Амьд охин тэнгэр

2011-05-30, 21:08
38,396
Саммите Байрашарйа-г 9 настай байхад нь Кумари Деви буюу “амьд охин тэнгэр” болгожээ. «Кумари» гэдэг нь балба хэлээр «Онгон охин» гэсэн утгатай аж. Бэлгийн хувьд гvйцэд боловсроогvй залуу охид индуист эрх мэдлийн Охин тэнгэр болох Калигийн амилсан дvр болон «амьд охин тэнгэр»-vvд болдог уламжлалтай. Балбад эдгээр охин тэнгэрvvдэд  индуист болон буддист шашинтнууд ялгаагvй сvсэглэдэг. Єнгєрсєн жил Патан хотын Кумари Чанира Байрашарйа 16 нас хvрч бэлгийн бойжилт нь боловсорсон тул цэвэр бус хэмээсний дараа Саммита Кумари болжээ.
Амьд охин тэнгэр

1. Кумари Саммита Байрашарйагийн ээж Пурна Шова Башарйа 4 дvгээр сарын 7-нд Балбын Патан хотод болох Кумари Гхарын баяр ёслолын арга хэмжээнд оролцохын тулд охиныхоо нvvрэнд оо энгэсэг тvрхэж байна.




2. Охин тэнгэр Кумари ба тvvний ээж.
Саммита 2010 оны 10 дугаар сард Кумари болж ажлын єдрvvдэд сургуульд явахгvй, гудманд тоглож чадахгvй болсноос хойш нєхєд нь тvvнтэй харьцаж болохгvй болжээ. Хэрэв энэ бvхнийг зєрчвєл ёс жаягийн хувьд цэвэр бус болдог. Ариун Ксавериягийн сургууль тvvнд тоглоом тоглох, зураг зурахад нь зориулж компьютер бэлэглэжээ. Компьютерийн зэрэгцээ тус сургуулийн хариуцлагын хороо залуухан Кумарид vнэгvй боловсрол олгох эрх олгожээ. Амьд охин тэнгэрийн тусдаа амьдардаг байшин Кумари Гхарид багш нар ирж єдєр бvр 3 цагийн хичээл заадаг аж. Амралтын єдєр Саммита нєхєдєє гэртээ урин дуудаж тоглодог байна.



3. Кумари Саммита Байрашарйа Балбын Патан хотод болох Кумари Гхарын баяр ёслолын арга хэмжээний ємнєхєн.




4. Дєрєв дvгээр сарын 19-нд Патан хотод болж буй шашны фестивалийн vеэр сvсэгтнvvд Кумарид мєргєж байна. Кумари ихэнх цагаа єєрийн гэрт хоригдмол байдалтай єнгєрєєдєг бєгєєд заримдаа тvvнд олны ємнє гарахыг зєвшєєрсєн єдрvvд байдаг. Тэрбээр хєлєє газар хvргэж болохгvй тул тvvнийг гэрээс нь єргєж гаргадаг. Хєлєє газар хvргэхийг охин тэнгэрvvдэд муугийн дохио гэдэг. Сvсэгтнvvд тvvнээс адис авч, цэцэг бэлэглэж, мєнгє єгдєг. Шинэ тєсєл хэрэгжvvлэх гэж буй бизнесменvvд, шалгалтандаа бэлдэж буй оюутнуудаас эхлээд хvч тэнхээ, эрvvл мэндийг  гуйж буй энгийн хvмvvс Кумаригийн Кумари Гхарид ирж адис авдаг. 



5. Кумаригийн хєл доор сvсэгтнvvд єглєг барьж байна.




6. Охин тэнгэр Кумаригийн гарт Микки-Маус байна. Амралтын єдрvvдэд найз нєхєд нь тvvнийг эргэж тойрох эрхтэй. Саммита Байрашарйа-д сарын тэмдэг ирэх vеэс эхлэн Кумари байхаа болих юм байна. Сарын тэмдэг ирэхлээр охин тэнгэр тvvнийг орхин одож Кумари амилсан охин тэнгэр болж чадах єєр бяцхан охины биеийг эрж олохоор оддог гэнэ.


3
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()