зигмунд Фрейд кокаины нунтагийг эмчлэх увидастай хэмээн vзэж єєрєє тvvнд донтдог байв. Фрейд энэхvv бодисоос салах гэж тэмцсэний эцэст удаан хугацааны дараа vр дvнд хvрсэн байна.


www.caak.mn

Бальзак.
Хэрэглэж байсан хар тамхины тєрєл: кофеин


Бидний олон хvн єглєє аяга кофе, эсвэл Кола уухгvй бол єдєржин толгой євддєгийг мэднэ. Энэ нь Бальзакийн кофе олон цагаар ууж донтдогтой харьцуулбал юу ч биш. Бальзак кофе дэндvv их ууж бvр нойргvй болдог байв. Тэрбээр сайхан vнэртэй ундаа толгойд олон сайхан бодол тєрvvлдэг хэмээн ярих дуртай байжээ. Тvvний ид бvтээж туурвих 50 насандаа зvрхээр єєд болсны гол шалтгаан нь кофе юм. Тэрбээр єдєрт 20 гаруй аяга кофе тогтмол уудаг байв. Одоо кофенд донтох євчнийг кофеинизм хэмээн нэрлэдэг байна. Кофе зvрх судасны vйл ажиллагааг алдагдуулж, толгой євтгєж, нойрны дэглэм алдагдуулж, хэтэрхий мэдрэл муутгадаг. Хvн vргэлж гутрангуй бодолтой болдог гэнэ. Кофе уудаг хvмvvс vvнийг нэг сайн тунгаан бодох хэрэгтэй шvv.


www.caak.mn

Льюис Кэрролл.
Хэрэглэж байсан хар тамхины тєрєл: опиум


Кэрроллын vед опиумыг Лауданум (Laudanum) хэмээн нэрлэдэг байв. Олон хvн vvнийг бие таагvй болох, тухайлбал, толгой євдєхєд хэрэглэдэг. Ийм vед єєрийгєє хар тамхинд орж эхлэж байна хэмээн ойлгох хэрэгтэй. Английн зохиолч Льюис Кэрроллыг ч энэ асуудал тойрсонгvй. Тvvний хvзvv толгой хєшиж их євддєг байв. Энэ vед Льюис лауданумыг євчин намдаахад хэрэглэдэг байв. Vvнээс гадна тэрбээр багаасаа эхлэн ярихдаа ээрдэг бєгєєд vvндээ их санаа зовдог байжээ. Хар тамхи Кэрроллд «туслаж» ужиг зуршлаасаа жаахан ч болов хєндийрч єєртєє итгэлтэй болгодог хэмээн тэр vзэж байв. Гэвч тэрбээр хар тамхинд орсон гэдгээ мэддэггvй байлаа. «Алиса гайхамшигийн оронд» зохиолоо хар тамхинд донтож байсан vед туурвисан гэдэг.


www.caak.mn

Эдит Пиаф.
Хэрэглэж байсан хар тамхины тєрєл: бvгдийг

Францын эстрадын алдарт дуучин Эдит Пиаф 1951 онд авто осолд орж, хоёр гар, хавиргаа хугаласан юм. Євчнєє намдаахын тулд морфин болон бусад олон тєрлийн бодис хэрэглэдэг байв. Тvvний амьдралын энэ хvнд vед сэтгэлтэй хайрт хvн нь онгоцны осолд орж харамсалтайгаар амь vрэгдсэн явдал хvнд цохилт болов. Эдит Пиафын сэтгэл гутрал туйлдаа хvрч vvнээсээ салахын тулд тэрбээр архинд хvртэл оров. Бас єєрийгєє егvvтгэх гэж байхад нь найз бvсгvй нь хvртэл аварч байлаа. Эмчлэх гэж оролдоод дийлдэггvй байжээ. Дуучин маань архинаас гарч чадахгvй байсаар... Гэсэн хэдий ч тэрбээр тайзан дээр гарч дуулж чаддаг байсан бєгєєд тайз тvvнд амьдах эрч хvч урам зориг єгдєг байлаа. Хорт хавдраар євдєєд хоолой руу нь цус тvрээд амьсгалахад хvнд байсан vед нь ч тайз тvvнд жаахан ч гэсэн эрч хvч хайрладаг байсан хэмээн дотны хvмvvс нь тvvнийг дурсан ярьдаг.


www.caak.mn

Трумэн Капоте.
Хэрэглэж байсан хар тамхины тєрєл: бvх тєрєл


Трумэн Капоте зохиол бичиж алдаршсан нэгэн. Гоё ганган тансаг, замбараагvй аж амьдрал, стресс энэ бvхэн тvvнийг архинд оруулжээ. Архи уух шалтаг байхгvй байсан ч тэрбээр шалтаг олж чаддаг байв. Хэн нэгэн тvvний гараас шилтэй архийг нь булаан авахад тэрбээр галзуурах шахдаг байв. Цаг хугацаа улирах тутам хар тамхинд донтож эхлэв. Капотег нас барсны дараа эмч нар тvvний цусанд барбитурат, валиум, толгойны євчин намдаах бусад бодисууд байгааг илрvvлжээ.


www.caak.mn

Хэмфри Дэви.
Хэрэглэж байсан хар тамхины тєрєл: азотын исэлдсэн холимог


Английн алдарт химич, зохион бvтээгч бvр залуу байх vеэсээ эхлэн азотын исэлдсэн холимог тийм ч хортой бодис биш хэмээн батлахыг оролддог байв. Энэ бодисыг тэрбээр єєр дээрээ туршиж vзэв. Энэхvv хийг гаргаж аваад єєр дээрээ зvсэн бvрийн туршилт хийж байв. Азотын исэлдсэн холимогийг vнэрлэснээр тvvнд онцгой мэдрэмж тєрж, сэтгэл санаа нь хєгжилтэй болдог байлаа. Тэрбээр vvнийгээ єдєр бvр давтан хийдэг байв. Энэ бодис хоргvй хэмээн єєртєє итгvvлж батлахыг оролдсоор ... Заримдаа энэ бодисыг хэрэглэсэн vедээ хий vзэгдэл хvртэл хардаг бєгєєд мансууруулах бодис хэрэглэсэн vед ямар байдгийг шvлэг зохиолдоо хvртэл дvрслэсэн байдаг. Нэгэн удаа 5 дахин тунгаа хэтрvvлж ухаан алдан 3 цаг болжээ. Гэсэн хэдий ч тэрбээр єєр дээрээ туршилт хийсээр энэ нь тvvнийг 50 насандаа vхэх нэг шалтгаан болсон юм. Хэмфри Дэви амьд сэрvvн байхдаа энэ бvх туршилтыг шинжлэх ухаан судалгааны зорилгоор хийж байсан хэмээн ярьдаг байжээ.


2
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()